Элдэв маяггүй зоримог, шийдэмгий зан чанартай фитнесс influncer /нөлөөлөгч/ Б.Хулан олон хүнийг эрүүл саруул амьдрал руу хөтлөгч нэгэн. Өөрийнхөө бие бялдар, амьдралын хэв маягаараа үлгэр болж яваа бүсгүй удахгүй “ээж” хэмээх эрхэм алдрыг хүртэх гэж байгаа бөгөөд 32 долоо хоногтой гэнэ. Америк улсад фитнесс технологиор мэргэшиж сурсан бүсгүй 16-хан настайгаасаа эхлэн дасгалжуулагч болтлоо хөдөлмөрлөсөн түүхтэй. Амьдралынхаа ханийг ч мөн адил спорттой холбоотой хүнээр сонгосон нь өөрийг нь илүү их ойлгоход дөхөм байдаг төдийгүй нөхрийнхөө хариуцлагатай, ёс зүйтэй, хүмүүжилтэй зан чанараар нь бахархдаг гэнэ. Эмээ өвөөгийн чанга дэг журмаар өссөн түүнд спортын амьдрал дэндүү ихээр зохидог бөгөөд удахгүй амаржих гэж буй ч бие бялдраа хичнээн гайхалтай авч явж болдогийг олон хүнд харуулж яваа билээ.
Шуурхай.мн