Жүдо бөхийн дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг Олимп, Паралимпийн наадмын албан ёсны ивээн тэтгэгч "Visa Internationa"l байгууллагын "Team Visa" багийн тамирчнаар сонгогджээ. Энэ нь Монгол улсаас "Team Visa" багийн тамирчин сонгогдож буй анхны тохиолдол юм байна. . "Team Visa" хөтөлбөр нь Олимп, Паралимпийн шилдэг тамирчдыг гишүүнээр урин элсүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 30 спортын төрлөөс орон орны шилдэг тамирчдыг сонгон "Team Visa" багийн гишүүнээрээ сонгоод байна. Уг байгууллага МУГТ М.Уранцэцэгийг "Токио 2020" олимпийн их наадамд оролцоход нь дэмжин ажиллах ба 12 дугаар сарын 18-ны өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
Шуурхай.мн