fbpx БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 38 секунд

БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү нь хот, хотожсон газар амьдарч байна. 2050 он гэхэд энэ тоо 70 хувь давна. ХОТЖИЛТ тухайн газар нутгийн АГААР, ХӨРС, УСНЫ ЧАНАРЫГ ӨӨРЧИЛДӨГ ба агаар мандалд нөлөөлдгийн хамгийн энгийн илрэл бол хөдөөнөөс эсвэл хотын захаас хот руу орж ирэхэд илүү дулаан, хуурай, салхи багатай болж ирдэг. Хотын дулаан агаарыг “хотын дулаан арал” гэж нэрлэх ба үүнээс улбаалж хотжилт тухайн газрын бүс нутгийн уур амьсгал, цаг агаарыг өөрчилдөг. Мөн хотжилт АГААРЫН БОХИРДОЛ дагуулдаг ба сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд улс орныг ялгалгүй байгаль орчин, нийгэм, эрүүл мэндэд уршиг дагуулсан ноцтой асуудал болж байгааг бид сайн мэднэ. Агаарын бохирдлын улмаас дэлхий дээр жил бүр 5.5 сая хүн нас бардаг.

Улаанбаатарын агаарын бохирдлыг гэр хороолол, уурын зуух, цахилгаан станц, машинуудаас гарч буй бохирдол үүсгэж байгаа ч ихээхэн нөлөөлж буй хүчин зүйл бол байгаль, ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ юм.

Улаанбаатарын агаарын бохирдлыг гэр хороолол, уурын зуух, цахилгаан станц, машинуудаас гарч буй бохирдол үүсгэж байгаа ч ихээхэн нөлөөлж буй хүчин зүйл бол байгаль, ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ юм.

Монголын нутагт өвөлдөө Сибирийн их даралтын орон (антициклон)-ы нөлөөгөөр үүлгүй, салхи багатай байдаг. Нарны цацраг газрын гадаргыг хангалттай халааж чадахгүй, газрын гадарга шөнийн хугацаанд хөрж дулаанаа алдах ба тодорхой өндөр хүртэл дулаан агаар, үүний дээр дахин хүйтэн агаар оршсоноор газрын гадаргаас дээшлэх тусам агаарын температур нэмэгдэж ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРСийн давхарга бүрэлдэнэ. Инверсийн давхаргыг “хөмөрсөн тогоо” эсвэл “савны таг” гэж ойлгож болно. Учир нь, инверсийн давхарга доод хэсгийн агаарыг дээшээ СЭЛГЭЭНД ОРУУЛАЛГҮЙ хотын олон эх үүсвэрээс гарч буй БОХИРДЛЫГ ТОГТООН БАРИНА. 1-р зурагт температурын инверсийн давхарга доторх бохирдол тушигдаж тогтсон нь, инверсээс дээшхи агаар бохирдолгүй байгаа нь тодорхой харагдана – саарал хэсэгт агаар тогтонги, салхи бага байхад бохирдолгүй дээд хэсэгт агаарын тогтворшил бага, салхитай нь илт байна.

Зураг 1. Температурын инверсийн давхаргад бохирдуулагч тушигдсан байдал.

Өвлийн улиралд Улаанбаатар хотод ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС тогтсон үеийн, өөрөөр хэлбэл, агаарын бохирдол үүсгэх чухал хүчин зүйлсийн нэг болох цаг агаарын нөхцөл байдлыг тоон загварчлалын аргаар судалсан байгаа. Дэлгэрэнгүйг хэдэн сарын өмнө хэвлэгдсэн судалгааны өгүүллээс маань харж болно. Цаг агаарын тоон загвар нь төлөвийн тэгшитгэл дээр үндэслэгдсэн, агаар мандлын олон физик процессуудыг тооцож оруулсан математик загвар ба кластер эсвэл суперкомпьютер дээр параллель тооцооллоор гүйцэтгэнэ (өмнөх нийтлэл харна уу).

Тухайн тохиолдлыг авч үзэхэд, температурын инверс ~7°С хүртэл, инверсийн зузаан ~600 м орчим (Зураг 2) бөгөөд энэ давхарга дотор салхи тогтуун буюу агаарын урсгал тушигдсан байдалтай нь илт харагдана. Харин хотжилтын нөлөөгөөр өдөртөө инверсийн доод хил дээшилж, инверсийн эрчим суларч, газар орчимд салхи тогтуун бус болно. Гэвч агаарын дээд давхаргаас салангид хэвээр байх тул агаар сэлгээнд хангалттай орохгүй. 

Зураг 2. Улаанбаатар хотын температурын инверсийн (a) дээд, доод хилийн өндөр (b) эрчим болон (c) дээд, доод хилийн температурын хоногийн явц.

