fbpx Ц.Хосбаяр: "Тамирчдын минь цалинг нэг сая болгоод өгдөг бол ..."
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 36 секунд

Ц.Хосбаяр: “Тамирчдын минь цалинг нэг сая болгоод өгдөг бол ...“

Монголын спортыг дэлхийн хэмжээнд таниулж буй спортын төрөл болох Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ баг нэгэн оноо амжилттай үдэх гэж байна. Туйванчдын маань энэ онд олон олон бахдам амжилт гарган спорт сонирхогчдоо баярлуулсан билээ. 2019 оны ДАШТ Тайланд улсын Паттая хотноо зохион байгуулагдахад манай улсаас ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдлага дор таван тамирчин хүч бяраа сорин өрсөлдөлөө. Тэмцээний +81 кг-ын жинд өрсөлдсөн 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийн болзол хангаж Хос хүрэл медалийн эзэн боллооТүүний амжилт үүгээр зогсоогүй Азийн АШТ БНХАУ-ын Нинбо хотноо болоход М.Анхцэцэг 81 кг жинд оролцож, огцом болон түлхэлттэй өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн. Мөн Г.Энэрэл АНУ-д зохиогдсон өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль, О.Дархижав Фижи-д болсон Залуучуудын ДАШТ-ээс анхны хүрэл медаль хүртлээ. ДАШТ-ий дараа манай баг АНУ-ыг зорин "Сан-Диего опен" Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж М.Анхцэцэг алтан медаль, 64 кг-ийн жинд Г.Ануужин мөнгө, +87 кг-ийн жинд Э.Билэгсайхан хүрэл медаль тус тус хүртлээ.

ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяртай ДАШТ-ий дараа ярилцсанаа уншигч таньд толилуулж байна.

Сайн байна уу? Өдрийн мэнд дэвшүүлье. ДАШТ-ээс шавь тань дахиад хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

- Сайн. Сайн байна уу? Шавь маань Дэлхийн хошой хүрэл медальтан боллоо. Үнэхээр баяртай байнаа.

- Анхаа маань ээж болоод удаагүй хоёр ч том тэмцээнд оролцлоо.

- Ээж болоод 3 сар гарантай л бэлтгэлдээ орсон. зөөлөн хөдлөөд, зөлөн бэлтгэл хийгээд л эхэлсэн. Багш болсоноос хойш анх удаа л ЭЭЖ болсон хүнтэй л бэлтгэл хийж үзлээ. Мэдэхгүй чадахгүй зүйл их байлаа. Хоёулаа хоорондоо ярилцаж байгаад л "Өнөөдрийн бэлтгэл ийм байлаа. маргааш ингэж бэлтгэл хийнэ" гэж байгаад л тэмцээнд орлоо. Азийн аварга, дэлхийн аваргад хоёуланд нь амжилттай оролцож медаль авлаа. Энэ хоёр тэмцээн маань олимпийн өндөр оноо өгдөг учраас чухал ач холбогдолтой тэмцээн байлаа.

- Анахэймийн ДАШТ, Паттаягийн ДАШТ-ий хооронд манай тамирчдын ур чадвар хэр өсөв.

- Анахэймээс - Паттая хүртэл 2 жилийн хугацаанд шавь нар маань олон медаль хүртлээ. Э.Билэгсайхан, Г.Ануужин нар Дэлхийн цомын аварга боллоо. Азийн аваргаас медаль авлаа. Г.Энэрэл өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль авлаа. О.Дархижав маань Залуучуудын ДАШТ-ээс анхны хүрэл медаль хүртлээ. М.Анхцэцэг маань Насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хоёрдахь хүрэл медаль хүртлээ. 2019 он бол Монголын Хүндийн өргөлтийн спортын хувьд сонин содон жил болж байна. Өсвөр, Залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын тэмцээнээс шавь нар минь медаль хүртсэн нь ур чадвар нь хэр өссөний илрэл юм болов уу.

