fbpx ДЭЛХИЙГ ДАХИН ХУВААХ ТӨЛӨВЛӨГӨӨ БА ИРАНААС ҮЗҮҮЛЭХ БАЙЛДААНЫ ХУВИЛБАРУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
13 минут 57 секунд

ДЭЛХИЙГ ДАХИН ХУВААХ ТӨЛӨВЛӨГӨӨ БА ИРАНААС ҮЗҮҮЛЭХ БАЙЛДААНЫ ХУВИЛБАРУУД

Энэ бол том гүрнүүдийн Геополитикийн мөргөлдөөн.

Ерөнхийдөө бол энэ мөргөлдөөнийг  дэлхийн II дайнаас хойшхи дэлхийг дахин хуваах төлөвлөгөөний нэг хэсэг гэж үзэж болох. АНУ-ын цэргийн 2 баазуудад Иран цохилт өгсний дараа ерөнхийлөгч Д.Трампын хийсэн мэдэгдлээс харахад ....АНУ энергетикийн хувьд бүрэн бие даасан улс болсон,манай эдийн засаг сайн байгаа, АНУ-ын нэг ч цэрэг үхээгүй, хамгийн хүчирхэг армитай улс, Иран терроризмыг дэмждэг, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж бүс нутагт аюул занал үүсгэж буй улс, Ираны доторхи ард түмний тэмцэл дэглэмийг явцгүй гэдгийг харуулж байна ...гэхчлэн хэлжээ. Энд жинхэнэ америкийн Иранд болон Ойрхи дорнод, ОХУ, Ази номхон далайн улсуудад өгсөн болон цаашид өгөх цохилтын далд санаа нуугдаж байна. Хэрэв АНУ нь Ойрхи дорнодыг галдан шатаавал нефть энергийн эх үүсвэрээс маш хараат Хятад, Өмнөд Солонгос,Япон, Европын орнууд АНУ-аас нефть, сланцын хий худалдан авахад хүрэх юм. Орос ч гэсэн Сирид цэрэг оруулсны нэг шалтгаан бол Катар, Саудын Араб улсууд Сириэр дамжуулан Европд хий нийлүүлэх хоолой тавих гэж байсан нь оросын Газпром компанийн эрх ашигт харшилж байсан бөгөөд Ливи, Иракт хийсэн өнгөт хувьсгалын тохироо бүрдсэн байна гэж үзсэн учраас эртний цэрэг улс төрийн холбоотон энэ улсад цэргийн тусламж үзүүлсэн билээ. Оросууд яаравчлан Турктэй нийлэн барьж өчигдөр 2020 оны 1-р сарын 8-нд “Туркийн урсгал” хийн хоолойг нээлээ. АНУ-д Ираны цөмийн хөтөлбөр бас тэгтлээ сонин бишээ. Ираны цөмийн хөтөлбөр хэрэгжиж АНУ-д аюул учруулах хүртэл цаг зай бий. Тэгээд ч АНУ-н цөмийн зэвсгийн нөөц бүхий цэргийн бааз Туркийн Инжирликт байгаа, булангийн далайн усанд 2 ч том нисэх онгоц тээгч хөлөг бүхий том флот байршсан хүсвэл маш амарханаар ираны цөмийн реакторуудыг бөмбөгдөн устгаж чадна. Европ Израйлыг АНУ-ын агаараас эсэргүүцэн хамгаалах систем ч хамгаалж дөнгөнө. Харин энд Израйлын эрх ашиг нуугдаж байгаа юм.Израйль улс 400 гаруй цөмийн цэнэгт хошуутай,энэ бүсэд жанжилж байгаа улс. Ираны цөмийн хөтөлбөр харин Израйль, ОХУ-д алсдаа аюул заналтай. Гэхдээ Иран гэдэг улсыг газрын хөрснөөс арчвал АНУ-д ашигтай биш. Ираны этник бүрэлдэхүүнд персүүд, азербайжанчууд /хүн амын 16-40 хүртэл хувийг эзэлдэг гэх статистик бий/, курдууд /хүн амын 5-10 хувь/, талыш, гилянчууд, мазендарчууд  /хүн амын 7 хувь/ түркмен армянчууд гэх үндэстнүүд багтдаг бөгөөд Иран задарвал эд Азербайжан, Армян, Туркменистан зэрэг улсуудад газар нутгийн хамт хуваагдан орох, шинээр Курдистан хэмээх улс бүрдэх зэргээр ОХУ-д ашигтай болж хувирах юм. Тиймээс АНУ-ын хувьд ираны дэглэмийг өөр  ашигтай дэглэмээр солих нь ашигтай бөгөөд эдийн засаг, технологийн дэвшил нь хурдан хөгжиж АНУ-ын санхүүгийн эрх мэдлийг гартаа авахад ойрхон байгаа Ази номхон далайн бүсийг атгандаа байлгах сонирхолтой л уялдаатай.

