fbpx Тэтгэврийн зээлийг тэглэх талаар Сангийн сайд нь мэдээгүй байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Тэтгэврийн зээлийг тэглэх талаар Сангийн сайд нь мэдээгүй байжээ

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэгдэл олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа билээ. Тэгвэл ҮАБЗ дээр гарсан эл шийдвэрийн талаар Сангийн сайд мэдээгүй байсан гэдгээ жиргээгээрээ илэрхийлжээ. Тэрбээр "Энэ өр тэглэх талаар та бид 2 бараг адилхан мэдээлэлтэй байна" хэмээн жиргээчийн асуултад хариулахдаа дурдсан байна. 

Түүнээс гадна Монгол Улсын 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой нэг ч төгрөг тусгаагүй. Цаашид төсөвт тодотгол ч хийхгүй гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн байна.

Тиймээс Сангийн яам энэ талаар ямар нэгэн зүйл төсөвлөж, төлөвлөөгүй гэсэн үг. Монголбанк ч мөн энэ шийдвэрийн талаар мэдээлэлгүй байсан бөгөөд зөвлөлдөөгүй гэдгээ илэрхийлээд буй.   

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлийн хариуцлагыг хүлээх хүмүүс нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд
С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлийн хариуцлагыг хүлээх хүмүүс нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд
 
Хууль, хяналтынхны “царцаасан” хэргүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлана
Хууль, хяналтынхны “царцаасан” хэргүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
Залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох ганц боломж нь ипотекийн зээлд хамрагдах байдаг. Гэвч цар тахлаас үүдэж сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт багасаж, зарим банк зээлийн хүсэлт авахгүй