- Саяхан зардал мөнгөний асуудал тун хүнд байгаа тухай хэлж байсан. Асуудлаа хэрхэн, яаж шийдэв.

- Зардал мөнгөний асуудал тун хүнд байсан. Онгоцны билетээ авсан байсан боловч хоол, байрны мөнгө шийдэгдээгүй байлаа. Учир нь БСШУСЯ-наас багш нарын цалин нэмэх гэж байгаа гээд Сангийн яамнаас төсөв мөнгийг нь татсан юм байна лээ. Ер нь боловсрол, спорт хоёроо ялгаж, салгах хэрэгтэй байна. Тэмцээнд оролцох гэхээр зардал байхгүй, олон пүүс, компаниудын үүд сахидаг ажилтай болоод байна даа. Саяны санхүүжилт дээр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, манай холбооны ЕНБД Ц.Хасбаатар нар их хөөцөлдөж , их хүчин чармайлт гаргасаны үр дүнд зардал мөнгийг нь шийдэж өгсөн. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нартай ойлголцож хамтран ажилсаны үр дүнд энэ дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд сууж байна.

- Уг нь санхүү хангалттай байсан бол бүх жинд тамирчдаа оролцуулах боломж байсан уу?

- Ер тийм боломжтой байсан. Гэхдээ дэлхийн хүндийн өргөлтийн холбоо Цензур тавьсан. Жишээ нь 49 кг-д оролцох тамирчин 135-аас дээш өргөсөн амжилттай бол ДАШТ-д оролцохыг зөвшөөрсөн. Урьд нь Монголд бүсчилсэн тэмцээнээс шалгарсан тамирчин Улсын аваргад ордог байсан шиг цензур тогтоосон учраас энэ удаад дэлхийн шилдэгүүд Тайландад ирж өрсөлдлөө.

- Маргааш АНУ руу хөлгийн жолоо залах гэж байна? Дэлхийн цомын тэмцээнд оролцохын ач холбогдол?

- Тийм ээ. Маргааш АНУ руу явах гэж байна. АНУ-ын Сан-Диего хотод "Сан-Диего опен" дэлхийн цомын тэмцээн болно. "Сан-Диего опен" тэмцээн Мөнгөн гран при тэмцээн гэж нэрлэгддэг. Олимпийн оноо олгох том тэмцээн учир
Нэгдүгээрт олимпийн оноогоо нэмэх
Хоёрдугаар Дэлхийн цомын тэмцээнээс медаль авах зорилготой.
Мэдүүлгээс харж байхад хятадын тамирчид бүрэн бүрэлдхүүнээрээ очих шинжтэй байна. Жин, жингийн шилдэг 20 тамирчин оролцох учраас том тэмцээн болно.

- Манай багш дасгалжуулагч, тамирчдын цалин 400 000 л байдаг. Улсаас тамирчдаа олимпод оролцуулахын тулд хэр их хангамж өгч байгаа вэ?

- Миний сарын цалин 450 000 төгрөг, тамирчдын маань цалин 380 000 төгрөг шүү дээ. Дараагийн зэрэглэлийн тамирчин 320 000 төгрөг байгаа. Мэдээж энэ мөнгөөр Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд амьдрах хэцүү гэдгийг хүн болгон л ойгож байгаа. тэглээ гээд бид нэг ч удаа цалингаа нэмээчээ гэж хэлж байсангүй, Хэлэх ч үгүй байх. Бидний сэтгэл зүрхэнд зөвхөн "Монгол төрийнхөө дууллыг эгшиглүүлэх, төрийн далбаагаа мандуулах" хүсэл байдаг учраас цалингаа голж, нэг ч удаа гоншигнож байсангүй ээ. БИД

- "Дуртай зовлон" гэдэг шиг, энэ спортод хайртай тулдаа л энэ бүхнийг даван туулаад байна уу?

