fbpx Ерөнхийлөгч Засгийн газрыг яаж ташуурдах гээд байна вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 23 секунд

Ерөнхийлөгч Засгийн газрыг яаж ташуурдах гээд байна вэ

Ерөнхийлөгч он гарсаар иргэдтэйгээ уулзаад зав зай муутай явна. Энэ уулзалтынхаа тухайд “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтаа хэрэгжүүлж, утааны асуудлыг мартагдуулахгүйн тулд Улаанбаатараас уулзалтаа эхлүүлж байна” гэдгээ илэрхийлсэн. Ийм уулзалтуудаа цаашид орон нутагт үргэлжлүүлэх аж. Өнгөрөгч амралтын өдөр Чингэлтэй дүүргээс эхэлсэн уулзалт ажлын эхний өдөр Сүхбаатар дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтаар үргэлжилсэн юм.

Энэ цуврал уулзалтууд дээр Ерөнхийлөгч юуны тухай ярьж явна вэ. Шинэ сэргэг, өлгөж аваад өөд нь татчихмаар ямар сэдэв байна вэ гэхчлэн  иргэд сониучирхаж байгаа нь тодорхой. Мэдээж асуудал Монголын тухай, тэр дундаа хөгжлийн боломжийн талаар  чамгүй цаг хугацаа зарцуулж ярьсан гэдэг нь тодорхой байна.  Өөрийнх нь хэлснээр Улаанбаатарын утаа болон УИХ-ыг тараах, Засгийн газрыг ташуурдах, цааш дагуул хот, аялал жуулчлал,  ажлын байр гэхчлэн хөвөрчээ.         

Өмнөх оны эцсээр Ерөнхийлөгч дээрхи асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлж эхэлснийг санаж байгаа байх. Ялангуяа утааны асуудлыг хоёр сарын дотор шийдэж чадахгүй бол УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санаачлага гаргана гэдгээ илэрхийлж байсан. Одоо тэр санаагаа иргэдтэй хийх уулзалтаар үргэлжлүүлж, олны анхаарлыг энэ зүгт дахин эргүүлэхээр хичээж байгаа нь энэ байх. Ер нь УИХ-ыг тараах тухай ярьдаг, мөрөөддөг хүн мэр сэр бий. Гэхдээ иргэдийн төлөөллөөр сонгогдож байгуулагдсан хууль тогтоох институцыг хэн нэгэн ярьж уриалаад тараачихдаг зүйл биш. Тэр дундаа Ерөнхийлөгч ч ялгаагүй..

Ерөнхийлөгчийн парламентыг тараах эрх мэдэл шүдгүй арслан лугаа  учраас үүнээс бэргэж цэрвэх  эсвэл  хөгжөөн дэмжиж хөөрцөглөхийн аль аль утга учиргүй.    

Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байх имиж бүрдүүлэхдээ энэ асуудлаар олон нийтийн дэмжлэгийг хүлээх, тэдний санаа бодлыг улс төр рүү хөлбөрүүлж, “хоёр туулай намнах” боломж  эрх баригчдын эв түнжин суларсан ийм  мэдээж байж таарна.

Тэрбээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газрыг “баруун талын хар овоохойгоор” нэрлэв. Багш нарт 55 тэрбум төгрөгийг бодлоггүйгээр тараалаа, татвар нэмсэн,  шатахууны үнэ өсгөсөн гэхчлэн буруутгав. Иймийн учир Засгийн газрыг өнөөдрөөс эхлэн  иргэдтэйгээ хамтран ташуурдах хэрэгтэй байна гэдгийг дахин дахин сануулжээ. Мэдээж энэ бол, шинэ сануулга биш. Гүйцэтгэх засаглалд ташуур хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин юун дээр нь яаж ташуурдах вэ гэдгийг бодолцох ёстой.  Иргэдийн ташуур шударга, улс төрөөс ангид байх учиртай. Тэр буруутгаад байгаа татвар, үнэ ханш гэдэг бидний хүсэл зоригоос заримдаа дөлж шилрээд байдаг зовлонтой асуудал. Энэ удаад дотоод гэхээсээ илүүтэй гадаад хүчин зүйлээс  шалтгаалсан. Тэр бүх шийдвэр мэдээж ОУВС-тай холбогдоно.

