fbpx Оффшорчид “зохиолч” болж, 60 тэрбумын хэргээс "AТАМАН" нь мултраад дуусах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 23 секунд

Оффшорчид “зохиолч” болж, 60 тэрбумын хэргээс “AТАМАН“ нь мултраад дуусах уу?

Он солигдох мөчид Ерөнхийлөгчийн зарласан тэтгэврийн зээл тэглэнэ гэсэн мэдэгдэл дуулиан тарьсан хэвээр л байна. Сүүлдээ, өнөөх хэдэн буурайгаа хоёр хуваагаад хаячихаж байгаа бололтой. Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн шийдээд, Ерөнхийлөгч  нийтэд хэлж, МАН-ын бүрдүүлсэн УИХ хууль гаргалаа. Зээл тэглэх нь зөв, буруу гэж энд ярих гэсэнгүй. Харин 2017 онд “Мон­гол хүн бүрийг өрийг тэглэнэ” гэсэн Ерөн­хийлөгчийн амлалт биелэв үү, МАН ирэх 

сонгуулийн PR-аа хийв үү гэдэг ойл­гомжгүй болоод байгаа юм. Эндээс үүдээд Ерөн­хий­лөгч Х.Баттулгын амлалт сөхөгдөж гарч ирж байна. Угаасаа ч мартахын аргагүй амлалтыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга өгч байсан юм. 

АН-ын дарга нь түүнд сонгуулийн өмнө “Мон­гол хүн бүрийг нэг удаа өргүй болгох” тэглэх үү­рэг даалгаврыг өгсөн . Ингэхдээ оффшорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ирж хүн бүрийн өрийг тэг­лэнэ гэсэн. Үүнээс гадна олны анхаарлын төвд орж, улс төрийн “хар овоо­хой” болоод байсан 60 тэрбумын хэргийг ч нэгмөр шийднэ гэдгээ амлаж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ч нэр дэвшээд явж байхдаа, Ерөнхийлөгч болсныхоо дараа энэ амлалтаа биелүүлнэ гэж дахин амласан.

Тэрбээр 2017 оны долдугаар сарын 7-нд сонгуулийн санал өгөх үедээ сэтгүүлчдэд “Ерөн­хийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд 60 тэр­­бум төгрөгийн эзэн хуй­вал­­дагчдыг олж тогтоо­но. Мөн оффшор бүсэд байгаа улстөрчдийн мөнгийг оруулж ирж, ард иргэдийнхээ өрийг цэгцлэхийн төлөө ханцуй шамлан орно” гэж хэлсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Тэр үеэс хойш 2.6 жил өнгөрчээ. Тэгтэл оффшорын хэргүүд ший­дэг­дэлгүй, шүүх, проку­рорын шатанд хүлээгдэж буй юм. 60 тэрбумын хэрэг шүүхээр шийдэгдсэн боловч дөрвөн хүний хоёр нь арга хэмжээ авагдаад, эргээд энэ хэрэг прокурорт шилжсэн байна.

Товчлоод хэлэхэд, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгогдох үеийн нөхцөл байдлаас жамын дагуу тодорхой хэмжээгээр ахиц гарсан боловч амласан хэмжээнд нь үр дүн гараагүй гэхэд болно.

Харин ч дээрх хэргүү­дэд холбогдсон этгээдүүд Монголын төр, хууль хя­нал­тын байгууллагыг тохуурхсан маягтай үйлд­лүүдийг гаргах болов.

Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор оффшорын хэрэгт холбогдсон 2009 онд Ерөнхий сайд байсан С.Баяр хоёр сар хоригдсон талаараа “Жар хоног, “жаран”-ы бутархай” гэдэг ном бичиж, нээлт хийгээд, тэр нь бэстселлер болж сүйд болсон. Түүгээр ч барахгүй тэр номдоо Ерөнхийлөгчийн талаар тун таагүй, ноцтой гэж болох зүйлүүдийг бичсэн байв.

Сангийн сайд асан С.Баяр­цогт ч Ерөнхий сайд асаныгаа дуурайж  “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном хэвлүүлсэн. Хэвлэлийн бага хурал хийж энэ талаараа мэдээлсэн. Мөн л “Миний хэргийг хааж байгаа” гэж мэдээлэл хийгээд, АТГ хариуд нь “Үгүй” гээд хөгийн л юм болж байна. Ингэж оффшорчид “зохиолч” болж, Ерөнхийлөгчийн биелүүлэх ёстой амлалтын гол зүйлийг баллаад байгаа харагдаад байгаа юм.

60 тэрбумын хэр­гийн талаар Ерөнхий­лөгч Х.Баттулга сонгог­дохынхоо өмнө, дараа байнга ярьж ирсэн. Үүнтэй холбоотой үгийг УИХ-ын чуулганы нээлт дээр хэлдэг. Прокурорын байгууллагыг ч шүүмжилдэг.

Гэвч АТГ, прокурор, шүүх хамжиж дэмжиж бай­гаад 2019 оны арав­дугаар сарын 31-нд шийд­лээ гэсэн. Гэтэл уг хэрэгт дөрвөн хүний хоёр нь буюу Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр л бу­руу­тай болж таарсан. 60 тэрбумын бичлэгийн учир шалтгааныг хөөвөл тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод намын нэгжийн удирдлага нь стра­теги танилцуулсан үйл явдал харагддаг. Ц.Сандуй нар тийм л үүрэг гүйцэтгэсэн. Хэрвээ Намын дарга нь зөвшөөрөөгүй бол, “Шинэ Монгол хаад групп” компанийн байранд очоогүй бол 60 тэрбумын бичлэг гэж байх байсан уу. Мэдээж хэрэг үгүй. Ийм байтал 60 тэрбумын хэргийг шийдэхэд “ата­ман” нь сугараад үлд­чих­сэн. Үүнийг л олон нийт Ерөнхийлөгч Х.Баттулгын хэдэн жил ярьсан амлалт биеллээ олсонгүй гэж үзээд байгаа бололтой.

Иймээс сонгогчид, олон нийтийн зүгээс Ерөн­хийлөгчид хандаж “Оффшорчид “зохиолч” болж, 60 тэрбумын хэргээс “атаман” нь мултраад дуу­сах уу” хэмээн асууж эхэлж байна.

З.Баттөмөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​