fbpx Дүлий цагийн зовлонт байдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 25 секунд

Дүлий цагийн зовлонт байдал

Аливаа улс орон ний­гэм эдийн зас гийн байгууламждаа чанарын өөрчлөлт хийж дараагийн системд шилжин орох процесс нь шууд уусч гулсах биш, харин шилжилтийн тодорхой үе шатыг заавал туулан өнгөрдөг зүй тогтолтой. Үүнийг нийгэм зүйд чимээгүй цаг, заримдаа дүлий цаг гэж нэрлэдэг. Социализмаас капитализмд шилжиж орсон дэлхийн олон орон уналт, сѳрѳлт, дэвшил, урт богино цаг хугацаа гээд харилцан адилгүй орчин нѳхцѳлд чимээгүй цагийг даван туулсан байдаг. Яагаад шилжилтийн энэ цаг чимээгүй, эсвэл дүлий гэж нэрлэгдсэн учир шалтгаан нь тун энгийн. Социализмын үед макро эдийн засаг болон улс тѳр нийгмийн байгуулалд цогцоор үйлчилж байсан хѳдѳлгѳгч механизмыг огцом үгүйсгэсний дараа шинэ механизм тогтоох шаардлагатай байдаг. Түүнд цаг хугацаа хэрэгтэй болдог байна. Үүнийг л дүлий цаг гээд байна.

Мѳчлѳгийн энэ цаг үед бүх зүйл зогсонги байдалд орж нийгэм тодорхой хэмжээгээр зовлонт байдалд ѳѳрийн эрхгүй унадаг байна. Нѳгѳѳ талаар, эдийн засаг, улс тѳр хувьсгалт реформоор үсэрч унаж болдог ч нийгэм нь хувьслаар ѳѳрчлѳгдѳн, спирал хѳгжлийн траектори замаар тасралтгүй аажим хѳгждѳг болохоор нэг нь нѳгѳѳдѳѳ чирэгдэн гүн хямрал үүсдэг. Манайд ч энэ яовлон ирсэн түүхтэй.

 

Зовлонг хэр түргэн даван туулах нь улс орны тѳрийн чадамжаас шууд шалтгаалдаг, зовлонгоос ард олноо аль болох түргэн ангижруулж нийгмийн зорьсон байгууламжийн гол гол зүй тогтлыг ягштал мѳрдѳж, шилжилтийн үеийг даван туулах тодорхой концепци гаргаж тавин хуульчлаад хэрэгжүүлэхийн тулд л тѳр оршиж байдаг. Харамсалтай нь тѳрд бусармаг аргаар авирч гарсан хулгайч голдуу хүмүүс энэ миссионыг хэрэгжүүлж чадсангүй, ѳѳрсдийгѳѳ л ѳѳд нь татлаа. Дүлийн цагийн хямрал, зовлонт байдлыг маш түргэн хугацаанд даван туулах аргачлал байдаг. Гэхдээ тэр нь туйлын эрсдэлтэй арга гэж хэлж болно. Хэрэв буруу хэрэглэвэл ангалд унадаг. Манайд яг л ийм юм боллоо. Социализмаас капитализм руу шилжин орох шилжилтийн дүлийн цагийг танаж богиносгох түгээмэл аргачлалыг америкийн нэрт нийгэм зүйч Э.Люттваак  боловсруулан гаргажээ. Люттваакийн “Хурдасгасан капитализм” (turbokapitalism) хэмээх бүтээлд шилжилтийн үеийг 10-15 жилээр хязгаарласан байдаг, түүнээс хэтрүүлвэл нийгэм ядуурлын ангалд унадаг аюултай гэжээ.Орчин цагийн нийгэм зүйн амьд толь хэмээгддэг Э.Люттваакийн хэд хэдэн бүтээлд, капитализм байгуулах түргэвчилсэн арга замуудын онолын үндэслэлийг тодорхойлсон байдаг юм. Түргэв­чилсэн капитализм нь мѳлжлѳг, зодуурын харгис шинжийг ѳѳрт агуулж нийгмийг бүхэлд нь хамарсан хэд хэдэн ноцтой үр хѳврѳлийг авчирдаг. Тухайлбал, тѳрийн эргэлт. Тѳрийн бүх эрх мэдэл ямар нэг улс тѳрийн хүч­ний мэдэлд тѳвлѳрѳх, эдийн засаг олигархиудын эзэмшилд тѳвлѳрч ард түмэн ядуурах, нийгмийн баялгийн хуваарилалтад шудар­га бус хандлага ноёрхож тэр нь яваандаа ердийн хэв хэмжээ болон хуульчлагдах зэрэг үзэгд­лүүд гарч хэрэгждэг. Үүнтэй зэрэгцэн нийгэмд ялгаварлал үүсч, урьд хожид байгаагүй түмэн зовлон дагалдан орж ирнэ. Заримаас нь дурдая! 

