fbpx Завханы Ургамал нутгийн бөхчүүд...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 15 секунд

Завханы Ургамал нутгийн бөхчүүд...

 

Далаад оны сургуулийн дотуур байранд хийх юмгүй шахуу хөвгүүд бид өдөржингөө барилдан, шөнөжингөө шаваг өрдөн пийшэн зуухаа тойрон сууцгааж бөх морь л голдуу ярьж ирэх жилийн сумын наадамд энэ зураг дээр байгаа заануудаас /сумын заан Мягмаржав, Баавгай, Ням-Осор, Зузаан, Адъяа, Аюуш/ хэн түрүүлэх талаар ам муруй тавьж жил жил жилийн наадмаа тэсч ядан хүлээдэг байлаа. Ялангуяа биднийг балчир байхад Ургамал сумандаа 17 удаа түрүүлж, 10 удаа үзүүрлэсэн, олон жил ногт ганзаглаж ирэн даага хөтлөөд буцдаг байсан сумын заан Адъяад яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн зохиосон Сумын заан шүлэг яг тохирно. Адъяа заан харин 1983 оны сумын наадамд хүү Ганбаттайгаа үзүүр түрүүнд үлдэн тахимаа өгч хүү нь тэр жил сумын заан болж байлаа. Манай нутаг хурдан жороо мориор бол хаана ч газардахгүй алдартай, харин бөхөө бол гадныханд, тэр тусмаа хил залгаа орших Увсынханд алдчих гээд байдаг талтай нь цаанаа их учиртай. Учир нь дээр үед манай нутагт долоо хошуу даншигт алдартай Бунь арслан гэж нэг сайн бөх байжил дээ.

Түүнийг насан өөд болонгуут нь Увсынхан шарилыг нь Хан Хөхий нурууны орой дээр аваачаад тахичихсанаас хойш Увсын бөхчүүд хүчирхэгдэхээ байсийм гэж хөгшчүүл ярина. Хан Хөхий нурууны оройд байсан Бунь арслангийн цээжинд нь олон жил чоно гөлөглөсөн гэж сонсохоор асар том биетэй хүн байж. Гэлээ ч манай сумаас гучаад онд улсын заан Гогор Дорлиг гэж нэг сайн бөх төрсөн, манай Завхан Ургамал Хүнгүй голоор нутагтай Гогор хэмээх Дорлиг нь 1914 оны бар жил Ургамал сумын Баян-Улаан бригадын нутаг Хутаг-Уул гэдэг газар малчин ард Ядамсүрэнгийн гэр бүлд төрсөн. Дорлигийн аав Ядамсүрэн нь том биетэй, их бяртай хүн байж, харин Дорлигийн авга ах Цогт-Очир нь хошууны заан цолтой хүн байсан гэхээр Дорлиг нь бөхийн удамтай л хүн байжээ. Дорлиг анх арвантаван настайдаа манай голын Булангийн овооны наадамд барилдан дөрөв давж, мөн тэр зундаа Цагаан овоо, Шавгийн овооны наадамд өөрийн сургасан шүдлэн үрээгээ зайдан унаж очоод нутгийн алдарт бөх Галсанжамц, Довчинжав нарыг хаяад түрүүлж байжээ.

