БНХАУ-ын Ордос хотод дэлхийн мэргэжлийн бөхийн аварга шалгаруулах “Алтан бүс” тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Б.Тэмүүлэн дэд байрт шалгарав.
Тэмцээний зохион байгуулагчид түрүү бөхийг 5 сая юань буюу 200 орчим сая төгрөгөөр урамшуулсан байна.
Анх удаа зохиогдсон уг барилдаанд Монгол, БНХАУ, ОХУ, АНУ-ын бөхчүүд оролцсон бөгөөд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй 30 гаруй бөх хүрэлцэн очиж хүч үзсэн юм.