fbpx Дархан аварга А.Сүхбатаас хойш бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж буй хүчтэн Т.Баасанхүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
8 минут 25 секунд

Дархан аварга А.Сүхбатаас хойш бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж буй хүчтэн Т.Баасанхүү

Монгол өв соёлын томоохон дархлаа болсон монгол үндэсний бөхийн барилдаан бол ард түмэн бидний цэнгэл баярын өлгий байдаг. Харамсалтай нь энэ сайхан цэнгэл баярын өлгий болсон монгол үндэсний бөхийн барилдаан маань сүүлийн үед мохож үгүй болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.

Учир нь өнөөдөр монгол үндэсний бөхөд үзэгчдийг уулга алдуулсан уран хурц дайчин барилдаан, торгон мэдрэмж гэсэн ойлголт бараг үгүй болжээ. Зарим тохиолдолд нэгийн даваанд улсын том цолтой бөхчүүд учраа залуучуудтайгаа барьц сонгох хүртэл энэ тэнцүүхэн, ач тач үзэлцэж, бүр өвдөг шороодох нь ч харагдах юм. Энэ бол маш эмгэнэлтэй явдал юм л даа. Дээр үеийн аварга, арслангууд нэг болон хоёрын давааны учраануудтайгаа барилдахдаа төдийлөн удалгүй гуд гуд татаад л туг тойрдог байсан шүү дээ. Үүний баталгаа нь монгол бөхийн түүхэнд “гарлаа давлаа” нэрээр алдаршсан гавьяат тамирчин, дархан аварга Дарийн Дамдин юм аа. Мөн хорьдугаар зууны манлай монгол бөх, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх нэгэн ярилцлагадаа “Би энэ жилийн наадмын тав, зургаагийн даваанд хэнтэй барилдлаа даа” гэж хэлсэн нь бий. Учраа бөхөө шүргээд л өнгөрдөг байсан нь эндээс илхэн харагдаж байна. Гэтэл өнөөдөр жин масс ихтэй, бүдүүн гуятай бөхчүүд хэн хэнийхээ мэх хийхийг хүлээгээд хараад л зогсдог болжээ. Бөхөө дээдэлдэг, бөхдөө хайртай, шимтэн үзэж цаг заваа зардаг ард түмэн ийм барилдаан хүсдэггүй шүү дээ. Яг ийм үед үндэсний бөхийн барилдааныг нэгэн шинэ дэвшилд хүргэж өөрийн уран, дайчин, мэдрэмжтэй барилдаанаараа гайхуулж яваа хүчтэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат “Кориа оптик Монголиа” компанийн бөх улсын харцага Төрөөгийн Баасанхүү гэж залуу. Дэвшилд хүргэсэн гэхийн учир нь монгол бөхөд харагдаж үзэгдэхээ больсон ховор мэхүүдийг хийж шинэ үеийн бөх сонирхогчдод харуулж таниулж буй хүчтэн бол улсын харцага Т.Баасанхүү юм. Өөрөөр хэлбэл “Бөх морь хоёр жижигддэггүй” –н жишээг сүүлийн үед тод томруунаар харуулж буй хүчтэн юм даа.

Тэрээр бөхийн орчинд өссөн бөгөөд өсвөр насандаа жүдо болон самбо бөхөөр хичээллэж байсан залуу нэгэн овооны наадамд барилдаж түрүүлээд бөх болохоор шийдэж 2004 оноос бөхийн бэлтгэл хийж эхэлжээ. Харин 2009 онд Увс аймгийнхаа баяр наадамд өөрийн төрсөн ах Т.Мягмаржавтайгаа үлдэж үзүүрлэснээр аймгийн заан цол хүртэж анхны томоохон амжилтаа гаргажээ. 2011 оны хавар цаг байсан санагдаж байна. Орхон аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, Ч.Батзориг, Д.Амгаланбаатар нараар ахлуулсан хүчит 64 бөх барилдахаар бүртгүүлжээ. Сонирхолтой нь барилдааны түрүү үзүүр булаацалдахаар аралтай заан Ц.Мягмарсүрэнтэй Увсын жижигхэн туранхай аймгийн заан шалгарч үлдсэн нь өнөө цагийн монгол бөхийн дэвжээг уран, дайчин барилдаанаараа чимж буй улсын харцага Т.Баасанхүү байжээ. Энэ барилдааны дөрвийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хүчтэй гарьд Д.Рагчааг, тавын даваанд тухайн үед улсын наадмын түрүү бөхийн тааварт яригдаж байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаярыг тунаж даваад хамгийн сүүлд Ховд аймгийн Мөст сумын харьяат улсын заан Ц.Мягмарсүрэнг элдэвтэй барилдаанаараа илүүрхэж түрүү бөхөөр тодорч бөхийн ертөнцөд шуугиан тарьсан даа. Дараахан нь 2012 оны зун Өмнөговь аймгийн наадамд очиж нутгийн бөх улсын начин Б.Шоовдорын хүү Дарханбатаар найм даван түрүүлж аймгийн арслан болсон байдаг. Цол дагаж бяр нэмсэн залуу арслан Монгол бөхийн өргөөнөөс зохион байгуулсан “Нутгаан дуурсгана” тойргийн барилдаанд Увс аймгийн “Увс нуур” дэвжээгээ төлөөлөн 54 барилдаан хийхдээ 47 даваа авч тэргүүлсэн. Уул нь энэ барилдаанд Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын шилдгүүд тус тусын нутгаа дуурсгаж хүч үзсэн ч Тэсийн залуугаас давсан амжилт үзүүлж чадсангүй.

