fbpx Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 31 секунд

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Таныг төсвийн мөнгөөр гэр тарааж, иргэдийг хахуульдсан гэх мэдээлэл гарч байна.

-Миний нэр дээр ядарсан зүдэрсэн, өрх толгойлсон, олон нялх нойтон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлого багатай, айлын хашаа байшин түрээслэн хүндхэн нөхцөлд аж төрж буйгаа дурдан өргөө гэр олгож өгөхийг хүссэн өргөдөл хүсэлт олонтаа ирдэг. Би жил бүр боломжоороо шийдэж, өргөдөл өгсөн хүмүүст дэмжлэг үзүүлсээр ирсэн. Гэхдээ төсвийн мөнгөөр биш шүү, хувиараа болон сайн санаат нөхдийнхөө хамтаар шийдвэрлэдэг. Харамсалтай нь, бүгдийг нэр дор шийдэж өгч чадахгүй юм. Таван хүний асуудлыг шийдээд гэр орон олгохоор 50 хүн цаана нь гомдолтой л үлддэг. Гэр авахыг хүссэн иргэдэд хүсэлтийг нь биелүүлж гардуулж өгөх тэр агшинд эгэл жирийн хүмүүсийн чин сэтгэлийн халуун талархал, сэтгэлийн үнэн дүр төрх харагддаг. Жил бүр уламжлал болгон хийж ирсэн ажил даа. Харин нийгмийн сүлжээгээр яваад байгаа төсвийн мөнгөөр иргэд хахуульджээ гэдэг бол ташаа мэдээлэл байна. ИНЕГ-аас ажилчдадаа гэр олгох арга хэмжээнд салбарын сайдын хувьд байлцсан нь үнэн. Гэхдээ миний зүгээс нөлөөлөөд үүрэг чиглэл өгөөд, тушаал шийдвэр гаргаад явсан нэг ч тохиолдол байхгүй. ИНЕГ-ын даргын зөвлөл зөв буруу шийдвэр гаргасан уу үгүй юү, амьдралын боломжтой, өндөр цалин хангамжтай ажилтан албан хаагчдадаа гэр орон олгосон уу үгүй юү гэдэг бол дараагийн асуудал. Хэрэв тэгж үзэж байвал шалгуул, буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол шийдвэр гаргасан албан тушаалтнуудаар нь төлүүлэх, улсыг хохиролгүй болгуулах, хариуцлага тооцох асуудал яригдана. Тийм биш, төсөв төлөвлөгөөндөө тусгаад хууль номынх нь дагуу ажлаа хийсэн бол асуудалгүй шүү дээ. Өөрсдөөс нь асууж тодруулаарай.

-Таныг залилан хийсэн гэж прокуроороос эрүүгийн хэрэг үүсгэсэн юм уу?

-Өрсөлдөгчөө нухчин дардаг нэг л технологи. 2015 оноос эхтэй, Хан-Уул дүүрэгт 2016 оны УИХ-ын сонгуульд намайг МАН-аас дэвших өндөр магадлалтай гэж үзээд, өрсөлдөгчөө намнах үүднээс намын Бага хурлын өмнө Хан-Уул дүүргийн прокурорт өргөдөл очсон. Цагдаа, АТГ баахан шалгасан. Ердөө л миний нэрийг хасуулах зорилготой, улс төрийн захиалгатай гүтгэлгийн шинжтэй өргөдөл байсан. Эцэст нь үнэн зөв нь тогтоогдож, гэм буруугүй нь нотлогдож эрүү үүсгэхээс татгалзсан. Тэгээд би нэр дэвшиж Их хурлын гишүүн болсон юм. Саяхан тэр үеийн хэргийг сөхөж гаргах гэсэн байна лээ. Бодвол татгалзсан тогтоолыг нь бас мэдэж л байгаа байлгүй. Хуучирсан технологи, үзсэн кино байна гэдэг шиг арга ядсан явуулга юм даа.