- 380 000 төгрөг гэдэг бол бага. Би боддог юм. "Ядаж тамирчдын маань цалинг нэг сая болгоод өгвөл мөн ч их нэмэр болно доо" гэж. Яахав уураг, витамины хангалт байна. Жилд нэг удаа бэлтгэлийн хувцасыг нь тараагаад өгж байна. Тэмцээн уралдаанд оролцох зардалыг нь тодорхой хэмжээнд гаргаж өгч байгаа болохоор яаж ийгээд л болгоод байна даа. 2020 оны олимпод зориулсан Тусгай сан гэж байгуулагдсан. Тэр сангаас ганц манайх ч гэлтгүй олон тамирчид, багш нар дэмжлэг хүсэж байгаа даа.Дуртай зовлон гэж үү. Саяхан фэйсбүүк дээр явж байсан "Цалин нь ч үзэгдэхгүй, өөрөө ч гэртээ үзэгдэхгүй хүнийг БАГШ гэнэ" гээд .Өглөө намйан цагт зааландаа ороод орой наймд заалнаасаа гарах юм даа. Хөлс үнэртсэн жижигхэн зааландаа хайртай. Эндээ ороод ирэх сайхан байдаг юм. ЗОВЛОН гэж ойлгохгүй ээ. Өөр өнцгөөс нь "амжилт, аз жаргал, сайхан энерги" гэж боддог. Олон хүүхэдтэй ажиллахаар Багнш хүн ядарч байгаа ч гэсэн сайхан энергий авдаг юм шүү дээ. Ялалт болгоны дараа залуу болоод байгаа юм шиг санагддаг. Бүхнийг туулаад даваад зохицуулах гээд л зүтгээд байна даа.

- Тэмцээн дээр сэтгэлзүйн тулаан нилээн хийх шиг боллоо. Жингээ бага өгөөд, тэгээд нэмээд байсан.

- Тэмцээн дээр мэдээж захиалгын тулаан явна. Тоо бодно. Дараагийн тамирчин яах билээ. "А" группын тамирчид яах билээ гээд давхар давхар тооцоо хийнэ. Энэ дашрамд хэлэхэд нэг багт 3-4 багш ажилладаг юм. Нэг нь тамирчинаа халаана, нэг нь тооцоогоо хийнэ, нөгөө нь эсрэг тамирчнаа ажиглана гээд. Тэр болгоныг ганцаараа хийгээд сурчихаж дээ. Ерөнхийдөө өччигдөр нилээн юм ббодож байж өргөлтүүдээ тооцлоо. Тэрнийхээ үр дүнд медалийн тавцанд гишгэлээ дээ Анхаа маань

- Сүүлчийн асуултыг өөрт тань үлдээе

- Юуны өмнө үргэлж тусалж дэмждэг БСШУСЯ, БТСГ, дарга Ц.Шаравжамц,нарт баярлалаа гэж хэлье. Мөн Хүндийн өргөлтийн спортын төлөө хамтдаа зүтгэж буй бүх хүмүүсдээ, найз нөхөддөө, баярласан талархсанаа илэрхийлж байна. Бид хичээх болно. Бид улам их хичээж олимпоос медаль, бүүр цаашилбал АВАРГА болохын төлөө зүтгэх болноо. Бид бүхнийг үргэлж зүрх сэтгэлээсээ дэмжиж байдаг Монголынхоо ард түмний ачийг Амжилтаараа хариулах болноо гэж хэлмээр байна.

- За баярлалаа. Та бүхэндээ АМЖИЛТ бүхний дээдийг хүсэн ерөөе.

Шуурхай.мн 

Р.СЭДДОРЖ: ХЭДЭН ЗУУН МЯНГАН ТОНН НҮҮРС БАЙТУГАЙ НЭГ КГ-ЫГ Ч ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР  ГАРГАХ БОЛОМЖГҮЙ
Р.СЭДДОРЖ: ХЭДЭН ЗУУН МЯНГАН ТОНН НҮҮРС БАЙТУГАЙ НЭГ КГ-ЫГ Ч ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ГАРГАХ БОЛОМЖГҮЙ
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​