fbpx Д.Жигжиднямаа даргатай УБТЗ-ын нийт хамт олонд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүд баяр хүргэж, талархал илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Д.Жигжиднямаа даргатай УБТЗ-ын нийт хамт олонд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүд баяр хүргэж, талархал илэрхийллээ

Өчигдөр /2020.01.15/  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал Москва хотноо болж, тус нийгэмлэгийн 2020 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Ерөнхий хорооны хурлаас УБТЗ  2019 онд тээврийн төлөвлөгөөт зорилтоо давуулан биелүүлж, шинэ түүхэн амжилт тогтоосон явдлыг сайшаасан байна.

Жилийн тээх нэвтрүүлэх хүчин чадал нь 25 сая тонн төмөр замаар 28,1 сая тонн ачаа тээвэрлэж зохион байгуулах өндөр ур чадвараа харуулсан, дэлхийд анх удаа   галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтын шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, өртөө  хоорондын замд хэд хэдэн галт тэргийг багцаар нь цагийн мөчлөгтэйгөөр илгээх бодит бололцоог хангаж, дэлхийд үлгэр жишээ болохуйц үйлсийг бүтээсэн  Д.Жигжиднямаа даргатай УБТЗ-ын нийт хамт олонд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

 

Таван шуудай үнс тушаавал нэг шуудай сайжруулсан түлшээр урамшуулна
Таван шуудай үнс тушаавал нэг шуудай сайжруулсан түлшээр урамшуулна
 
Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж кноп дарна
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр