fbpx Б.ГАНХУЯГ: 100 МЯНГАН ХҮН АМТАЙ “ЭРДЭНЭСИЙН ХОТ” БАЙГУУЛАХ АЖИЛ ИРЭХ ОНООС ЭХЭЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
10 минут 27 секунд

Б.ГАНХУЯГ: 100 МЯНГАН ХҮН АМТАЙ “ЭРДЭНЭСИЙН ХОТ” БАЙГУУЛАХ АЖИЛ ИРЭХ ОНООС ЭХЭЛНЭ

-“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн амралтын өдрүүдэд “Их говийн илч” компанитай хамтран баяжуулсан нүүрсний анхны дээжээ БНХАУ руу экспортлохоор ачуулж буй үйл ажиллагааг бид дамжуулан хүргэсэн.  Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх оноос таван сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэр барихаар төлөвлөжээ. Мөн 2020 оноос 100 мянга хүн амтай “Эрдэнэсийн хот” байгуулах ажлынхаа эхлэлийг тавих юм байна. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

 

-2020-2021 он гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө таван сая тоннын хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийг нээнэ. Ингэснээр хамтран ажиллаж буй компаниудтайгаа нийлээд жилд 6,5 сая тонныг баяжуулах боломжтой болно. Цаашлаад 30 сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар ТЭЗҮ боловсруулсан. 2020 онд барилгын ажил эхэлнэ. Түүний дэргэд хуурай аргаар нүүрс баяжуулах мөн таван сая тоннын хүчин чадалтай угаах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Ингээд 35 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр баригдахаар 790 орчим хүн ажилтай болно. Түүнийг дагаад бусад үйлчилгээг дагасан ажлын байрууд ч мөн нэмэгдэнэ.

 

2020 онд хувьцааны ногдол ашиг өгөх төлөвлөгөөтэй

 

2018 оны ногдол ашгийг төр ч авахгүй, иргэддээ ч өгөхгүй төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. Харин төмөр замаас орсон орлогоо буцаагаад иргэдийн хувьцааны ногдол ашиг болгох ямар боломж байна гэдгийг судалж байна. Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг 2020 онд өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж бид ойлгож байгаа.

 

2020 онд олон улсын Хөрөнгийн зах зээл дээр гарна гэж төлөвлөж байна. IPO гаргахад тогтсон жишиг байдаг. Эхний ээлжинд тухайн байгууллага, улс өөрийн мэдээллээ зөв боловсруулаад түүндээ тохируулсан материалаа бүрдүүлэх ёстой. Бид 95 хувьтай бүрдүүлсэн. 2020 оны 02-р сарын 15 гэхэд бүх банк, зөвлөх, техникийн ажилтнуудтайгаа ярилцаж, эцэслээд дуусгана. Түүний дараа Засгийн газар шийдвэрээ гаргана. 

 

Цагаан-Овоо багийг нүүлгэнэ

 

Уул уурхайн тоосжилтод хамгийн их өртөж буй Цогтцэций сумын Цагаан-Овоо баг болон жижиг Тавантолгойг 2020 онд нүүлгэнэ. Стандартын дагуу үнэлгээ хийлгээд, айлуудтайгаа урьдчилсан байдлаар тохирсон. Дунджаар нэг айлыг 5-7 сая төгрөгөөр нүүлгэх тооцоо гарсан. Харин орон нутгийн Тавантолгойг 13 орчим тэрбумаар үнэлж байгаа юм. Энэ багийг нүүлгэж байж Баруун цанхийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэнэ. "Тавантолгой"-н уурхай үндсэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл жилд 75 сая тонн нүүрс олборлоно.

 

Энэ жил 18 сая тонныг олборлож,15 сая тонныг борлуулах төлөвлөгөөтэй байсан. Бага зэрэг өөрчлөлт орж 17 сая тонныг олборлож 15 сая тонныг борлуулна, 3 сая тонн нүүрсийг оптик гэрээ рүү оруулна гэж төлөвлөж байна.

