fbpx У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 31 секунд

У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу

малаар баян орон боловч төр засгийн толгойд заларсан цөөн хэдэн хүний шуналаас болоод махных нь үнэ сүүлийн үед тэнгэрт хадаж, малын гаралтай түүхий эд нь ашиглаад хаясан ноолийн цаас шиг үнэгүйдэн хог болчихоод байна. Гэтэл энэ бүхнийг хар толгойгоороо хариуцна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын суудлыг зайдагнасан Ч.Улаан болон түүний хамсаатнууд Хятад руу малыг амьдаар нь тууж гаргахаас эхлээд зүсэн бүрийн хорлонтой наймаа хийгээд салахаа больжээ. Өнгөрсөн оны намар Ч.Улааны эхнэрийн төрсөн дүү О.Даваасүрэн гэгч нь Замын-Үүдэд хятадуудтай хамтран “Бээжин интосикейшн интернейшнл трейд” компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллан,  300 га газарт томоос том хашаа хатгаад малыг бөөн бөөнөөр урагш нь  гаргаж байсныг иргэд зад шүүмжилж, арай ядан болиулаад байлаа. Гэвч Ч.Улааныхны шунал бүрэн дарагдаагүй байсан юмсанж. Тус компанийн жинхэнэ эзэн Хуанг Мин гэдэг хятад нь Эрээн хотод амьдардаг бөгөөд тэндээ мах боловсруулах үйлдвэртэй том гарын наймаачин тул сүүлийн үед Монголоос Хятад руу мах экспортлох квотын арилжаа руу ханцуй шамлан оржээ.

Уг нь манай улс 140 гаруй махны  үйлдвэртэй гэж байгаа. Гэвч тэдгээрээс арав хүрэхгүй хувьд нь тэрхүү квотыг олгох журам баталсан Ч.Улааны балагаар Хуан Мин гэгч хятад эр одоо жинхэнэ туйлж байна. Тэрээр Ч.Улааны хүмүүстэй хуйвалдан уг квотыг нь хямдаар аваад  зогсохгүй Хятадынхаа арваад компанийн эздэд олгуулж амжсан байх юм. Харин манай үндэсний үйлдвэрлэгчдээс дөнгөж гуравхан компанид тэрхүү квотоос нь оногджээ. Мөн Ч.Улааны хүмүүс квотоо Хуан Мин гэгчээрээ дамжуулан авлигаар өгдөг бөгөөд мах экспортлох квот авч чадаагүй Хятад, Монголын махны үйлдвэрүүд нь тэдгээр квот авсан цөөн хэдэн компанийн нэр дээр мал, махаа арваад боомтоор хил давуулдаг зүй бус аргад шилжин, хоорондоо алалцах нь холгүй болоод байна. Тэгвэл Ч.Улааны эхнэрийн дүү О.Даваасүрэн, Хуан Мин нар нь болохоор амьдаар нь хилээр гаргах малаа зөвхөн Сүхбаатар аймгаас маш хямдаар худалдаж аваад  Замын-Үүд дэх өөрсдийнхөө компанийн уг байр руу тээвэрлэн хүргэж, тэндээ хэд хоног хашиж, бордож байгаад хилээр гаргадаг болжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саяхан “Ч.Улаан Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компаниуд юм. Дотоодын гурван компани нь манай сайд дарга нарынх бөгөөд квотын наймааанд Ерөнхий сайдын дүү оролцсон. Ингэж Хятадыг илүү их дэмжсэн Ч.Улааныг огцруулах ёстой” гэсэн юм. Тийнхүү квот гэсэн нэрээр давуу эрх эдэлж, Хятад руу мал, мах экспортолж байгаа дотоодын компаниудын нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярынх болж таараад байгаа аж. Эрх мэдэлтэнгүүд ингэж хуйвалдан, Хятадуудыг үхэн хатан тэтгэхийн хажуугаар өөрсдийнхөө ах дүү нарыг хөлжүүлж суудаг юм байна.

У.Давхарбаяр нь Эрдэнэт үйлдвэрт яг Ц.Нямдоржийн хүү Анхбаяр, хуурай дүү Анхбаяр нар шиг шахаа хийдэг байсан төдийгүй ахынхаа нэр сүрээр далайлган ЖДҮХС-аас зээл авч, эгэл жирийн бизнес эрхлэгчдийг хөлдөө чирэн туйлж  байжээ. Тэрбээр 2014 онд буюу анхынхаа Шадар сайд байх үед өөрийнхөө “Тэнгэр суудал” компанийн нэр дээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнтэй эрчим хүчний багаж, тоног төхөөрөмж шахах гэрээ хийж, тус үйлдвэрээс 353 мянга 250 ам.доллар авсан байв. Энэ нь тэр үед долларын ханш 1900 төгрөг байсан гээд бодвол ойролцоогоор 671 сая төгрөг юм байна. Мөн түүнчлэн “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл аваад зогсохгүй УБЦТС төрийн өмчит компанид вакум таслуур нийлүүлэх нэрээр 78 сая төгрөгийг өөрийнхөө  “Тэнгэр суудал” компанийн данс руу шилжүүлсэн байв. Харин тэрхүү  “Жаргалант мах импекс”  компанийг үүсгэн байгуулсан Ч.Батмагнай гэгч нь У.Давхарбаярын төө зайгүй найз бөгөөд тэд Ч.Улааны дээрх Хятад компаниудыг тэтгэх квотын наймаанд идэвхтэй оролцож, тийнхүү мал, махыг бөөнөөр нь хил давуулан наймаалахаар улайрч байжээ.

О.Баяр

Шуурхай.мн 

УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ: ДОПИНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ БАЙГАА ДАРГА НАРЫН БАЛГААР ОЛОН БӨХИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ БАЙНА
УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ: ДОПИНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ БАЙГАА ДАРГА НАРЫН БАЛГААР ОЛОН БӨХИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​