fbpx Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтан оролцож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 19 секунд

Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтан оролцож байна

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын болон Засгин газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан,  НИТХ-ын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.

Айлчлалын хүрээнд уржигдар /2019.12.03-ны өдөр/ ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ганцаарчилсан уулзалт хийж, хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхий сайдад уламжилсан билээ. Энэ дагуу хэлэлцээрийн хүрээнд хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Мөн анхаарал татаж байсан гол асуудал ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих тухай асуудал яригдсан байна. Энэ асуудал дээр хоёр улсын талаас судалгааны ажлыг эхлүүлэх болсон тухай Монгол Улсын Засгийн газрын тэргүүн мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хоёр дахь өдөр Москва хотын төвд байрладаг “Метропол” хэмээх зочид буудлын гаднах дурсгалын самбарт цэцэг өргөх ёслолоор эхэллээ. Тус зочид буудал нь 100 гаруй жилийн түүхтэй төдийгүй Коммунист хувьсгалын их удирдагч В.И.Ленинтэй тэртээх 100 орчим жилийн өмнө Ардын засгийн удирдагчдын нэг, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар уулзаж, ОХУ-аас Монгол улсыг дэмжих гэрээнд гарын үсэг зурж байсан газар байсан гэдгээрээ Монголын түүхэнд холбогддог. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас ОХУ-д хийж байгаа Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын багт багтсан албаны хүмүүс оролцлоо.

 

Үүний дараагаар Ерөнхий сайд Москва хотын олон улсын худалдааны төвд болж буй “Монгол-Орос, Евразийн нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь”  сэдэвт хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа форумд оролцон үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Тэрбээр форумыг нээж хэлсэн үгэндээ “Хоёр улсын найрамдалт харилцааг улам бүр идэвхжүүлэхийн тулд бид хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллахаар өчигдөр бид ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй ярилцсан. ОХУ-ын бизнес эрхлэгчид та бүхэн зөвхөн эдгээр төсөл хөтөлбөрийн хүрээнд гэж хязгаарлалгүйгээр өөрсдийн сонирхож буй Монгол Улсын бүхий л салбарт хөрөнгө оруулалт оруулж, хамтран ажиллах боломжтой гэдгийг онцлон хэлэх байна. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү форум хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна ” гэв.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд манай улсын 50 гаруй бизнес эрхлэгчид, томоохон экспортын компаниуд оролцож, талууд төлөөлөл цаашид хамтран ажиллах санамж бичигт зурлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой хэрэг боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумд оролцсоныхоо дараа Дэлхийн II дайны хүнд бэрх цаг үед Зөвлөлт Орос улсын /хуучнаар/ иргэдэд хандан Монголчуудын ард түмнээс итгэл сэтгэлээ тээн бэлэглэсэн монгол морины тухай хөшөөнд очиж хүндэтгэлээ илэрхийллээ.
 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Шувуун хушуут одтой, таван шар мэнгэтэй улаан хулгана өдөр
Шувуун хушуут одтой, таван шар мэнгэтэй улаан хулгана өдөр
 
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​