fbpx "ХААН” хүсвэл юуг ч хийж чадна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 1 секунд

“ХААН” хүсвэл юуг ч хийж чадна

-Ерөнхийлөгч хэлсэн, түүнийг нь хэрэгжүүлэгч МАН ялна-

Төрд татвар төлөгчдийн мөнгө л байхаас улстөрчдийн оноо цуглуулах хөрөнгө гэж байхгүй. Тиймдээ ч Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээндээ дурдсан “Ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг тэглэнэ” хэмээсэн нь олны анхаарлыг татаж, эргэлзээг төрүүлж байна.

Мэдээж ахмадуудад, олон нийтэд таатай, сайхан мэдээ. Гэвч нөгөө талдаа улсын эдийн засгийг самарч мэдэх, поп амлалт. Учир нь Монгол Улсад дагаж, мөрдөж, хэрэгжүүлж байгаа ямар ч хуулиар дээрх асуудлыг цэгцэлж, ахмадуудын өрийг тэглэнэ гэдэг байж болохгүй үйлдэл гэдгийг мэргэжилтнүүд, эдийн засагчид хэлж байна.
Арга ч үгүй биз. Өнөөдөр нийгмийн даатгалын байгууллагаас улсын хэмжээнд 381.8 мянган иргэн сар бүр тэтгэвэр авч байна. Тэдний 60 хувь буюу 230.8 мянга нь арилжааны банкнаас тэтгэврийн зээлтэй байдаг ба энэ нь 680.9 тэрбум төгрөг. Түүнчлэн нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг. Тэтгэврийн зээлийг тэгэлмэгц тэд дахиад л зээл авах нь тодорхой. Тэгэхээр тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг нь үндсэндээ арилжааны банкуудыг л санхүүжүүлж байгаа нэг хэлбэр.

Харин улстөрчдийн хувьд энэ асуудал хэрэгжих эсэх нь УИХ-аас хамаарна гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээсэний цаанаа бүх тохироо хийгдсэн гэдгийг бататгаж байгаа юм. Учир стратегийн бүхий л ордыг багтаасан төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд байгаа тус ордыг эргэлтэд оруулж, бонд босгох талаар яриа хэлэлцээ хийгдэж эцсийн шатандаа орсон аж. Мэдээж зарим хүн гурван шүүхэд энэ ордтой холбоотой асуудал яригдаж байгаа хэмээж байгаа ч “хаан” хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг одоо бататгана. Тэгээд ч төрийн эрхэнд “суугаа” гурван хүн энэ асуудлыг хэлэлцэн тохирсон гэдгийг Ерөнхийлөгч мэндчилгээндээ тодотгоод хэлчихсэн. Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ярилцан шийдвэрлэсэн нь гарцаагүй.

Харин нөгөө талд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд л “Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн амалсан гэж цуурхал тараахаа болих хэрэгтэй” гэж сууна лээ. Тэр хүн болоод АН-ын дарга С.Эрдэнийн хувьд таатай хүлээж авахгүй байгаагаа ийн илэрхийлээд байгаа. УИХ-ын бусад гишүүдийн хувьд ч яг зөв, буруу, болно, болохгүй гэдгийг хэлж байгаа хүн тун ховор.

Тэр тумсаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд эргэлзээгээ бүрэн тайлбарлах ч үгүй тойрч яваа. Тэд даваа гарагт болох бүлгийн хуралдааныхаа үеэр бөөнөөрөө хэлэлцэх хүлээлтийг үүсгээд байгаа болов уу.

Гэвч тэд зөвшөөрнө, санал нэгтэй батална. Нэгдүгээрт, эсэргүүцсэн хүн нь “жунгаа” гэдэг шиг ахмад буурлуудаас мөнгө харамласан хүн болж хувираад, сонгуулиар санал авч чадахгүй. Хоёрдугаарт, бүлэг эсэргүүцвэл ЖДҮ-чдээсээ хулгайлсан мөнгийг нь төрд буцаан оруулаагүй хэрнээ буурлуудаас мөнгө харамласан гэх “ял” үүрч бас улстөрийн тавцангаас арчигдахдаа тулна.

Тэгэхээр зээл тэглэх асуудал дээр дурдсанчнлан ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ҮАБЗ-ийн хоёр гишүүнтэйгээ нэгэнт ярьж тохирсон учраас энэ хэвээр үргэлжилж, хэлсэндээ хүрнэ. Ингэхдээ боломж олдвол сар шинийн өмнө бүх зээлийг тэглэх, эсвэл УИХ-ын сонгуулийн өмнө асуудлыг цэгцэлнэ.

Ингэж байж Ерөнхийлөгчийн амлалтыг дэмжсэн МАН-ынхан ялалт байгуулна. Товчхондоо Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээгээ хэлж, хундага өргөхдөө дотроо бол “МАН-ын ялалтын төлөө, урагшаа” гэж бодсон ч юм билүү хэн мэдлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ОФФШОРЧИД, ЦАГААН ЗАХТНУУДЫН ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСТЛӨӨ

Нөгөө талаар Ерөнхийлөгч оффшорт бууж өгснийг илэрхийлэв бололтой. Уг нь мань хүн анх оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг эх орондоо авч ирж, иргэдийн өрийг тэглэнэ хэмээж байсан. Тэндээс хөрөнгөө аваа ирвэл өршөөе хэмээн тодорхой хугацаа ч заасан. Харамсалтай нь 1-2 хүн л сайн дураараа авч ирснээс бусдаар таг. Бүр эцэстээ ЖДҮ зэрэгтэй холбоотойгоор оффшор бүсийн чимээ алдарч ч байх шиг. Гэтэл гэнэт Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн Үндсэн хуулийн 6.1 заалтыг ч давхар зөрчих нь ээ. Уг нь тэд өр тэглэх үнэхээрийн зөв санаачилгаа хэрэгжүүлмээр байгаа бол алдаж, асгасан их хөрөнгөө цуглуулж, түүнийгээ эргэлтэд оруулах бүрэн боломж бий. Тодруулбал, хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшиж, татвар төлөгчдийн мөнгийг идэж, уусан цагаан захтнууд, ЖДҮ, концессоор бэлээ зузаалсан албан тушаалтнууд гээд тоочвол олон хүн, толбол их л мөнгө бий дээ. Ямартай ч ХААН хүсвэл бүгдийг хийдэг гэдгийг бид харах л үлдлээ.

Erennews.mn

Хөгжлийн банкны захирал Г.Амартүвшин УИХ-д нэр дэвшихээр ажлаа өгчээ
Хөгжлийн банкны захирал Г.Амартүвшин УИХ-д нэр дэвшихээр ажлаа өгчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​