Тэрээр өсвөр насандаа нэгэн цагт монгол бөхийн дэвжээг чимж явсан зургаан залуу зааны тэмцлийг харж, тэр дундаа уран барилдаант дархан аварга А.Сүхбатын элдэвтэй барилдааныг биширч өссөн талаараа ярьж байв. Харин түүний гаргасан амжилтуудыг дархан аварга А.Сүхбат өндрөөр үнэлж том найдвар хүлээлгэж “Ирээдүйн аварга” шагналаа гардуулсан нь бий.

Монгол бөхийн уран мэх, барилдааны торгон мэдрэмжийг өөртөө шингээсэн дархан аваргаас “Ирээдүйн аварга” шагналыг гардсан Увсын Тэсийн залуугийн улсын цолтон болох ээлж 2013 оны Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор тохиож, баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд аралтай гарьд Н.Ганбаатарыг хутгаж даваад, начны даваанд нутгийн арслан Батжаргалын Ганбатыг өвдөг шороодуулсан юм. Дараагийн даваанд нутгийн аварга С.Мөнхбатад тахим өгч наадмаа өндөрлүүлжээ. Уран барилдаант залуу улсын начин цолтой удаан зодоглосонгүй ээ. 2016 онд ардын хувьсгалын 95 жилийн ойгоор Завханы Алдархааны Л.Лха-Очир начингаар тав, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайханаар зургаа давж улсын харцага цолны босгыг алхав.

Улсын харцага Т.Баасанхүүтэй уулзаж ярилцахад “Надад бол том бие хаатай бөхчүүдтэй барилдах аятайхан ч юм шиг санагддаг. Хөдөлгөөн багатай байдаг. Адилхан бужигнасан бөх л хэцүү” гэж хэлж байсан ч харцага цол хүртэхдээ өөртэйгөө биеэр ойролцоо, элдэвтэй барилдаантай бөхчүүдтэй хүч үзэж туг тойрсон байдаг.

Залуу харцага Т.Баасанхүү өнөө үед улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Гончигдамба нарын өөрөөсөө 40-50 кг-аар илүү жинтэй шилдэг хүчтэнүүдтэй эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж байна. 2016 оны сар шинийн баярт зориулсан барилдаанаар харцага Т.Баасанхүү үзэгчдийн цөсийг хөөргөж улсын аварга Ч.Санжаадамбыг этээд суулгачихсан бол улсын гарьд Б.Гончигдамбыг мушгиж тонгороод их шөвөгт шалгарав.

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд монгол бөхийн гайхамшгийг дахин харуулж улсын гарьд Ө.Бат-Оршихын баруун хөлд ороод даваа авсан бол их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамбыг баруун хутгаад даалгасан. Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд анх удаагаа түрүү булаацалдахаар шалгарсан Т.Баасанхүү, аралтай заан Н.Жаргалбаярыг мэдрэмжээр илүүрхэж өвдөг шороодуулснаар шинэ Ерөнхийлөгчийн цомыг гардсан.

Үндэсний бөхөө дээдэлж, үзэж цэнгэдэг монгол түмнийг Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү гэж ийм нэг жижигхэн залуу, уран дайчин барилдаанаараа бэлэг барьж, баярлуулж байна даа.

О.Дашням

Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгаа амжилттай болжээ
Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгаа амжилттай болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​