fbpx Сэрэмжлүүлэг: Мотоциклийн ослоор 110 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 48 секунд

Сэрэмжлүүлэг: Мотоциклийн ослоор 110 хүн амиа алджээ

Манай улсад зам тээврийн ослоор жилд 500-600 хүний амь нас хохирч, 1000-1200 хүн хүндэвтэр хүнд гэмтэж бэртэж байна. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 1004 хүн хүндэвтэр, хүнд гэмтэж, 535 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 11.9 хувиар, нас барсан хүн 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Нийт амь насаа алдсан хүмүүсийн 20.5 хувь буюу 110 нь мотоциклтой хөдөлгөөнд оролцсон гэх судалгаа байна.

Судалгаагаар мотоцикл жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.

Энэ оны эхний 11-н сарын байдлаар мотоциклтой холбоотой 474 осол гарсны 385 буюу 81,2 хувь, 110 хүн нас барсны 107 буюу 97,3 хувь нь орон нутгийн замд  гарсан байна.

 

Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч, зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа, гулгаа үүссэнээс авто замын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, учирч болох хор хохирол, осол гэмтлээс урьдчилсан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хооронд “Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” захирамжийг  Аймгийн засаг дарга нар гарган өөр өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж байна.

“Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” аймгуудын засаг даргын захирамж гарснаас хойш мотоцикл унаж хөдөлгөөнд оролцсон 29 осол бүртгэгдсэний 27 буюу 93.1 хувь нь орон нутгийн замд гарч 6 хүний амь нас эрсэдсэн байна.

Тухайлбал:

2019.11.05-ны өдрийн 17.20 цагийн орчим Өвөрхангай аймаг Уянга сумын 6-р багийн нутаг “Зүүн улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 28 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5  маркийн мотоцикл онхолдож  жолооч Б нас барсан байна. Жолооч 51 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцжээ.

2019.11.04-ний өдрийн 03.20 цагийн орчим Баян-Өлгий аймаг Сагсай сумын 4-р багийн нутаг “Улаан дэлийн усалтын талбай” гэх газар /сумын төвөөс хойш 5 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй А нас барсан

2019.11.19-ны өдрийн 04:00 цагийн орчим үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг “Эзэрлэг” гэх газар /Дэлүүн сумаас баруун хойд зүгт 33 км/ жороон замд “Dayun” маркийн улсын дугаартай мотоцикл онхолдож,  жолооч 33 настай, эрэгтэй Н нас барсан.

2019.12.04-ний өдрийн 08.50 цагийн орчимд Увс аймгийн Өмнөговь сумын 3-р баг “Намир” гэх газар /сумын төвд/ асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай,  эрэгтэй нас барсан.

2019.12.09-ний өдрийн 16:10 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын  Хонхор багийн нутаг “Манхны өвөр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй М нас барсан байна. 

Иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө аюул ослоос ангид байж, мотоциклыг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

 

БҮХНЭЭС ИЛҮҮ ҮНЭТЭЙ НЬ ТА БОЛОН ТАНЫ ГЭР БҮЛ

Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа иргэдийг орон сууцанд оруулах нь яасан юм
Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа иргэдийг орон сууцанд оруулах нь яасан юм
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​