Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2018 оны Азийн наадмын үеэр сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн Дэлхийн аварга П.Орхоны барилдах эрхийг 4 жилийн хугацаатай хассан билээ. П.Орхон энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан боловч Дэлхийн Спортын арбитрын шүүхээс хэлэлцэн уг шийтгэлийг хэвээр нь үлдээжээ.
Азийн наадмын үеэр П.Орхоноос 2018 оны наймдугаар сарын 20-нд авсан сорьцыг Доха дахь Олон улсын сэргээшний эсрэг агентлагийн баталгаат лабораторид шинжлүүлсэн бөгөөд түүнээс хориотой бодис болох станозолол илэрсэн юм.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 22 хүртэл түдгэлзүүлсэн байна.
Шуурхай.мн