fbpx “Хашаа” арга хэмжээ хаашаа алга болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 57 секунд

“Хашаа” арга хэмжээ хаашаа алга болов

  • Төрийн захиргааны байгууллагын хүчингүй болгосон зөвшөөрлийг шүүх сэргээчихдэг
  • МҮЭСТО-ны баруун талд байрлах энэ хашааны газарт БГД-ийн Засаг дарга газар эзэмших эрх олгосноос хойш барилга байгууламж барилгүй 15 жил болжээ. Харин хуульд хоёр жил ашиглаагүй бол төр буцаан авахаар заасан бий
  • Б.Бат-Өлзий: Эзэмших эрхийг нь цуцалсан ч шүүхээс гурван удаа сэргээсэн газар бий
  • Хууль зөрчиж газар олгосон анти үзүүлэлтээр Баянгол дүүрэг тэргүүлж байна. Тус дүүрэгт 112 байгууллага, иргэний газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн ч арга хэмжээ авч чадалгүй өнөөг хүрсэн байна

Олон жил хууль зөрчиж буй үйлдлийг таслан зогсоох, нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахаар хуучин хашаануудыг буулгахад шүүх засаглал, дүүргийн удирдлагууд саад болж байна.

 Нийслэлийн удирдлагын зүгээс гудамж талбайн эрээвэр хураавар шат, хашлагыг чөлөөлөх зорилгоор “Явган хүний зам” арга хэмжээг зохион байгуулж, дураараа авирласан цөөнгүй байгууллагын шатыг нураасан нь олон нийтэд таалагдсан.

Нурааж буулгахдаа бус хууль, дүрэм журам зөрчсөн үйлдлийг залруулж, эмх цэгц тогтоосонд иргэд тун талархаж билээ. Харин хотын өнгө үзэмжийг гутааж байгаа том хашаануудыг цэгцлэх ажилд зориулан жил бүр төлөвлөгөө гаргадаг ч ахиц гарахгүй өдий хүрч байна.

Ялангуяа, нийслэлийн төв талбайг тойрсон хуучин хашаа, зам дагуу олон жил шавар шавхай, ялгадас шивтрээр бузарлагдсан том хашаануудыг буулгах ажилд огт ахиц алга.

Нийслэлийн газар ашиглалт, бүртгэлийн хэлтсээс хашаа арга хамжээ яагаад алга болсныг тодруулахад олон зовлон тоочиж байна.

Цөөн хэдийг дурдвал, Ардчилсан намын байр барина хэмээсэн төв талбайн зүүн талд буй хашаа есөн жил, түүний урд зам дагуу орших Ахмадын холбооны барилгын суурьтай хашаа 11 жил, Баруун дөрвөн замд байрлах хашаа 15 жил болж буй.

Ардчилсан намын байр барина хэмээсэн төв талбайн зүүн талд буй хашаа есөн жил, түүний урд зам дагуу орших Ахмадын холбооны барилгын суурьтай хашаа 11 жил, Баруун дөрвөн замд байрлах хашаа 15 жил болж буй. 

Энэ мэтчилэн энд тэнд хашаа татаад “мартчихсан” иргэн, байгууллагыг тоолоод баршгүй. Тэдгээрийг эмх цэгцэд оруулж, хуулийн хэрэгжилтийг хангахад юу саад болоод буйг тандвал хуулийн олон заалтын өмнө ирээд мухардаж байна.

2019 онд нийслэлийн захиргаа хашаа татаад олон жил болсон 330 байгууллага, иргэнд газар эзэмших эрхийг нь цуцлах мэдэгдэл хүргүүлж байхад нийслэлчүүд бид цэлгэр сайхан өнгө үзэмжтэй болохыг мөрөөдөн хүлээж байлаа.

Энэ мэтчилэн энд тэнд хашаа татаад “мартчихсан” иргэн, байгууллагыг тоолоод баршгүй.