Дараа жил нь арванзургаан настайдаа нутаг усныхаа есөн овооны наадамд очиж барилдан ес түрүүлэхэд нутаг усаараа бяр чадлыг нь шагшран магтах тэр үеэс л Дорлигт аймаг орж зодоглох хүсэл өөрийн эрхгүй төрж, арваннайман настайдаа аавынхаа адуунаас тэнгэрийн салхинаас өөр юм хүргэдэггүй сэтэртэй морио хулгайлж унан аймгийн төв орж 18-тайгаасаа 23 хүртлээ аймагтаа тасралтгүй зургаан удаа түрүүлсэн төдийгүй, 1937 онд буюу ганцхан жилийн дотор гэхэд л Завханы Завханмандал, Чандмань, Сантмаргац, Түдэвтэй, Ургамал, Дөрвөлжин, Увсын Завхан сум, Өндөрхангай, Баруунтуруун гээд есөн суманд түрүүлж байжээ /зураг дээр Улсын заан Дорлиг хожим нь бөхийн засуул байх үедээ/. Тэгээд энгүй их хүчтэн хориндөрвөн настай Дорлигийн хот орж улсад барилдах хорхой нь улам ихсэж шуудангийн машинаар 1938 онд Улаанбаатар орж ирэн улсад зодоглохдоо долоогийн даваанд Халхын их аварга Босоо Самданг хаяж, заан цолонд хүрсэн тэрээр наймын даваанд Булганы гүйдэг Дашийг хаяжээ. Ингээд есийн даваанд Банди арслантай барилдаж хэрэг дээрээ хаясан боловч Банди арслан тахимаа өгөлгүй хөлийн цэцийн маргаан үүсч байх хооронд, Дорлиг заан дахиж барилдсан ч яахав ухааны юм бодож байх хооронд, Банди арслан яах ийхийн зуургүй хоёр хацрыг нь ээлжлэн үнсчихээд дэвээд яваад өгсөн гэдэг. Тухайн үедээ Дорлиг заан аварга болохоор ид хав бяр чадлаараа хэнд ч дийлдэшгүй босоо бөх байсан гэх бөгөөд хаячихсан бөхдөө тахимаа өгсөн зэрэг монгол бөхийн хийморь лундаанаас болсон уу яасан, дараа жил нь тавийн даваанд Түвдэндоржид өвдөг шороодсон ч түүнд ирээдүйн их аварга болох замыг нь нээж өгчээ.Тэр жилдээ Дорлиг заан Архангай Төв Хөвсгөл аймгийн наадам, мөн Яармагийн дэнжид болдог уяачдын наадамд түрүүлж.

Дорлиг нь хүч самбаа ихтэй, солгой өрөлттэй, маш түргэн барилдаантай, угсраа олон мэх хийдэг онцлогтой бөх байжээ. Улсын заан Дорлигоос гадна манай Ургамал сумаас Улсын начин Сумъяабэйс, Ю.Алтансүх, Цэргийн арслан Аймгийн заан Шаравын Дамдин, Аймгийн арслан Д.Доржсүрэн, Аймгийн арслан самбо бөхийн дэлхийн аварга, ОУХМастер Ц.Болдбаатар, П.Өсөхбаатар, Аймгийн заан Я.Дашсүрэн, Т.Хүрэлбаатар, Б.Адьяа, Ө. Баавгай, П.Бөхбаяр, Д.Батмөнх, Я.Даваахүү, Аймгийн начин Б.Шагдаржав, Г.Мягмаржав нар төрсөн. Дээр дурьдсан цэргийн арслан аймгийн заан Шаравын Дамдингийн зээ хүү, сумын заан Пүрвээгийн хүү Өсөхбаатар нь уржнан жил Завхан аймагтаа үзүүрлэж заан цол хүртсэн бол өнгөрсөн жилийн наадмаар түрүүлж Аймгийн арслан цол хүртэж амжилтаа ахиуллаа. /зураг дээр Аймгийн арслан П.Өсөхбаатар/. Өсөхбаатар нь 1988 онд Завхан аймгийн Ургамал суманд сумын заан Пүрвээгийн гэр бүлд төрсөн, бөхийн чөлөөт барилдааны Олон улсын хэмжээний мастер, 2002 оноос чөлөөт бөхийн өсвөрийн, залуучуудын, насанд хүрэгчдийн, олон улсын, Ази тивийн тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиудыг удаа дараалан хүртсээр байгаа бөгөөд ус гол удам судар нэгт улсын заан Дорлигийнхоо шийрийг хатааж удахгүй улсын цолонд хүргэхээр Ургамал нутгийнхан залуу арслангынхаа дээлийг нь захыг мушгиж суугаа нь дамжиггүй.

 ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

“Мотив”-ын Жижгээ шүүхээс гавтайгаа зугтжээ
“Мотив”-ын Жижгээ шүүхээс гавтайгаа зугтжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​