Ташуурдах ёстой нэг асуудал нь  утаа мөн. Утаа бол ярих ёсой сэдэв, ярьсаар ч ирсэн, бас ярих нь дэндчихээд байгаа асуудал. Ерөнхийлөгчийн хувьд утааг шийдэх нэг гарцыг дагуул хот байгуулах явдал гэж тодорхойлж байгаа. Үүнтэй санал нийлэх хүн олон ч энд Ерөнхийлөгчийн бизнесийн эрх ашиг  сэм хавчуулагдаж байна гэж харах бас нэг өнцөг байгаа юм.  Тиймдээ ч дагуул хотын асуудлыг дахин дахин сануулахдаа утааны асуудлаар далдалж, цаана нь өнгө будаг тавьж байна гэж  хардах эрх иргэдэд бий.

Хэдэн жилийн өмнөөс сураг гараад байгаа Богд уулын өвөр бэл дэх Майдар хотхон бол Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан төсөл. Бас Яармаг хороолол ч түүний нэртэй холбон яригддаг. Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ тэрбээр “Богд уулын өвөрт Шинэ нисэхтэй холбоотойгоор дагуул хот байгуулж, нэг метр квадрат нь нэг сая орчим төгрөгөөр зарагдах орон сууц барих боломж байна” гэсэн бол Сүхбаатар дүүрийн иргэдэд “Хотод 1.3 сая хүн амьдарч байна. Энэ их ачааллыг дахин төлөвлөхөд хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс Улаанбаатар хотыг түшиглээд дагуул хот байгуулах тухай асуудлыг би хөндөн ярьж байгаа. Дагуул хотууд байх газарт зарим яамд, их, дээд сургууль, Элчин сайдын яамдыг гаргая гэж байгаа юм” гээд Батлан хамгаалах  болон Гадаад харилцааны яамыг цохон нэрлэсэн тухай яригдаж байгаа. Монгол төрийн бодлогын хоёр яамыг ийнхүү цохон нэрлэхдээ хэлье гэж хэлсэн үү, хэл нь хальтираад хэлчихсэн үү, бүү мэд.  Аливаа улсын элчин сайдын яам гэдэг тухайн улсын нийслэл хотод нь байрладаг.  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ЭСЯ-аа тийш нь шилжүүлснийг санаж байгаа байх. Хэрэв Ерөнхийлөгчийн хэлснээр яамд, Элчин сайдын яамдыг аль нэг дагуул хот, тухайлбал Майдар хотхонд төвлөрүүлбэл Монголын нийслэл Улаанбаатар хэвээр байх уу гэдэг нь  бүдэг бадаг болоод явчих юм шиг.

Ерөнхийлөгч дээрхи уулзалтын үеэр  эрэгтэй эмэгтэйгүй цэргийн алба хаадаг болоё. Цэргийн хугацааг гураван жил болгож, бүтээн байгуулалтад оролцуулдаг байх тухай санаачлага гаргажээ. АН-ыг эрх барьж байх үед УИХ-ын гишүүн байхдаа 10 мянган цэргээр төмөр зам бариулах санаачлага гаргаж, Э.Бат-Үүлд цэргийн коммунизмыг байгуулах гэлээ, Сталин Гитлер нарыг сүнсийг босгож ирлээ хэмээн чичлүүлж байсан удаатай.  Тэр санаа одоо ч үргэлжилж, цэрэгжсэн эдийн засгийг мөрөөдсөн хэвээр байгаа бололтой.

Ерөнхийлөгч Засгийн газрыг ташуурдаж эхэлнэ, үүндээ иргэдээс дэмжлэг хүсч байгаагаа тодоос тод  илэрхийлсэн. Ингэхдээ  юуны тулд, ямар зорилгын төлөө ташуурдахаа энэ мэт санаануудаараа илэрхийллээ. Тухайлбал, дагуул хот, зарим яам, ЭСЯ, их дээд сургуулийг тийш нь нүүлгэх, аялал жуулчлалын бэлэн байгаа төслүүдийг хөдөлгөх,/Хаана, хэнд байгаа нь тодорхойгүй/ Богд уулыг тойрсон төмөр зам, цэргийн албыг  3 жил болгох гэхчлэн  нэрлэж болохоор байна.

М.Нэргүй

Ш.Уртнасан: Найман дагуул хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг баталсан
Ш.Уртнасан: Найман дагуул хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг баталсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​