-Сонгууль ойртсон болохоор ийм мэдээлэл гараад байнаа даа?

-Хийж бүтээсэн ажлыг сайнаар хүлээн авахын оронд өөлж муулах, харлуулах гэсэн зарим нэг бүлэг хүмүүс байдаг бололтой. Бидний өвгөд бурмаар биш урмаар тэтгэж, өөнтгөлж биш өгөөмөр сэтгэлээр хийж буй ажлыг дэмжин тусалдаг сайхан ёс заншил байсан. Өвгөд, дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншил алдагдаж байгаад сэтгэл гундуухан явдаг даа. Монгол хүн л Монголыг хөгжүүлэх ариун үйл хэргийг бүтээнэ шүү дээ. Миний гаргаж буй шийдвэрүүд төрөөс хумсалж амьжиргаагаа залгуулдаг бүлэглэлийн эрх ашигт их харшилж байгаа байх л даа. Гэлээ гээд яахав дээ ухралтай нь биш.

-Танай салбарыг муу ёр шүглэсэн гэж бичих боллоо. Танай салбараас л болохгүй бүтэхгүй бүхэн гардаг...

-Салбарын муу ёр гэж юу байхав. Салбарт ажиллаж буй эгэл жирийн, шударга хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, сэтгэл зүрхтэй хүмүүсийн буруу гэж ерөөсөө байхгүй. Манайхан эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж байгаа. Амжилт ололтыг нь яриад байвал маш их, манай хамт олон өнгөрсөн онд төр түмэндээ үнэлэгдсэн, сэтгэл хангалуун байгаа. Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар гутаах юм даа. Хэдхэн хувь хүний хариуцлагагүй, сахилга батгүй, буруу муу үйлдлээс салбарын нэр хүнд унаж байгаад их харамсаж байгаа. Гэхдээ яахав ээ хар цагаан, сайн муу хоёр нь ялгарах цаг нь ирнэ. Нөгөө талаараа төрийн жинхэнэ албанд тэнцэх эсэх шалгарал явагдаж байгаа гэж ойлгож бас болох юм даа. Хулгай хийж, авлига авч, үгсэн хуйвалдаж, хуулиар хамгаалуулж дээрэм хийж болдоггүй цаг ирснийг Хүрэлсүхийн Засгийн газар л бодитоор харууллаа шүү дээ. Энэ жилийг салбарын хэмжээнд “Сахилга хариуцлага хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны жил” болгон зарласан. Шинэ оны миний анхны тушаал ингэж гарсан. Энэ хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Шинэ төмөр замыг бас л овоолсон шороо болно гэх шүүмжлэл байгаа...

-Халуунд халж хүйтэнд хөрч, бороонд норж шороонд зутарч зүтгэж яваа нэгнийгээ хуруу нэмж тусалдаггүй юм аа гэхэд хушуу нэмэрлэж муулмааргүй л байгаа юм. Энэ замын стратегийн ач холбогдлыг олон удаа ярьсан даа. Монголчууд өөрсдөө бүтээн босгож чадна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа. Алтан ширээгийн төмөр зам монголчуудын хийж бүтээх урмыг, өөртөө итгэх итгэлийг сэргээсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зоригтой шийдвэр шүү дээ, үр дүн гарч байна. Налайхын замыг муулаад л байсан одоо сайхан болсныг нь ам уралдаад л магтаад байна.

-Налайхын зам гэснээс Дарханы зам хэзээ засагдаж дуусах вэ?

-Би энэ талаар олон удаа ярьсан даа. Хэдхэн тодруулгыг л хийе.

Нэгдүгээрт: Дарханы замын санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк, гэрээ нь 2019 оны гуравдугаар сард УИХ-аар соёрхон батлагдсан. Мөн оны тавдугаар сард тендерийн шалгаруулалт нь болсон. Зургадугаар сарын сүүл, долдугаар сарын дундуур ажил нь эхэлсэн. Гэрээний эхний шат 2019 оны 11 сар, хоёрдугаар шат 2020 оны зургадугаар сар.

