fbpx Оны онцлох тамирчид: Соронзонболдын Батцэцэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 27 секунд

Оны онцлох тамирчид: Соронзонболдын Батцэцэг

Архангай аймгийн Хашаат сумын уугуул С.Батцэцэг Монгол түмнээ нэгэн арванд омогшуулсаар, бахархуулсаар явна. Монголы спортод 1990 онд төрсөн олон шилдэг тамирчид байдгын нэг тэр. С.Батцэцэг Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн түүхэнд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медаль авчирсан бол “Москва-2010” ДАШТ-ээс Алтан медаль авчирсан анхны тамирчин болсон билээ. “Лас-Вегас-2015” ДАШТ-ээс хоёрдахь алтан медалиа хүртэж мөн АНхны хэмээх тодотголын эзэн болсон юм.

Тэрбээр үүгээр ч зогсохгүй “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ”Казань-2013” дэлхийн оюутан залуучуудын “Универсиад-2013” наадмын аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын долоон удаагийн аварга болсон бахархам амжилтын эзэн билээ. Түүний энэхүү байгуулсан гавъяаг үнэлж Монголын төр Хөдөлмөрийн баатар цол олгосон байдаг. Соронзонболдын Батцэцэг маань энэ жил Казахстаны Нур-Султанд болсон ДАШТ-ээс манайхны гурав дахь хүрэл медалийн эзэн болж, олимпийн эрх авчирсан юм. Ингэснээр С.Батцэцэг баатар маань манай чөлөөт бөхийнхөнөөс ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны, дөрвөн медаль (Нөгөө нь гавьят тамирчин О.Насанбураа) хүртсэн хоёр дахь тамирчин болж байна.

Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа зодоглосон тэрбээр Нур-Султаны дэвжээнд эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр тус тус ялсан. Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд цаг дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдсан билээ. Тэгвэл дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрхээ авсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Украиныг Алла Черкасоваг 2:2-оор ялж, “бөмбөрцөг”-ийн хүчтэн гэдгээ тод томруунаар харууллаа. Одоо түүнд Токиогийн олимпод зодоглох чин хүсэл бий. Нэгдүгээр сарын 2-нд эхлэх чөлөөт бөхийн УАШТ бүх тамирчдын хувьд тун хариуцлагатай тэмцээн болно. С.Батцэцэг аваргадаа амжилт хүсэн ерөөе Би
Дархан хилийнхээ сүлдэт баганыг
Дэлхийд тамгалсан цэрэг
Дайчин Монгол бүсгүйн цустайгаа
Дэвжээнд баталсан тамирчин
Би
Олон аваргууд эгнэн жагссан
Олимпийн наадамд эмээж явсангүй
Бөмбөрцөгийн хүчтэнүүд хуран чуулсан
Бөхийн дэвжээнд сүрдэж байсангүй
Яагаад гэвэл
Цус минь Цэвэр болохоор
Яс минь Халх болохоор
Нутаг минь Хашаат болохоор
Овог минь Монгол болохоор
Би бахархдаг юм
Би биширдэг юм
Түүхэнд үлдэх анхны медаль авчирлаа гэж онгироогүй
Түмэн олны итгэлийг хөсөрдүүлж сагсуураагүй
Учир нь Би эх орондоо тангараг өргөсөн цэрэг
Удам минь Монголдоо л үлдэх охин үр нь
Тийм ээ Би Монголын тамирчин

Ч.Амартүвшин

Шуурхай.мн 
 
Ж.ЭНХБАЯР: МАНАЙ 40-ӨӨД ГИШҮҮН ИРЭХ СОНГУУЛЬД МАШ ХҮНД ТАМГАТАЙ ОРОХ БАЙХ

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​