 

Цаашид нүүрс зарж, борлуулах гэхээсээ илүү оптик гэрээ буюу урьдчилан зарах нөхцөлтэй  зарчмаар ажиллана. Тухайлбал, “тэдэн сая тонн нүүрсийг тэдэн сая төгрөгөөр та санхүүжүүл. Ийм ашигтай ажиллана” гэдгийг санал болгоно. Ингэснээр үндсэн ашиг нь компанидаа үлдэнэ. Урт хугацааны алсыг харсан, тогтвортой бизнес болж хувирна.  

 

Тавантолгой төмөр замыг бид 110 сая доллараар санхүүжүүлсэн. Мөн Тавантолгой-Зүүнбаян төсөлд 320 тэрбумыг өгөөд эхлүүлсэн. Компани дагасан 4800 шууд ажлын байр бий болсон. Тавантолгой-Зүүнбаян дээр 3000 хүн, Тавантолгой түлш компани дээр 1100 хүн ажиллаж байна. Тавантолгой төмөр зам дээр 300 гаруй хүн, “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани дээр 70 гаруй хүн, үндсэн 820 ажилтантай. Гуравдагч ажлын байр нь нүүрс тээврийн жолооч нар. 14 мянга орчим хүн, үүн дээр үйлчилгээний бизнесүүдийг нэмбэл бараг 20 мянган хүн ажлын байртай байна.

 

Бид 139 сая долларыг үнийн зөрүүгээс болж алдаж болох байсан

 

Намайг гүйцэтгэх захирлаар очихоос өмнө компаниудтай гэрээ байгуулахдаа 50 мянга, 100 мянган тонноор байгуулдаг байсан. Бид өөрчилсөн. 300, 500, 700 мянан тонн болон саяас дээш тоннын гэрээ хийдэг болсон. Бага дүнгээр гэрээ байгуулахаар дундын зуучлагч нар буюу хөтөч нар нэг, хоёр долларын бизнес хийдэг. Бүр сүүлдээ таньдаг хүүхэд орж ирээд “ах аа 50 тоннын гэрээ хийе” гэх хандлага руу орчихсон байсан. Ард нь хэн байгаа нь мэдэгдэхээ больчихсон.  Харин дүнг нь өндөрсгөөд ирэнгүүт үндсэн эзэд өөрсдөө ил гарч эхэлсэн. Хамтран ажиллахад ч хялбар болсон.

 

2019 оны 05-р сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл нүүрсний үнэ 28 доллараар унасан. 71,7 доллараас 50 доллар руу ороод ирсэн. Гэхдээ бид нүүрсээ тонныг нь 71,7 доллараараа зарж байгаа. Яагаад гэвэл дундын зуучлагчгүй, тогтвортой худалдан авагч нартай гэрээлсэн учраас манай хамтрагчид цаад эрх ашиг, урт хугацааны харилцаагаа бодоод  мөн хатуу коксжих нүүрс нь үнэхээр хэрэгцээтэй учир авсаар л байна.  Энэ үнийн зөрүүн дээрээс бид 139 сая доллар монголдоо үлдээж чадсан. Энэ бол нэг талаар менежментийн зөв ажиллагаа байсан. Бид энэ үнээ 2-р сар хүртэл барина гэж тооцоолж байна. 2-р сараас үнэ өснө гэсэн таамаг бий.  

 

2025 он гэхэд “Эрдэнэсийн хот” байгуулах эхлэл тавигдчихсан байна

 

Би бол Эрдэнэтийн хүн. Уурхайнхаа ирээдүйг Эрдэнэттэй харьцуулж хардаг. “Эрдэнэт үйлдвэр” ажиллаж эхэлснээс хойш есөн жилийн дараа Эрдэнэтэд нэг, хоёр, гуравдугаар хороолол босчихсон, Дулааны станци, Хивсний үйлдвэр, хүнсний үйлдвэрүүд ашиглалтад орчихсон байсан. Гэтэл бид анх гэрт байсан одоо ч гэрт хэвээрээ л байна. Улс төр, эдийн засгийн бүх хүндрэл бэрхшээл, зовлон жаргалтай манай уурхайчид нүүр тулаад даваад гарсан. Одоо энэ бүх бэрхшээл байхгүй болсон.