 

Болчимгүй зовлонт байдал: Намд элсэж тѳрд авирч шургалж чадсанаар л сайхан амьдарна гэсэн сэтгэлгээг бий болгож, овсгоотой хүмүүс энэ чигийг хэлбэрэлтгүй баримталснаар, жинхэнэ манлайлагчдын орон зай хумигдана. Энэ бол хамгийн том зовлон. Мэдлэггүй, чадваргүй, зальтай хүмүүс эрх мэдэл албан тушаалыг мѳнгѳѳр хэмжин наймааны эргэлтэд оруулснаар тѳр самуурна.

Тэвчишгүй зовлонт байдал: Жирийн иргэд тартагтаа тулан ядуурч, тэдний үнэнч шударга хѳдѳлмѳр үнэлэгдэхээ болино. Хѳдѳлмѳр эрхлэлтээр амьдралаа залгуулж чадахгүйд хүрч нэмэгдэл орлогын эрэлчид үй түмээр үүснэ. Шударга бусаар мѳнгѳжих арга улам даамжран хяналтаас гарна, хүн хүн чанараа гээж эхэлнэ. Давагдашгүй зовлонт байдал: Мѳнгѳ гаарч, галзуурч, бүх зүйлийг мѳнгѳѳр хэмжиж эхэлнэ. Мѳнгѳгүй хүн хэн ч биш болно. Мѳнгѳгүй дийлэнхийн хувьд энэ үзэгдэл давагдашгүй хүчин зүйл болон орж ирнэ.

Дөжирмөл зовлонт байдал: Дүлийн цагийн дѳжирмѳл байдал, дан ганц тѳрд нүүрлээд зогсохгүй, нийгэм бүхэлдээ тэмцэлгүй болон дѳжирнѳ. Маргинал зовлонт байдал: Тодорхой ажил үйлчилгээ эрхэл­дэггүй, ердийн амьдралаасаа салсан, орон гэргүй траншейнд амьдрагчид, хог түүгчид, гудамжны ноорхойнууд, архичдын бүхэл бүтэн арми бий болно. Хар тамхи, янхандалтын хамааралтай залуус ч энд орно. Зарим оронд албан ажлаас халагдсан, манайхны “лааз ѳшиглѳгчид” гэж нэрлэдэг хүмүүсийг ч энэ бүлэгт хамруулсан байдаг.

 

 

Дүлий цагийн хар ангал. Түргэвчилсэн капитализмд дуусгавар үе гэж бий. Тэр нь нийгмийн үйлдвэрлэлийн хурдац чинээндээ тулж, дэлхийд хѳгжлийн хурдаар цойлон гарч ирэх он жилүүд, яг тэр үеийг ашиглан үндсэн хуулиа бүхэлд нь ѳѳрчилж хѳгжлийн зам руу орсноо шинэ үндсэн хуулиар дэлхийд тунхаглан, хѳгжлийн модул гарган урагшлах ёстой. Монгол Улс тэр алтан үеийг ашиглаж чадаагүй алдсан. Польш улс гэхэд “европын ногоон арал” гэгдэж байсан алтан үедээ хѳгжлийн шинэ үндсэн хууль гарган урагшилснаар европын хүчирхэг гүрэн болон цэцэглэжээ. 

 

 

Түргэвчилсэн капитализмын сонгодог хэлбэр Монгол улсад үнэхээр байсан юмуу? Ийм асуулт байнга тавигддаг, би зүгээр турбокапитализмын 10 шинжийг энд жагсаая, уншигчид ѳѳрсдѳѳ дээрх асуултад хариу ѳгнѳ биз ээ! 

 

1. Эдийн засгийн цар хүрээ макро түвшиндээ асар хурдтай тэлж, эдийн засгийн хѳгжлийн хурдцаар дэлхийд манлайлан гарч ирнэ.

2. Нийгмийн тодорхой хэсэг хэт баяжиж олонх ядуурч, дундаж давхарга бүхэлдээ олигарх дарангуйллын шуурганд нэрвэгдэж, ядуус руу гулсан ядуу­чуудын бүхэл бүтэн арми бий болно.

