fbpx Хэт зөөлөн ял хар тамхичдыг даврааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 25 секунд

Хэт зөөлөн ял хар тамхичдыг даврааж байна

  • Хар тамхины хэрэгт холбогдогчдын 90 орчим хувь нь 19-35 насны залуус байна
  • Улсын хэмжээнд өнгөрсөн онд хар тамхины 199 хэрэгт 412 иргэн холбогдсон бол энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 285 гэмт хэрэгт 427 иргэн холбогдсон байна

Хар тамхи Монголын нийгмийн хорт хавдар болсныг илтгэх зарим тоог эхлээд дурдъя. Энэ оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө хоёр шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 87 хүний 24 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байв. Ердөө ганц шөнийн дотор хоёрхон газраас илэрсэн нь шүү.

Тэр тусмаа урлагийн ертөнцөд танигдаж, олны талархлыг татах болсон зарим эрхмийг энд онцолъё. Хамгийн сүүлд “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр энэ сарын 16-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаад баривчлагдсан бөгөөд түүнд хилийн хориг тавьж, цагдан хорих арга хэмжээ авсан. Тэрбээр 2018 онд мөн ийм хэргээр зургаан сарын хорих ял эдэлж байв. Харамсалтай нь тэрбээр засраагүйгээр үл барам дахин хар тамхи хэрэглэж, худалдан борлуулахыг завдаад зогсохгүй шүүх хурлаас зугтаах оролдлого хийсэн. Түүнчлэн Ice top хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар хар тамхины хэргээр хэд хэдэн удаа ял сонсож байсан ч суллагдаад гурван сар ч бололгүй дахин хэрэглэж, өдгөө нээлттэй хорих ангид ял эдэлж буй. Мөн дуучин Б.Амархүү хар тамхины хэрэгт холбогдож, түүнд шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон. Гэвч Б.Амархүү давж заалдаж, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гарсан байна. Мөн түүнийг батлан даалтад гаргахыг зөвшөөрсөн бөгөөд бид түүнтэй холбогдож хэргийн талаар тодруулахад “Би одоогоор ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийхгүй” хэмээв. Энэ мэтчилэн урлаг соёлынхон өсвөр үе, хүүхэд залууст буруу үлгэр дуурайл үзүүлж, удаа дараагийн гэмт үйлдэл, зөрчил илэрсээр байна. Гэвч хэт хөнгөн ялын бодлого, хууль эрх зүйн хангалтгүй орчноос болж хар тамхи хэрэглэх, ашиг хонжоо олох зорилгоор борлуулж, бэлтгэж, бусдыг уруу татах үзэгдэл буурах нь битгий хэл улам ихэссээр буй. Жишээлбэл, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон ч түүнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, суллаж байлаа. Мөн Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior зэрэг урлаг соёлынхон хар тамхины хэрэгт холбогдож, тэнсэн харгалзах ял авсан түүхтэй. Энэ жагсаалт дуучин Т.Дэлгэрмөрөн, DJ Өөжий буюу О.Ганболд, улсын начин Ц.Улаанхүү, жүжигчин Б.Энхтүвшин тэргүүтэй олны танил эрхмүүдээр үргэлжилнэ. Манай улсад хар тамхи хэрэглэгсэд болон донтогчдыг эмчлэх нэгдсэн эмнэлэг хэрэгтэй байгааг ч давтан хэрэглэж буй дээрх эрхмүүд, жилээс жилд өсөж буй гэмт хэргийн үзүүлэлт бэлхнээ харуулна. Өдгөө Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хар тамхитай холбогдох гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, зохион байгуулалттай үйлдсэн иргэнийг 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан байна. Гэвч хэрэглэсэн этгээдүүдийг зөрчил, богино хугацааны таслан сэргийлэх арга хэмжээ төдийгөөр шийтгэж, өршөөл уучлалд хамруулсаар байвал манай улсын ирээдүй чимээгүй тахалд живэхэд тун дөхлөө. 

Дуучин Б.Амархүү болон Г.Эрдэнэбаяр нартай холбоотой хар тамхины хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Мандухайгаас тодрууллаа.

-Б.Амархүүг ямар үндэслэлээр батлан даалтад гаргасан бэ. Мөрдөн байцаалтад шилжих тухай мэдээлэл гараад байна?

-Хэрэг хараахан мөрдөн байцаалтад буцаагүй. Прокурор хэргийг мөрдөн байцаалтад буцаах аль эсвэл шүүхэд эсэргүүцэл бичдэг. Одоогоор аль ч шийдвэр эцсийн байдлаар гараагүй байна. 

-Дуучин Г.Эрдэнэбаяр өмнө нь хар тамхины хэргээр ял эдэлж байсан. Ямар нэгэн эмчилгээнд хамрагдсан уу? 

-2018 онд хар тамхины хэргээр хоёр жилийн хорих ял авсан ч магадлангаар орж, зургаан сар хорих ял эдлээд суллагдсан. Ямар нэгэн эмчилгээнд хамрагдаагүй. Гэхдээ хоригдож байх явцдаа тодорхой хэмжээнд сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдсан. Хамгийн гол нь давтан хэрэглэсэн нь харамсалтай. 

-Давтан хэрэглэсэн үед шийтгэл нэмэгддэх зүйл заалт, ялын бодлого бий юу? 

-Эрүүгийн хуульд тийм заалт байхгүй. 

 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Манай нутгийн хурдан жороо хүлгүүд…
Манай нутгийн хурдан жороо хүлгүүд…
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​