fbpx Б.Оюунсанаа: “Эко бүтээгдэхүүн 2019” үзэсгэлэнд нөхөрлөлүүд маань бүрэн сийлбэртэй гэрээс эхлээд жижиг түлхүүрийн оосор хүртэлх бүтээгдэхүүнээ дэлгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 13 секунд

Б.Оюунсанаа: “Эко бүтээгдэхүүн 2019” үзэсгэлэнд нөхөрлөлүүд маань бүрэн сийлбэртэй гэрээс эхлээд жижиг түлхүүрийн оосор хүртэлх бүтээгдэхүүнээ дэлгэнэ

БОАЖЯ, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран “Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа.

-Дэлхий нийтээрээ химийн найрлагагүй экологид ээлтэй бүтээгдэхүүний эрэлд гараад байгаа энэ үед танай яамнаас ойн нөхөрлөлүүдийн хийсэн эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нутгийн иргэд сайн дураараа нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор тодорхой бүс нутгуудад ой, хээрийн түймрийн тоо, хэмжээ, байгалийн эсрэг гэмт хэргийн тоо буурч, “эзэнтэй” болж байгаагаараа онцлог. Иргэд, нөхөрлөлүүд маань орон нутагтаа эмийн ургамал, хадлан тэжээл, самар, жимс түүх давуу эрхтэйгээс гадна бусад байгалийн баялгыг ашиглах өргөн боломжтой. Тухайн ойн сан, байгалийн нөөцөд менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар нөхөрлөлийн гишүүдийн оролцоотойгоор хийлгүүлж, түүний дагуу зохих үр шимийг хамтдаа хүртэх өргөн боломжтой болсон.

Энэ оны 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Мишээл” экспо дээр нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Экологид ээлтэй бүтээгдэхүүн” уриан дор үзэсгэлэн худалдааг Нөхөрлөлүүдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд ялангуяа ой бүхий аймгуудад, мөн бэлчээр нутгийг хамгаалах бусад байгалийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийг чадавхижуулах, тэдэнд яаж бизнес төлөвлөгөөг хийх вэ, хамтраад байгалийн баялгийг удаан хугацаанд тогтвортойгоор хэрхэн ашиглах вэ зэрэг арга замуудыг зааж, чиглүүлсэн олон ажлууд хийсэн. Үзэсгэлэн, худалдааны бас нэг чухал зорилго нь бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна хамтраад бүтээгдэхүүн хийгээд сурчихсан нөхөрлөлүүдээс бусад нөхөрлөлүүд харилцан суралцах, туршлага судлах боломж бүрдэх юм.

-Гадаадын жуулчид ирэхэд дотооддоо үйлдвэрлэж байгаа экологид ээлтэй бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэж байгаа нь ховор харагдах юм. Үүнийг яамнаас ямар бодлогоор дэмжих вэ?

-Монгол улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх зорилтууд тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ ажлын хүрээнд гадаадын олон жуулчид Монгол оронд ирнэ. Мөн аялал жуулчлалын маршрут, бүс нутгуудыг тодорхойлж, аялал жуулчлын бүтээгдэхүүний нэр, төрлийг үе, шаттайгаар нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Орон нутгийн иргэдэд ямар бололцоо байна, түүн дээр нь дэмжиж байна. Жишээлбэл, тодорхой аймгуудын нөхөрлөлүүдэд түлхүүрийн оосор, ханын цаг, ширээ, сандал зэрэг модны ур, өвөрмөц тогтоцыг ашиглан бэлэг, дурсгалын энгийн зүйлсээс авахуулаад гэр, албан байгууллагыг нарийн хийцтэй модон эдлэлээр тохижуулж болох бүтээгдэхүүнийг хийх цахилгаан багаж, бага оврын тоног төхөөрөмжийг нийлүүлэн, жишиг байдлаар ажиллуулж байна. Өсөн нэмэгдэж байгаа дотоод, гадаадын жуулчдад тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөлүүд бага гэлтгүй цэвэр хийц бүхий бүтээгдэхүүнээ 1, 2 долларын үнэтэйгээр 500, 1000 ширхэгийг борлуулчихад л нэлээд орлого олох бололцоо бий. Тухайн орон нутгийнхаа онцлогийг шингээсэн, жуулчид аваад явчихаар авсаархан, энгийн зүйлийг нөхөрлөлүүд маань хийгээд эхэлчихсэн. Үзэсгэлэн худалдаанд сийлбэртэй гэрээс эхлээд жижиг түлхүүрийн оосор хүртэл борлуулна. Иргэд та бүхнийг 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Мишээл” экспод зохион байгуулах нөхөрлөлүүдийн “Экологид ээлтэй бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. 250 орчим нөхөрлөлийн гишүүд хүрэлцэн ирж, мод болон эсгий бүтээгдэхүүнээ борлуулах юм.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад 1600 ойн нөхөрлөл байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Нөхөрлөлүүд өнөөдрийн байдлаар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн хувьд нөхөрлөлийн гишүүн болсноор ямар ач тусыг хувийн амьдралд олж авч байгаа вэ?

-1600 гаруй нөхөрлөл маань байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл гэсэн ерөнхий нэр дээр явдаг. Үүнээс 1330 орчим нь ойн санд үйл ажиллагаа явуулж байгаа “ойн нөхөрлөл” байдаг. Нөхөрлөлүүд бий болсноор байгаль хамгаалах үйлсэд маш үнэтэй хувь нэмэр оруулж байна. Өргөн уудам нутагтай Монгол орны хувьд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид алс хязгаар нутгийн гүнд хүрч ажиллахад амаргүй байдаг.  Нутгийн иргэд сайн дураараа нөхөрлөлийн зохион байгуулалтанд орсноор тодорхой бүс нутгуудад ой, хээрийн түймрийн тоо, хэмжээ, байгалийн эсрэг гэмт хэргийн тоо буурч, “эзэнтэй” болж байгаагаараа онцлог. Иргэд, нөхөрлөлүүд маань ямар үр ашиг, шимийг хүртэх вэ гэхээр орон нутагтаа эмийн ургамал, хадлан тэжээл, самар, жимсийг түүх давуу эрхтэйгээс гадна бусад байгалийн баялгыг ашиглах өргөн боломж нь бүрдэж байгаа юм. Тухайн ойн сан, байгалийн нөөцөд менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар нөхөрлөлийн гишүүдийн оролцоотойгоор хийлгүүлж, түүний дагуу зохих үр шимийг хамтдаа хүртэх өргөн боломж бий болж байна.

Гаалийн байгууллагаас “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа
Гаалийн байгууллагаас “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа
 
Цахим намагт шигдсэн монголчууд
Цахим намагт шигдсэн монголчууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​