 

Температурын инверс зөвхөн Улаанбаатарт гэлтгүй манай орны бусад газарт ч ажиглагддаг (15-20°С, 1500-2500 м хүртэл) учраас бусад аймаг, суурин газруудад ч агаарын бохирдлын асуудал байгаа. Бохирдуулагч үүсвэрээс гарсан утаа температурын инверсийн улмаас тунаран тогтож, хот суурингуудад агаарын бохирдлыг нөхцөлдүүлэгч болно. Бидний мэдэх Бээжингийн агаарын бохирдол ч мөн адил их даралтын орны нөлөөгөөр температурын инверстэй үед бохирдолтой агаар газар орчимд тогтонги оршдогтой холбоотой.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, бохирдолтой тэмцэхэд салхин сэнс тавих, уул нүхлэх, нураах зэрэг “мэргэн” шийдлүүдийг хүмүүс гаргадаг ч агаарын бохирдлыг “дэмжээд” байгаа цаг агаарын нөхцлийг ойлголгүй, тооцолгүй орхигдуулдаг. Сэнсүүд тавилаа гэвэл шороотой ус хутгахтай адил тэрхэн хөндийд бужигнаанд оруулна, бохирдолтой агаар инверсийн давхаргыг нэвтэлж дээш гарахгүй, бохирдол багасахгүй. Хэдэн жилийн өмнө Засгийн газраас Ус, цаг уурын хүрээлэнд захиалга өгч судлуулсан, боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс мэдэх ёстой. Уул цоолж, гүвээ давааг нураасан ч температурын инверсийг задлахгүй, үүнийг би тоон загвараар туршилт хийж үзсэн, агаарын бохирдлыг бууруулахгүй гэсэн үг. Дашрамд, инверсийг сулруулах лабораторийн жижиг туршилтууд байдаг ч байгаль дээр бодитоор туршсантай таарсангүй, температурын инверсийг геоинженерчлэл хэрэглэн задлах талаар Казахстанд туршиж байсныг дам дуулсан ч чухам хэзээ, яаж, үр дүн нь юу гэдэг талаар олж мэдэж чадалгүй өнөөг хүрч байна. Уул, даваа нурааж салхилуулж утааг хөөнө гэсэн санаатай нэгддэг хүмүүс 1952 оны Лондонгийн агаарын бохирдлын гамшигт жишээг санаад, тэр хавийн газарзүйн байршлыг харах хэрэгтэй – Лондонг эргэн тойрон хүрээлсэн өндөр уулс байхгүй. Аюулд хүргэсэн шалтгаан нь мэдээж бохирдуулагчийн эх үүсвэр, үүн дээр “нэмэр” болсон цаг агаарын нөхцөл буюу нам салхи, тогтуун агаартай их даралтын орон байсан, манайхтай адил “хөмөрсөн тогоонд” гамшиг болсон гэсэн үг.

АМЬСГАЛАХ АГААР ТЭГШ ЭРХТЭЙГЭЭР ОЛДДОГ. Агаарын чанарын стандартаас хэдэн арав дахин БОХИРДОЛТОЙ АГААР таны уушгинд хүрч, цусаар дамжин бүх биед хүрснээр биеийн эд эсийг ТАСРАЛТГҮЙ ХОРДУУЛДАГ. Таны хэн байхаас үл хамааран бид тэгш эрхтэйгээр үнэгүй хүртэж, тэгш эрхтэйгээр бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учир баттай зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. Агаарын чанарын хэмжилтийн баталгаатай зарим эх сурвалж гэвэл:

agaar.mn – Улаанбаатарын агаарын чанарын мэдээ, мэдээллүүдийг харах хүн бүр өдөр тутамдаа ашиглах хэрэгтэй сайт, апп.

www.air.ub.gov.mn– Нийслэлийн агаарын чанарын албаны сайт. Тухайн хугацааны хэмжилт, зарим дунджаас гадна 2009 оноос хойшхи мэдээ сар, сараар байгаа.

aqicn.org – Улаанбаатарын агаарын чанарыг дэлхийн бусад газруудтай харьцуулж харж болно. Бохирдол өнгө, тоогоор сайхан ялгагдана. Манайх өвлийн хугацаанд байнга шахуу улаан хүрэнтэж байгаа!

Агаар мандалд хэдэн мянган километр эзэлсэн, тогтвортой орших системийг өөрчилж чадахгүй, боломж ч байхгүйгээс хойш бохирдлын үүсвэртэй “тууштай ноцолдох” л илүү үр дүнтэй! Гэхдээ нарийн ширхэгт тоосонцортой юу, нүүрс шатахууны шаталтаас гарах SO2, CO, NOx-ын алинтай нь яаж, яаж тэмцэхээ тодорхойлох хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй дасан зохицох асуудалтай харьцуулахад хэдэн уулын дундах хотгорт байх сая хагас хүнийг зарлаагүй дайнд дуудаж, ялан дийлж буй өнөөгийн Улаанбаатарын агаарын бохирдол бол үйлдвэржилтээс бус амьжиргааны гаралтай учраас арга хэмжээг сэтгэлээсээ, ухаалгаар хийвэл бууруулах асуудал шийдэгдэж болох зүйл!!!

Ноён уулын Ялалт
Ноён уулын Ялалт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​