Монголын үндэсний олимпийн хороо, Монголын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Бөртэ чоно” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол наадам арванхоёрдугаар сарын 13-нд болохоор товлогджээ.
17 дахь жилдээ болох наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй болон залуу тамирчин, дасгалжуулагч, багийн спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Сонирхуулахад өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэг тодорч байсан юм.
Шуурхай.мн