Гэвч хуучин хашааг цэгцэлж дийлэхгүй хүчин мөхөстөж эхэлжээ. Уг нь Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлд “Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” заалт бий.

Хуульд бүр тодорхой заачихсан уг зохицуулалтыг  дагуу хуулийн байгууллагад хандаж газар эзэмших эрхийг цуцлах, албадан буулгах бүрэн эрх байгаа юм.

Хууль ялгаваргүй үйлчилдэг байх ёстой. Хуулийн зарим заалтыг хэрэгжүүлж явган хүний замыг чөлөөлж болж байхад хоёроос дээш жил ашиглаагүй хашаа хатгаад орхисон газруудын эрхийг цуцалж яагаад болохгүй гэж.

Тэр тусмаа Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, улсын нийслэлийг гутаадаг, ойр хавиар нь явахын аргагүй шивтэрт нэрвэгдсэн хуучин хашаанаас даруй салах нь нэн тэргүүний ажил байх ёстой.

Өнөөдөр ч гэсэн газар эзэмших эрхийг нь цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 330 газрын дийлэнх нь “засаг ноёдын ивээлд” багтаж нийслэлийн шийдвэрийг үл тоожээ. 

Гэвч нийслэлийн захиргаа арга хэмжээ авалгүй өдий хүрсэн нь цаанаа өөр олон шалтгаантай аж. Нийслэлийн газар ашиглалт, бүртгэлийн хэлтсээс хашаа арга хамжээ яагаад алга болсныг тодруулахад олон зовлон тоочиж байна. Тус хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Нийслэлийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгодог ч үр дүнд хүрэхгүй байна.

2012 оноос хойш дээрх үндэслэлээр 100 гаруй байгууллага, иргэний газар эзэмших эрхийг цуцалсан ч шүүхийн шатанд бүгдийг нь эргэн сэргээдэг. Эдгээрийн дийлэнх нь нэг удаа эрхийг нь сэргээсэн газрууд бий. Зарим нь бүр хоёр, гурван удаа ч шүүхээр эрхээ сэргээлгэсэн газар байгаа.

Ийм тохиолдолд манайхаас ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, манай хэлтэс газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэдэг.

Дүүргийн Засаг дарга улс төрийн албан хаагч учраас ИТХ-аас нь хариуцлага тооцохоос бусдаар арга хэмжээ авах боломжгүй. 

Гэтэл шүүхийн тогтоолоор эрхийг нь сэргээчихээр төрийн захиргааны байгууллага яаж ч хичээгээд ажил маань гацаад байна. Улс ч авч чаддаггүй, хувийн байгууллага ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог” хэмээв.

Нийслэлийн Газар ашиглалтын хэлтсийн газар чөлөөлөх ажлыг гацаадаг бас нэгэн шалтгаан нь дүүргийн Засаг дарга нартай холбоотой аж. “Засаг ноёд” нийслэлээс үл хамааран өөрийн эзэмшлийн нутагт дур мэдэн газар олгодог, шаардлага тавихаар үл хэрэгсдэг нь хашаа арга хэмжээний утгыг бүрэн алдагдуулжээ.

Өнөөдөр ч гэсэн газар эзэмших эрхийг нь цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 330 газрын дийлэнх нь “засаг ноёдын ивээлд” багтаж нийслэлийн шийдвэрийг үл тоожээ.

Тэд гээрээс хамгийн их хэл ам дагуулж буй нь Баянгол дүүрэг. Тус дүүрэгт 112 байгууллага, иргэний газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн ч арга хэмжээ авч чадалгүй өнөөг хүрсэн байна. Мөн бусад дүүрэгт 218 газар эзэмшигчийн эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн ч бас л гацаанд оржээ.

Энэ нь мэдээж хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шүүхийн шатанд эрхийг нь сэргээхгүй байж үнэнээр шийдвэрлэх явдал юм.