Байлдааны болзошгүй хувилбарууд:

АНУ-ын зүгээс  Ираны 52 цэгт цохилт өгнө гэсний хариуд Иранчууд байлдааны 13 хувилбаруудыг боловсруулсан гэж өш хонзонгийн билэгдэл болох улаан тугийг өргөжээ.  Цохилтын цэг, байлдааны хувилбарууд гэдэг маш ялгаатай. Ираны цэрэг, технологи АНУ-тай шууд тулалдвал Иран улс мөхнө. Сонирхогчийн хувьд Ираны дэвшүүлсэн 13 хувилбарын талаар төсөөлөл хийлээ. Үүнд:

1.Цэргийн технологийн дайн. Энэ талбарт АНУ эрс давамгай бөгөөд дэлхийн хамгийн өндөр технологитой хүчирхэг цэрэг зэвсэгтэй улс. Ираны хувьд барууны хоригоос үүдэн гол төлөв Зөвлөлтийн үеийн хоцрогдсон зэвсэглэлтэй. Дутуугаа нөхөх үүднээс ОХУ, БНХАУ бас Хойд Солонгос зэрэг улсуудаас яаралтай орчин үеийн зэвсэг авна. Саяхан ОХУ-аас Иранд орчин үеийн технологи бүхий С-300 системийг нийлүүлсэн, иран өөрөө ч цэрэг дайны технологийг сүүлийн үед эрчимтэй хөгжүүлж байгаа. Америкийг сулруулахын тулд тэд ч дуртай өгөх биз ээ. Хэдий олон цэрэг техниктэй ч технологийн хоцрогдлоос болж Иракийн ялагдсан “Цөлийн шуурга” ажиллагаанаас иранчууд сургамж авсан нь дамжиггүй.  Иракийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем РЭБ /радиоэлектронная борьба/-ийг ажиллагаагүй болгосны дараа америкчууд удирдлагагүй болсон иракийн армийг самар цөмж буй адил цохиж устгасан билээ. Өнөөдрийн цэрэг дайны ажиллагааг өндөр технологийн зэвсэг, удирдлагагүйгээр төсөөлөх аргагүй. АНУ-ын Сирид харвасан Томогавак пуужингууд оросын радиоэлектроникийн системд өртөн байндаа хүрэлгүй, дэлбэрэлгүйгээр унаж Москвад хүргэгдсэн, америкийн зарим дронуудыг иранчууд унагаж задлан судалсан зэрэг нь анхаарал татаж байдаг.  Мөн Саудын арабын нефтийн байгууламжид дрон, пуужин ашиглан цохилт өгсөнөөс тухай улсын, дэлхийн эдийн засагт цохилт болсоныг сайн мэдэж байгаа. Израйлын цэвэр усны хангамжид цохилт өгөхөд л маш том асуудал үүснэ.

