fbpx Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 54 секунд

Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?

Батлайн Чулуунхүү. 2015 онд Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.  Тав дахь жилдээ тус улсад Элчин сайдаар ажиллаж байна.  Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан

  Харин 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн. Тэгэхээр хуучин болон шинэ хуулийн заалтаар Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд  Б.Чулуунхүүгийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусгавар болсон гэсэн үг.

Энэ тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өмнө нь мэдэгдэж байсан ч түүний оронд явах Элчин сайдын асуудал шийдэгдээгүй учраас хойшилсоор ирсэн.  Тухайлбал, Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр яригдаж байгаа.   Засгийн газар, парламентын түвшинд дэмжлэг авсан ч Ерөнхийлөгч дээр очоод “гацсан” тал бий.  Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь  дууссан учраас  Элчин сайд Б.Чулуунхүү татагдах нь тодорхой.  Харин Н.Анхбаярыг явуулах уу, ГХЯ-наас өөр нэр оруулж ирэх үү гэдэг нь  удахгүй яригдана.

Тэгвэл  Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүү болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарын Сиднейн казинод байгаа зураг олон нийтийн анхаарлыг татсан. УИХ-ын дарга Г.Занданшатарын албан ёсны айлчлалын үеэр гарсан дээрх дуулиан намжих шинжгүй байна.Тэнд байсан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар яарч, сандран тайлбар хийж, казино тоглоогүй, судалсан хэмээж байгаа.  Мөн тэдний тайлбарт  “Айлчлалын хөтөлбөрийн дагуу  Элчин сайд Б.Чулуунхүүг дагаж, казинод орсон” гэх үг ч хавчуулагдсан байв.

Түүнчлэн ЕТГ-ын дарга З.Энхболдын тайлбар анхаарал татаж байв.  Тэрээр “Төрийн албан хаагчийн тухай ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, мөрийтэй тоглосон тохиолдолд ажлаас нь халахаар болсон. Түүний дагуу хэдэн хүнд арга хэмжээ авсан. УИХ-ын гишүүн бол төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой.  

МАН-ын УИХ, Засгийн газар дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя” гэсэн байдаг.  Тэнд хоёр гишүүнтэй хамт Элчин сайд Б.Чулуунхүү байсан.  Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд зөвхөн гишүүд  дээр акцент өгч байгаа нь сонин байв.  Аливаа оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд ёс зүйн алдаа гаргавал хариуцлага  тооцох, эгүүлэн татах эрх нь  Ерөнхийлөгчид байдаг.

Харин УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг парламент хариуцдаг.  Тэгэхээр ЕТГ-ын дарга З.Энхболдын мэдэгдэл нь өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах гэдэгтэй л адил зүйл болсон.

Гишүүдийг казино­дуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ. 2015 онд  З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед тус улсад томилогдсон, одоогоор бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэдгийг дахин тодруулъя.  2018 оны  арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүнд Онц бөгөөд бүрэн Эрхт элчин цол олгосон байдаг.  Б.Чулуунхүү 1973 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1996 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1999 онд Шинэ Зеландын Виктория Их сургууль, 2007 онд Австрали улсын Флиндэрсийн их сургуулийг төгсчээ.  Улмаар 1996-2000 онд ГХЯ-нд атташе, 2000-2003 онд БНТУ-д суугаа ЭСЯ-нд атташе, III нарийн бичгийн дарга, 2003-2010 онд ГХЯ-нд нарийн бичгийн дарга, 2010-2012 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, 2012-2014 онд Америк, Африкийн газрын захирал, 2015 оноос Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байгаад  Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдаар томилогдсон байдаг.  Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр гарсан казиногийн дуулианы бас нэгэн гол баатар болох Элчин сайд Б.Чулуунхүүгийн тухай товч өгүүлэхэд ийм байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ё.БААТАРБИЛЭГ: НИЙГМИЙН ЗҮРХ, ТАРХИ БОЛСОН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ УЛСТӨРЖИЛТӨӨС АНГИД БАЙЛГАМААР БАЙНА
Ё.БААТАРБИЛЭГ: НИЙГМИЙН ЗҮРХ, ТАРХИ БОЛСОН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ УЛСТӨРЖИЛТӨӨС АНГИД БАЙЛГАМААР БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​