fbpx У.Хүрэлсүх: “Алсын хараа 2050” Баримт бичгийг боловсруулсан Эрдэмтэн судлаачид , ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд талархаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 39 секунд

У.Хүрэлсүх: “Алсын хараа 2050” Баримт бичгийг боловсруулсан Эрдэмтэн судлаачид , ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд талархаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эрдэмтэн, судлаач та бүхэн бүтэн долоон сарын хугацаанд өдөр шөнөгүй ажиллаж, улс орны гадаад болон дотоод нөхцөл байдлыг судалж, бусад орнуудтай харьцуулан хэрхэн хөгжих ёстой баримт бичгийг боловсруулсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ ажлыг амжилттай зохион байгуулсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд талархаж байна. Алсын хараа, хөгжлийн бодлогогүйгээр улс орон хөгжинө гэдэг хэцүү. Бид цаашид улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар дунд хугацааны бодлогодоо үндэслэн улсаа хөгжүүлэх болно. Та бүхний боловсруулсан бичиг баримт Монгол Улсын хөгжлийн алтан гадас байх болно" гэв. 

"Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг үе үеийн Засгийн газар хөтөлбөрөө болгон улс орноо хөгжүүлэх ёстойг Ерөнхий сайд хэлсэн бөгөөд уг баримт бичгийг УИХ-д өргөн барьж батлуулах болно гэлээ.


 Өнгөрсөн долоон сарын хугацаанд ажлын хэсэг, ажлын дэд хэсэг хуралдаж, есөн тулгуур багана бүхий 50 зорилттой бичиг баримтыг салбар бүрийн шилдэг судлаач, эрдэмтэд нэг баг болон ажилласны үндсэн дээр боловсруулжээ. Есөн тулгуур баганад

  1. Үндэсний үнэт зүйл, 
  2. Хүний хөгжил,
  3. амьдралын чанар ба дундаж давхарга,
  4. эдийн засаг,
  5. сайн засаглал,
  6. ногоон хөгжил,
  7. амар тайван аюулгүй нийгэм,
  8. бүсчилсэн хөгжил,
  9. Улаанбаатар ба дагуул хот багтаж байгаа аж. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн судалгаа, олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн асан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам "Бид өнгөрсөн долоон сарын хугацаанд ажлын хэсэг, дэд хэсэг байгуулагдан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг хийлээ. 

Үндэсний үнэт зүйлийг эдгээр есөн тулгуур баганын хамгийн чухал хэсэн болгосон байна. Есөн тулгуур багана бүхий  50 зорилтыг багтаасан бичиг баримтыг боловсруулсан. Салбар бүрийн шилдэг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд нэг баг болж ажилласан. Бодлогын баримт бичиг өмнөх баримт бичгүүдээс ялгаатай. Үндэсний үнэт зүйл гэдэг тулгуур баганыг есөн тулгуур баганын тэргүүлэх нь болгож, өмнөх бичиг баримтуудад анзаараагүй, орхигдуулж байсан үндэсний үнэт зүйлэд тулгуурлаж, Монгол хүний үндэсний ижилсэл, ондоошлыг тусгаж, бодлогын бичиг баримтыг хийснээрээ онцлог гэж бодож байна. 

Өнөөдөр үндэстэн улс байгуулах байгуулах, цогцлоох үйл явц дэлхийд өрнөж буйтай зэрэгцүүлж, бодлогын бичиг баримтыг хийснээрээ онцлог. Монгол хүн гэж хэн бэ, Монголчуудын ижилсэл, ондоошлын гол зарчим ямар байдаг вэ гэдэгт үндэслэн бичиг баримтыг боловсруулсан. Амьдрах чадвар, урт хугацаанд Монгол улс хөгжих суурь хөрсийг нь бэлдсэн гэж үзэж байна" гэв. 

Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр 2050 он гэхэд Монгол Улс өндөр хөгжилтэй орнуудын босгыг алхах боломжтой гэсэн тооцоо, судалгаа гаргаад байгаа талаараа ажлын хэсгээс танилцуулав. 

Харин Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич, профессор Т.Дорж "Өнгөрсөн  30 жилд дүгнэлт хийж, төрийн ой санамжийг бүрдүүлж, ирэх 30 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулах нь зүйтэй" гэсэн юм. 

 Ерөнхий сайдын 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 52 тоот захирамжаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг олон улсын болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, хөрш орнуудын хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, үүнийг урт хугацааны хөгжлийн бодлого болон өнгөрсөн 30 жилийн алдаа, онооны дүгнэлт бусад бодлогын баримт бичгүүдийн уялдааг бүхэлд нь үнэлэх цаашдын бодлогын төлөвлөлт гаргах ажлын хэсгийг байгуулжээ.

Энэ дагуу тушаалаар 596 эрдэмтэн, тогтоолд ороогүй нийт 1500 гаруй эрдэмтэн судлаачид, 11400 орчим иргэд хэлэлцүүлэгт хамрагдан долоон сарын хугацаанд энэ баримт бичгийг боловсруулсан байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗЭЭЛИЙН ДАРАМТАД ТӨР ЗАСАГ АНХААРАХААС ӨӨР АРГАГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД ОРООД БАЙГАА
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗЭЭЛИЙН ДАРАМТАД ТӨР ЗАСАГ АНХААРАХААС ӨӨР АРГАГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД ОРООД БАЙГАА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​