3. Орлогын туйлчлал (polarisation) гэгч бий болж, баялгийн тэгш бус хаваарилалт ердийн хэв хэмжээ болон үйлчилнэ. 

4. Ядуурлыг эсэргүүцсэн са­лангид тэмцлүүд ѳрнѳж мэдэх ч үр дүнд хүрэхгүй. Ард олон ѳчүүхэн амжиргаанаасаа салж маргинал байдалд шилжинэ гэсэн айдаст орно.

5. Ядуурал жил сараар биш ѳдѳр хоногоор газар авна.

6. Эдийн засгийн бодит секторт үнэт цаас (хувьцаа, лиценз) хэмээх хоосон зүйлийн үнэл­гээ (dematerialisation) тэнгэрт хадаж орлого нь хэдхэн хүний гарт тѳвлѳрнѳ.

7. Дотоодын хѳрѳнгѳ оруулалтын орон зай хумигдаж, дундаж үйлдвэрлэгчид бан куудын хараат байдалд шилжин, улмаар дампуурсныхаа тѳлѳѳ мѳнгѳ тѳлдѳг гажуу (situs inver­sus) процесс явагдана.

8. Олигархиудын эзэгнэл, дураар авирлах нь хэрээс хэтэрч, цэрэг эсвэл хуулийнхны хамгаалалтад орно. Бусар­маг үйлдлүүд нь хуулиар баталгаажина.

9. Тооны хѳгжил давамгайлж чанарын хѳгжил хѳшүүн дүлий байдалд шилжинэ.

10. Олигархиудад зориулагд­сан хулгайн мѳнгѳ хадгалах нуувчууд (оффшорыг хэлж байгаа бололтой) хилийн гадна бий болно. 

Энэ байдал удаан үргэлжилбэл улс орон хар ангалд унана. Люттваак ийн ѳгүүлжээ. Дэлхийд нэртэй данстай нийгэмзүйчид, Люттваакийг “Акулуудад жижиг загас яаж амархан барьж идэхийг заагаад ѳгчихлѳѳ” гэж шүүмжилдэг. Монгол улс 30 жил хѳгжлийн концепцгүй давхин түргэвчилсэн капитализмын оршин тогтнож болох хугацааг хэтрүүлснээр хар ангалд унасан. Хѳгжил ярьж болох үе байсан уу гэвэл байсан. Одоо цаг нь оройтсон. Хѳгж лийн тухай ярих ямар ч арга байж болохгүй, байх нѳхцѳл алга. Дахин томоор алдах эрх хэнбугайд ч байхгүй ээ.

Эхлээд ангалаас гарах хэрэгтэй. Ер нь ангалаас ер нь яаж гардаг юм бэ? Шоргоолж яаж гардаг, яг тэгж л гарна. Нэгэн жим дээр, нэгэн зорилго, нэгдмэл удирдлагын дор нягтарч, биесээ дэмнэн улайрсан тэмцэл хийж чадвал ангалаас гарна. Ард түмэн тэсрэх ёстой юм.

 

Ѳрѳвдѳж болохгүй, ѳмѳѳрч болохгүй, ѳѳгшүүлж болохгүй. Эс тэгвээс ѳѳр лүү чинь эргээд ѳр лүү чинь ѳшиглѳх болно, энэ үнэн шүү! “Тэмцэлд хэн түрүүлж амжуулсан нь, хэн уучлахгүй байж чадсан нь, хэн ѳрѳвдѳхгүй байж чадсан нь, хэн бууж ѳгѳѳгүй нь ѳрсѳлдѳгчѳѳ ялна” гэж дэлхий даяар цууриатуулан дуулсан Лондоны олимпын сүлд дууны утгыг бид мартах ёсгүй. Тѳрд шургалсан хулгайчууд, ард олноо ангалд унагахдаа ѳрѳвдсѳн үү? Тэгвэл яагаад бид ѳрѳвдѳх ёстой гэж? Хѳѳрхий минь нутгийн юм, урлаг спортоор олны танил болсон юм...гэж сонгон тѳрд гаргах ёстой юу? Гарсан хойноо юу ч мэдэхгүй, хийхгүй ангайж байгаад ангалд унагахыг харлаа, үзлээ мэдлээ...тэгээд?  

Социологич И.Цэрэнхүү

Худрагагүй ХАМ ХЭРЭГТЭН...
Худрагагүй ХАМ ХЭРЭГТЭН...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​