2. Партизаны дайн. Барууныхан үндсэндээ байлдаж мэддэгүй улс л даа. Аль  XIII дугаар зууны үед Чингис хаан орчин үеийн дайн ямар байх ёстойг үзүүлсэн юм. Үүнд холбоотон улсуудыг бүрдүүлж цэргийн аляанс үүсгэх замаар улс төрийн тоглолт хийн дайснаа ганцаардуулах, цэргийн тагнуул хийх/Орост хийсэн Сүбэдэй жанжны анхны давшилт бол томоохон хэмжээний цэргийн экспедиц /40 000 хүнтэй гэдэг/явуулан европын байлдааны тактикийг судалсан , мэдээллийн орон зай үүсгэх/өртөө улаа/, психотроны дайн хийх / бууж өгөөгүй хотын хүн амыг сонгон авч хядан сэтгэл зүйгээр айлгах/, эдийн засгийн дайн хийх /цаасан мөнгө нэвтрүүлэн санаачлалыг гартаа авсан/, шинэ технологийг нэвтрүүлэх /дарь их буу хэрэглэсэн/, цэрэг хүчээ хэмнэх хайрлах үүднээс шууд тулан байлддаггүй байсан /оросуудаас айн зугатсан дүр үзүүлэн холдож цэргийн хүчийг сарниан ядруулж туйлдуулсны дараа эргэн дайрдаг байсан/ зэрэг тактикийн, маневрийн олон аргуудыг хэрэглэн стратегийн ялалтад хүрдэг байсныг санахад хангалттай. Гэтэл европчууд, америкчууд, оросууд хүртэл саяхан хүртэл байрлалын дайн /позиционная война/ хийдэг байлаа. Эгнэн зогч байгаад ээлжлэн биенээ бууддаг, ашигтай байрлал өндөрлөгийн төлөө хүн, нөөцөө хайрлахгүй алалцдаг зэргийг америкийн “Патриот” кино, Наполеоны дайн, англичуудын оросуудын дайны түүхээс харж болох.

Харин иранчууд америкчуудтай шууд тулан байлдахгүй ээ. Янаглан хорлон партизаны дайныг илүүд үзнэ. АНУ болон түүний холбоотнуудын эдийн засаг, шашин итгэл үнэмшил, соёл, улс төрийн эмзэг газруудад хорлох цохилтуудыг лалын итгэл үнэмшилд үнэнч улс, бүлэглэлүүдийн тусламжтайгаар удаан хугацаанд өгөх байхаа.

3. Логистикийн дайн. Орчин үеийн дайнд дайсагнагч талынхаа хүч нөөцийг сулруулах үүднээс логистик, дэд бүтцийг эхний ээлжинд устгадаг болсон. Тиймээс иранчууд америк түүний холбоотнуудын чухал ач холбогдол бүхий цэгүүдэд хорлон сүйтгэх ажиллагаа хийж таараа. Ормузын хойлойг хаах, зам тээвэр, ус, холбоо мэдээлэл, хүнс, эрчим хүчний хангамжийн сүлжээнүүдэд дрон, пуужин, цэргийн жижиг анги, амиа золиослогчид, дүрвэгсэд, шашны бүлэглэлүүдийг  ашиглан цохилт өгөх алхмуудыг Европ, Америк болон америкийн холбоотон Израйль, Саудын араб зэрэг орнуудад удаан хугацаанд хийх байх. Хятад ч гэсэн америкийн эсрэг Тайваний хоолойг хааж мэдэх, энэ зорилгоор маргаан ихтэй Параселийн арлуудын орчимд цэргийн бааз байгуулсныг санахад илүүдэхгүй ээ.

4. Кибер дайн. Кибервойна (англ. Cyberwarfare Интернетийн сүлжээ кибер орон зайг ашиглан орчин үеийн дайны том нөлөөлөх хүч болсон хэрэгсэл. Израйль АНУ 2 улс Ираны Натанзе дахь цөмийн судалгааны төвд компьютерийн Stuxnet  вирус  ашиглан 1000 шахам центрифугийг, мөн 60 гаруй мянган компьютерийг ажилгүй болгосон бөгөөд энэ вирус олон улсад дамжин халдварласан билээ. ОХУ, БНХАУ, Хойд, Өмнөд Солонгос, Япон, Нидерланд Герман, Эстони, Энэтхэг, гээд бараг бүх улсууд энэ тал дээр туршлага, технологи хуримтлуулж байгаа бөгөөд Иран хоцроогүй америкийн дайсан улсууд ч туслана гэдэгт итгэлтэй байгаа. Хойд солонгосын хакерууд америкийн европын улсуудын банкнаас их хэмжээний / 2 млрд ам доллар гэсэн тоо байдаг/ мөнгө хулгайлсан, Хятадад хакерийн нэг төвөө байгуулсан байна гэж их шуугисан даа. Кибер халдлагын цэгүүдийг заавал эх орондоо байрлуулах албагүй, өөр улсаас ч, дайсагнагч улсынхаа дотроос ч үйлдэж болдог бөгөөд үүгээр банк санхүү, мэдээлэл, холбоо, дэд бүтэц, логистик, худалдаа, эдийн засаг соёлын гм бүх салбаруудад хорлон сүйтгэх ажиллагаа хийж мөнгө олж болдог маш осолтой арга хэрэгсэл юм. Зөв ашиглавал малын хулгай, модны хулгайн тээвэр, ургац газар тариалан, гэмт хэргийг хянах, хүч нөөцөө хэмнэх, зөв удирдлагаар хангах зэрэг зөндөө боломж Монголд уул нь бий юм л.даа.

