fbpx ДОХ-той иргэн цайны газарт бэлтгэгч хийж байхад Мэргэжлийн хяналт хаана нь байв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 32 секунд

ДОХ-той иргэн цайны газарт бэлтгэгч хийж байхад Мэргэжлийн хяналт хаана нь байв

Энэ бол зүгээр нэг мэдээлээд өнгөрөх асуудал биш л дээ. Гар шуу нь тэр аяараа яр шарханд “идэгдсэн” хүн  цайны газарт бэлтгэгч хийгээд явж байна гэдэг гадна  өнгөнөөсөө эхлээд л  анхаарал татах ёстой асуудал.  Хамгийн гол нь ийм хүнийг бэлтгэгчээр ажиллуулж байсан тэр цайны газрынхны ухаан мэдрэл нь хаана байв гэдэг хачирхмаар зүйл.  Нүд цагаан, мөнгө улаан гээд үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг боддоггүй юмаа гэхэд өөрсдийнхөө эрүүл мэнд, ариун байдал, үйлчилгээний нэр хүндээ эрх биш бодолцох учиртай мэт.

Бүр дүрэм журмаараа бол нийтийн хоолны салбарт ажиллах хүн эрүүл мэндийн шинжилгээ өгсөн, ямар нэгэн халдвар тээгч биш гэдгээ нотолсон эмнэлгийн дүгнэлттэй байх учиртай.  Харамсалтай нь энэ дүрэм  журам зөрчсөний  нэг балаг нь ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч хүн цайны газарт бэлтгэгч хийж байх үедээ нас барсан тохиолдлоос харагдаж байна. Энэ тухай тодруулбал:

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12-ны өдөр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч эмэгтэй амь насаа алдсан хэрэг  гарчээ. Талийгаач  Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд амьдардаг байсан бөгөөд  41 настай байжээ. Тэр бээр ХДХВ/ДОХ-ын өвчний улмаас долоон жил эмнэлгийн хяналтад байсан бөгөөд хамтран амьдрагч нь ч мөн халдвар тээгч байсан гэдгийг дээрх явдлын дараа тогтоожээ. Дээрх явдлыг гадны нөлөөтэй эсэхийг тодруулахаар шүүх шинжилгээний эмнэлэгт  хүргүүлсэн бөгөөд  биен дээр  нь олон тооны хөх толбо үүссэн, биеийн ил харагдах хэсэгт яр шархтай байжээ. Харин шинжилгээгээр тухайн эмэгтэйг ХДХВ/ДОХ-ын халдвартайг болохыг тогтоожээ.  Эх сурвалжийн мэдээлэлд дурдснаар талийгч архины хамааралтай, мөн хамтран амьдрагчтай байсан гэжээ.  Энэ хэрэг явдлын дараа хамтран амьдрагчийг нь шинжилгээнд хамруулахад мөн халдвар тээгч байсан төдийгүй одоо хавьтагч нарыг нь тодруулахаар ажиллаж байгаа гэх.

Ийм л нэг явдал болоод өнгөрч. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог тэр цайны газраас хоол хүнсээр дамжин халдвар тарсан байх магадлал нь асуудлын нөгөө тал.  Энэ л түгшүүр.

Талийгаач нь өвчний улмаас гар, шууны хэсэгтээ олон тооны шархтай байсан бөгөөд энэ нь  хүнсний бүтээгдэхүүнд шархны идээ цус орох, улмаар халдвар цааш дамжуулах өндөр эрсдэлтэй байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Арай л хэтийдсэн эрсдэл байгаа биз.

Аль болох олон хөлийн газар бараадсан цайны газарт өдөртөө магадгүй зуугаар тоологдох хүн үйлчлүүлдэг байж мэднэ. Яахав, багаар бодоход ядахад 50 хүн үйлчлүүлж таарна. Цайны газрын бэлтгэгч хүн гэхээр ногоо цэвэрлэж, хэрчихээс эхлээд гурил зуурах, мах татах, бэлэн болсон банш, гамбир, аяга таваг, халбага сэрээ нааш цааш зөөхөөс эхлээд юу эсийг хийдэг байв гэж. Тэр бүгдэд халдвар дамжаагүй гэх баталгаа бий юу.

Тухайн цайны газрынхан бэлтгэгчээ ХДХВ/ДОХ-ын халдвартай байсныг мэдээгүй гэжээ.  Мэдээгүй байх шалтгаан нь цайны газарт ажиллах хүндээ ном дүрмийн шалгуур тавьж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй явдал.  Ер нь Улаанбаатарын цайны газрууд гэж бэлтгэгч, үйлчлэгч, тогооч зөөгчийн байнгын эрэлттэй байдаг.  Тэгээд ирсэн болгоныг  ямар ч шалгуургүйгээр авдгийн балаг нь иймэрхүү.

Харин энэ бүхэнд хяналт тавьж байх ёстой мэргэжлийн хяналтынхан хаагуур нь өнгөрөв гэдэг нь өөрөө бас  том асуудал юм.  Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын алба, нийтийн хоолны хяналт хариуцсан ажилтан гээд  тус алба “цэрэг армиар” лав дутаагүй байх.  

Ер нь Мэргэжлийн хяналтын албаныхан гэж  ямагт “ниргэсэн хойно нь хашгирдаг” хачин араншинтай хүмүүс. Магадгүй, МАН-ын засаглалын үеийн хамгийн хангалтгүй ажиллаж байгаа нь энэ агентлаг байж мэдэх юм. Хааяа нэг хахууль, авлигатай холбоотойгоор нэр нь дуулдаж,  гудамжинд тамхи ширхэглэж байгааг олсноо сүр бадруулан зарладаг иймэхүү л дүр харагддаг.

Нөгөө талаасаа  Халдварт өвчин судлалын төвийнхэн ч “данс” бүртгэлтэй ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч нараа хаана юу хийж байгааг нь тандаж судалдаг,  энэ талын мэдээллээ  мэргэжлийн хяналтыхантай  хуваалцдаг байвал дээр биш үү.  

Тэр хүмүүсийн ажиллах эрхийг хязгаарлах гэсэнгүй, харин хаана хэнтэй ажиллах ёстой вэ гэдэг дээр  нь хараа хяналтаа тавих учиртай биз ээ.

Г.Хан   

Эх сурвалж: Zaluu.com

       Бялуугаа аваад  IPHONE11 хожоорой
       Бялуугаа аваад  IPHONE11 хожоорой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​