Хоёрдугаарт: Төлөвлөгөөт зам барилгын ажлын гүйцэтгэл зарим хэсэгтээ доголдсоны шалтгаан нөхцөл нь санхүүгийн чадавх, хөрөнгийн үнэлгээ сайн ч хоёр хэсэг дээр Монголд ажил хийсэн туршлагагүй компани шалгарч цаг алдсан, гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн. Захиалагч Монголын тал дангаар цуцлах боломжгүй, цуцалсан тохиолдолд төслийн санхүүжилт бүхэлдээ татагдах эрсдэлтэй байсан.

Гуравдугаарт: Цаг агаарын хүчин зүйл нөлөөлсөн, өнгөрсөн зун усархаг хур бороо элбэг байснаас хаа сайгүй үер усны аюул нүүрлэж гүүр хоолой, (Лүнгийн гүүрнээс авахуулаад) замын далан суваг урссан сэтэрсэн, түр зам усанд автсан гээд саад их гарсан. Хугацаа алдсан.

Дөрөвдүгээрт: Төсөл хэрэгжих гэрээт хугацаа арай дуусаагүй байна. Алдагдсан боломжоо нөхөхөөр АХБ-ны Дарханы төслийн удирдлага Манилагаас биш, Монголд ирж төслийн гүйцэтгэлд шууд хяналт тавьж оролцохоор болсон. Санхүүжүүлэгч, төслийн хяналтын зөвлөх компани, төслийн нэгж, Захиалагчид хамтран гэрээт хугацаандаа асфальт бетон хучилтаа бүрэн авах тал дээр гүйцэтгэгч компаниудтай нягт хамтран ажиллахаар харилцан тохирч бэлтгэл ажилдаа орсон.

-Ирэх зургадугаар сард дуусгаж амжих уу?

-Гэрээт хугацаандаа төлөвлөгдсөн ажлаа хийж гүйцээхийн төлөө бүхий л боломж хүч чадлаа дайчлан ажиллана. Энэ зам өөрөө хөдөлгөөний эрчим ихтэй, ач холбогдол өндөртэй гол зам. Ард иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа зам. Монгол Улсын хойд хилээс урд хил хүртэлх хоёр хөршийг холбосон транзит тээврийн үндсэн урсгалын зам учраас олон хүний анхаарлын төвд байгааг ойлгож байна. Гэхдээ бас нөгөө талаасаа энэ зам хоёр биш, хорь биш, 204 км урттай зам. Есөн хар цэгтэй, осол ихээр гардаг. Засвар арчлалт хийлгүй удсан, эвдрэл хагарал ихтэй ийм зам байсан. Өөрчлөх шинэчлэх өргөн болгохоор зам барилгын ажлыг барьж авч эхлүүлсэн, хийж байна, зовлон бэрхшээл байгааг ард иргэд маань зөвөөр ойлгож мэдэрч байгаад, бас манайханд урам өгч дэмжиж байдагт баярлаж байна. Шалтаг тоочоод байгаа юм ерөөсөө биш шүү бодит байдлыг л хэлж байгаа юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард түр замаар зорчуулахгүй гээд үндсэн замаар хөдөлгөөн нээгдсэн. Засвар зам барилгын ажил дуусаагүй байгаа хавар дахиад эхэлнэ. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хамтдаа үзнэ гэж бодож байна.

-Таныг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гээд чадаагүй гэж шүүмжлээд байсан. Ирэх зургадугаар сард ашиглалтад оруулж чадахгүй бол яах вэ?