5. Эдийн засгийн дайн. Дэлхийн хөгжлийн хөдөлгөгч нэг гол хүч нь энергетикийн салбар. Тэгвэл Иран өөрийн гэсэн нефть, хийн болон цахилгаан эрчим хүчний сайн нөөцтэйн хувьд сөргөлдөөнд тэсч үлдэх магадлал өндөр бөгөөд 80 гаруй сая хүн ам бүхий том дотоод зах зээлтэй, аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орон тул гаднаас нэг их хараат бусаар амьдраад байх боломжтой юм. Иймээс тэд дайсан талынхаа улс орны эдийн засагт нефть хий, түүхий эдээр хасан боох, дүрвэгсэд, шашин нэгтнүүдээ ашиглан хорлон сүйтгэх ажиллагааг өргөн хэрэгжүүлэх нь дамжиггүй.

6. Өнгөт хувьсгалын дайн. АНУ барууныхны  Югослав, Ливи, Ирак, Тунис, Украйн зэрэг орнуудад хийсэн өнгөт хувьсгалын технологийг орос хятад, вьетнам, белорусс зэрэг орнууд сайн судалсан байдаг бөгөөд Иран ч бас судлан түүнийгээ Ойрхи дорнодын улсуудад нөлөөгөө бэхжүүлэхэд ихээхэн ашигладаг. Тиймээс арабын орнууд болон АНУ-д өөрт нь ч энэ арга технологийг  нам, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн зөрчил, сонгууль, ерөнхийлөгчийн импечментийн асуудлаар далимдуулан ашиглах хувилбар байж болох юм.

7. Дүрвэгсдийн дайн. Арабын хувьсгалаас үүдэн европд дүрвэсэн олон цагаачид бий. Шашны, соёлын ялгааг ашиглан террор хийх, эдийн засагт нь тэнцвэргүй тогтворгүй байдал үүсгэх бүхий л боломжийг Иран улс америк болон түүний холбоотнууд НАТО-гийн улсуудын эсрэг ашиглана.Османы эзэнт гүрэн унасны дараа, Дэлхийн II дайн,  Ираны хувьсгалаас дүрвэсэн олон дүрвэгсэд АНУ, Европд байдаг ба одоо ассимиляцид орон зүс ялгагдахгүй болсон ч уугуул эх орон соёлтойгоо холбоотой улс төр, эдийн засаг, инженер технологийн, шинжлэх ухааны соёлын бүлэглэлүүдийг язгуур эрх ашгаа хамгаалахад ашиглах нь маш ноцтой.

Мөн тагнуулын, танкерийн, зах зээлийн, хими биологийн, шашин итгэл үнэмшлийн, цөмийн гэх мэтээр газар ус, агаар орчинд дайны олон хэлбэрүүдийг ашиглан экологийн том сүйрэлд хүргэж болзошгүй юм. Хэрэв нефтийн цооногуудыг галдан шатаавал ямар их утаа, хорт хий ялгаран дэлхийн хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль экологид хохирол учрахыг төсөөлдөө.

 

Нийтлэл бичсэн  TS_MJL

2020 оны 1-р сарын 9.

ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН НААДАМ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН НААДАМ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
 
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​