Дүүргийн Засаг дарга нар нийслэлийн удирдлагаас хариуцлага тооцох эрх зүйн үндэс байхгүй учир ийн “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх” боломжийг олгосоор байгаа талаар Д.Бат-Өлзий тайлбарласан юм. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга дүүргийн удирдлагуудад үүрэг, чиглэл өгөх эрхтэй ч огцруулах эрх мэдэл байдаггүй нь газар чөлөөлөлтийн ажилд саад болж байна.

Дүүргийн Засаг дарга улс төрийн албан хаагч учраас ИТХ-аас нь хариуцлага тооцохоос бусдаар арга хэмжээ авах боломжгүй. Үүнийг дүүргийн үе үеийн удирдлагууд ашиглаж, газар эзэмших эрхийг замбараагүй олгосоор байна.

Уг нь нийслэлийн Засаг дарга хот төлөвлөлтийн дагуу газар олгох эсэхийг шийдэх ёстой боловч дүүргийн Засаг дарга нар төлөвлөлт мэдэхгүй байж нийслэлийн эрх мэдэлд халдан дураараа газар олгосноос ийм хүнд байдалд хүрсэн” хэмээв.

Хуульд заасны дагуу бол эрхийг нь цуцалсан 110 ААН-ийн газрыг Нийслэлийн газар ашиглалт, бүртгэлийн хэлтэс дахин дуудлага худалдаанд оруулах, төсөл арга хэмжээний журмаар дахин бусдад эзэмшүүлэх ёстой. Гэтэл төр өмчөө захиран зарцуулах эрхгүй болж хотын захиргаа гацжээ. 

Түүний тайлбарласнаар Газрын тухай хуулийн 31.1.2 дахь заалтыг зөрчиж газар олголт хийсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг нь цуцлах мэдэгдлийг хүргүүлдэг ч дүүргийн Засаг дарга нарын эрх мэдлийг давалгүй, хууль зөрчсөн үйлдэлд “бууж өгч” байгаа аж. 

Газрын тухай хуулийн 31.1.2-т дүүргийн Засаг дарга нар иргэнд өмчлүүлэх 0.07 га, хүнсний ногоо тарих 0.1 га-гаас илүү газрыг иргэн, ААН-д олгохдоо дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан.

Гэтэл дүүргийн Засаг дарга нар хуулийн энэ заалтыг баримтлалгүй дур мэдэн газар олгосоор байгаа юм. Хуульд заасны дагуу бол эрхийг нь цуцалсан 110 ААН-ийн газрыг Нийслэлийн газар ашиглалт, бүртгэлийн хэлтэс дахин дуудлага худалдаанд оруулах, төсөл арга хэмжээний журмаар дахин бусдад эзэмшүүлэх ёстой. Гэтэл төр өмчөө захиран зарцуулах эрхгүй болж хотын захиргаа гацжээ.

Үүнээс гарах арга зам байна. Энэ нь мэдээж хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шүүхийн шатанд эрхийг нь сэргээхгүй байж үнэнээр шийдвэрлэх явдал юм. Мөн дүүргийн засаг ноёдын газар олгох эрхийг хязгаарлах өөрчлөлтийг Газрын тухай хууль болон Нутгийн захиргаа, түүний удирдлагын тухай хуульд тодорхой тусгах хэрэгтэй байна.

Тэгэхгүйгээр хотын өнгө үзэмжийг сайжруулах мянган алхам хийгээд ч нэмэргүй. Нийслэлийн төвийн хуучин хашаанууд дээр сурталчилгааны том том самбар байршуулж “нүглийн нүдийг гурилаар хуурч” хэчнээн жилийг үдэх билээ. Тэгээд ч хуулийн зарим заалт хэрэгждэг, зарим нь хөсөр хаягддаг байж таарахгүй. Хүчгүйг нь дээрэлхэж, хүчтэйд нь хууль ёс гудайдаг байж таармааргүй сэн.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн батлан даалтад гарчээ
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн батлан даалтад гарчээ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​