 

2018 оны 10-р сарын 24-нд хамгийн сүүлийн өр болох Хөгжлийн банкны 200 сая долларыг бид дарж дуусгасан. Тэр болтол 680 тэрбум төгрөгийг зөвхөн өр дарахад төлсөн. Энэ хэмжээний нүүрсийг мөн Чалько компанид өгсөн.УИХ, Засгийн газар солигдох болгонд манай компани дээр заавал нэг цохилт ирдэг. Гэхдээ энэ асуудал 2020 он гэхэд харьцангуй зөв замдаа орно гэж найдаж байна. Тиймээс уурхайд түшиглэсэн 100 мянган хүн амтай "Эрдэнэсийн хот" байгуулах ажлыг 2020 оноос эхлүүлнэ. 

 

“Эрдэнэс Тавантолгой”-г эрсдэлгүй бизнес гэж үзсэн

 

Бидэнд учирч болох гол эрсдэл бол нүүрсний үнийн уналт. Ойрын хоёр жилийнх шиг огцом өсөлт гарахгүй. Тогтвортой байх хандлагатай. Гэхдээ 2019 оны 3-р улирал, 2020 оны 1-р улиралд уналттай байна. 2020 оны 2-р улирлаас үнэ тогтвортой болно. 3, 4-р улирлаас тогтвортой өснө. Гэхдээ огцом өсөхгүй.

 

2016 онд 32,8 тэрбумын ашигтай, 2017 онд 401 тэрбум, 2018 онд 807 тэрбум, 2019 онд 1,2 их наяд  төгрөгийн ашигтай ажиллаж байна. Үүнээс цааш ийм байх, үгүйг мэдэхгүй.

 

Ямартай ч 1,2 их наядын ашигтай бизнесийг дэлхий дээр эрсдэлгүй бизнес гэж үздэг. Бид тэгэхээр, эрсдэлгүй болсон.  Манайх олборлолтоо өөрсдөө хийдэггүй, олборлолтын эрсдэлийг өөр хүмүүс даадаг. Тээвэрлэлтийг эрсдэлийг мөн тээврийнхэн даадаг. Тиймээс нөөц, санхүүгийн боломж, хүний нөөцийн чадавхиас гадна эрсдэлгүй компанид тооцогддог. Энэ нь хөрөнгийн зах зээл дээр гарахад давуу тал болно. Үнэд хүрэх боломжтой гэсэн үг. Цаашид ч эрсдэлгүй авч явна.

Бид бизнесийн хажуугаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд маш олон ажил хийж байна. Тухайлбал, Тавантолгой түлш компани зуун хувь манай компанийн санхүүжилтээр ажиллаж байна. 2,5 сая иргэн хувьцаа эзэмшдэг, тал хувь нь Улаанбаатар хотод амьдардаг гэдэг утгаараа бид энэ төслийг санхүүжүүлсэн. Тодорхой үр дүнгээ ч өгч байгаа гэж итгэж байна. Мөн эрсдэл ч бий. Уг нь хувийн компанийн өөрийн зохицуулалтаар хийж болох зүйлийг төр толгой дээрээ үүрчихсэн. Одоо хэн нэгэн хүн хуруугаа зуухандаа түлэхэд ч Засгийн газрын буруу гэж хэлнэ. Энэ бүхнийг Засгийн газар үүрэх зориг гаргасан. 600 гаруй тэрбумыг одоогоор зарцуулсан. 

Б.ГАНХУЯГ: ЦААСАН ДЭЭР Л ҮЛДЭХ БАЙСАН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙГ АВЧ ҮЛДЭЖ ЧАДСАН
Б.ГАНХУЯГ: ЦААСАН ДЭЭР Л ҮЛДЭХ БАЙСАН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙГ АВЧ ҮЛДЭЖ ЧАДСАН
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​