БНСУ-д хууль бусаар амьдарч байгаад нутаг буцаж байгаа хүмүүс торгууль төлдөг журам хэрэгжих болжээ. Уг журамд зааснаар Өмнөд Солонгост 3 жилээс дээш хууль бусаар амьдарч байгаад баригдах юм бол 20 сая вон., 3 жилээс дээш хугацаанд хууль бусаар амьдарч байгаад өөрийн хүсэлтээр нутаг буцаж байгаа бол 10 сая воны торгууль оногдуулах аж. Гэхдээ тус улс нь 2019 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 2020 оны зургадугаар сарын 30-ны хооронд "Өршөөлийн аян" зарлаж, өөрийн хүсэлтээр нутаг буцаж байгаа хүмүүс торгууль төлөхгүй юм байна.
Мөн өөрийн саналаар нутаг буцаж байгаа хүмүүс буцах өдрөөсөө хэд хоногийн өмнө заавал оршин суугаа нутаг дэвсгэрт хамгийн ойрхон Гадаад иргэдийн харьяатын төв дээр очиж урьдчилан бүртгүүлж байж гарах юм. Урьд нь шууд явах өдрөө Инчонд дээр очоод бүртгүүлээд явдаг байсан бол саяхан Казахстаны иргэн машинаар хүн дайраад оргон зайлсан хэргээс болж шинэ журам гарсан гэнэ.
Шуурхай.мн