-ЗТХЯ Олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хийж гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллаж буй гэрээ, төлөвлөгөө гэж бий.Би тэр л төлөвлөсөн цаг хугацааг хэлж ярьж явдаг.Түүнээс Энх-Амгалан сайн хүн болох гээд санаанаасаа он сар зохиогоод яриад яваа юм бол байхгүй. 2019 оны арваннэгдүгээр сард хөдөлгөөн нээнэ л гэж ярьж байсан. Ямар ч гэсэн нэгэн үе шаттай ажил хийгдээд хөдөлгөөн нээгдсэн. 2020 оны зургадугаар сард ашиглалтад орох бол биш шүү. Ашиглалтад орно гэдэг үгийг хаалтанд хийгээрэй. Хөдөлгөөн нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бүрэн асфальтан хучилт хийгээд хөдөлгөөн явуулна гэсэн үг. Би эрхэлсэн сайдын хувьд ийм л мэдээллийг ард түмэнд өгч байна.

-Танай яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад баригдсан гэж мэдээлэгдсэн. Энэ мэт шалтгаанаас болоод Дархан-Улаанбаатарын замын ажил урагшлахгүй байгаа юм биш үү?

-Х.Оргил-Эрдэнэ бол авто замын салбарт 15-17 жил ажилласан, салбартаа танигдсан, мэргэжлийн хүн. Төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Тангараг өргөсөн албан хаагч тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ бол хариуцлагын асуудал. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, одоо өөр хүн орлон гүйцэтгэж байгаа. Үүнээс шалтгаалж Улаанбаатар-Дарханы замын ажил саатах асуудал байхгүй, ажил явдгаараа явна.

-Өнгөрсөн хугацаанд ЗТХЯ юу хийв. Энэ жил юу хийхээр төлөвлөж байгаа талаар товчхон хариулбал?

-Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2019 онд нийт 148 төсөл, арга хэмжээний хүрээнд 1.767.4 км авто зам, 2.339.2 у/м төмөрбетон гүүрийн барилга болон их засварын ажлыг хийж, 710.2 км хатуу хучилттай авто зам, 896.3 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засварын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулаад байна. Увс аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. 2019 онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал: Улаанбаатар – Хөшигийн хөндий чиглэлийн Олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны зам, Тосонцэнгэлийн 4 замын уулзвараас Нөмрөг-Сонгино чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам, Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам, Хашаатын даваа - Толбо чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн авто замын төгсгөлийн 22 км хатуу хучилттай авто зам, Чингис хот – Бэрх чиглэлийн 20 км хатуу хучилттай авто замуудын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан. Агаарын тээврээ хөгжүүлэн орон нутгийн нислэгийн сүлжээг өргөтгөх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын барилгын ажлыг эхлүүлж, Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлуудыг засварлан сайжруулах ажил хийж ашиглалтад хүлээн аваад байна. Олон улсын нийсэлгийн чиглэлд тийзийн үнэ 20 хувь, орон нутгийн чиглэлд 30 хүртэл хувиар тус тус хямдарсан. Төмөр замын салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг энэ онд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийг эхлүүлж, газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгалаа. 2019 онд УБТЗ ХНН 28.1 сая тонн ачааг тээвэрлэсэн амжилтыг үзүүллээ. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 70 жилийн ойн үеэр Хөдөлмөрийн баатар нэг, гавьяат тээвэрчин хоёр, Автотээврийн салбараас гавьяат тээвэрчин хоёр, автозамын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн үеэр гавьяат барилгачин нэг төрөн гарч амжилт бүтээлтэй сайхан жил болж өнгөрлөө. Говь-Алтай, Завхан аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтад оруулах, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн хоёр дугаар шатны барилгын ажлыг эхлүүлэх, “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн зам барилгын ажлын багц 1-4 хэсгийн зам барилгын ажлыг эхлүүлэх, баруун, зүүн бүсийн аймгуудын алслагдсан сумдад онгоц нисгэх гэх мэт зүйлүүдийг төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 

Сэлэнгийн Засаг дарга Гаалийн даргаа хөлдөө чирэх нь
Сэлэнгийн Засаг дарга Гаалийн даргаа хөлдөө чирэх нь
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ч.Номин: Би зарчмаа дагасан

Ч.Номин: Би зарчмаа дагасан

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​