fbpx “Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт-III
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 6 секунд

“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт-III

Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ эрхийг нь хангах үүргийг төр хүлээдэг. Гэтэл өнөөдөр монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөсөр хаягдаж, мөнгө л олж байвал эрүүл энхийн манаанд зогсдог эмч нар хүртэл яахаас ч сийхгүй болсныг, тэр байтугай биднийг төлөөлж төрд ажилладаг төрийн албан тушаалтнууд хүртэл энэ хэрэгт холбогдсон байж болзошгүйг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл явдал харуулж байна.

Энэ хөтөлбөрийн гол зорилго бол иргэдийнхээ нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон элэгний өвчлөлийг бууруулах байсан. Дэлхийд анх удаа ийм хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлж буй нь сайн хэрэг. Гэхдээ үүнд тавих хяналт сул байгааг үүсээд буй нөхцөл байдал бэлхэнээ харуулж байна. Элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох эрхтэй 28 лабораторид өнгөрсөн жил шалгалт хийхэд 15 нь үүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож, чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, мэргэжлийн эмчгүй ажиллаж байсныг бид  анх  олон нийтэд ил болгож, энэ талаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Тус шалгалтын дүнг манай бүх төрийн байгууллагын холбогдох албан тушаалтан мэдсэн ч өнөөг хүртэл хав дарсан байгаа юм. 

“Элэг бүтэн Монгол”  хөтөл­бөрийн хүрээнд 1.3 сая иргэн В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаас 10 орчим хувь нь С вирус, найман хувь нь В вирусийн халдвартай гарсан гэж албаныхан мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас өнгөрсөн 2019 онд В, С вирусийн эмийн үнийн хөнгөлөлт буюу эмчилгээний зардалд 17.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Нэг хүний сар уух эмэнд л гэхэд 210 мянган төгрөг өгдөг бөгөөд нэг хүнд зарцуулах хамгийн дээд төсөв 1.5 сая төгрөг гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн. Харин энэ 28 лабораторид В, С вирусийг тоолоход 7.2 тэрбум төгрөг олгосон байна. Лабораториуд В, С вирусийг тоолохдоо ашиглаж буй тоног төхөөрөмжөөсөө хамаарч хүний 80 мянга, эсвэл 120 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг. Энэ 28 лабораторийн 13 нь шалгалтад тэнцээгүй бол “Хаппи вератис” сайн дураараа шалгалтад хамрагдаагүй. Мөн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг тоолохгүй байгаа гэж хариу өгсөн. 

“ХАППИ ВЕРИТАС”-ЫН ЗАХИРАЛ ЭМНЭЛГЭЭРЭЭ МАГАДЛАГАА ГАРГУУЛЖ, ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Элэг гэхээр хамгийн түрүүнд санаанд ордог “Хаппи веритас” энэ шалгалтад хариу өгөхөөс татгалзсан нь тэд шинжилгээнийхээ хариуг өөрсдөө мэдээд, хариу өгөхөөс татгалзсан гэж хардаж болохоор байгаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн энэ хугацаанд тус эмнэлэг 22 мянган иргэнд элэгний В, С вирусийн идэвхжил тоодорхойлох шинжилгээ хийж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.4 тэрбум төгрөг авчээ. Өнгөрсөн зургадугаар сард хийсэн шалгалтын үеэр тэд бүрэн автомат тоног төхөөрөмж ашиглана гэж баримт бүрдүүлсэн атлаа хагас автомат аппарат ашиглаж байсан нь тогтоогдсон байгаа юм. Иймээс ЭМДЕГ-ын даргын тушаалаар тус лабораторийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, санхүүжилтийг зогсоож, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, тус лабораторийг 7000 орчим иргэнийг энэ аппаратаар оношилсон хэмээн үзэж, 876 сая төгрөгийн акт тавьжээ. Үүнээс гадна “Айти” лабораторид 500 сая,  “Итгэл” лабораторид 280 сая, нийт 1.5 тэрбум төгрөгийн акт тавьсан.  Гэтэл энэ гурван лаборатори үүнийг хүлээн зөвшөөрөхгүй улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Хаппи вератис”-ийн нэхэмжлэлтэй, ЭМДЕГ-ын даргын хариуцагчтай шүүх хурал өчигдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Энэ үеэр Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцох хүсэлтээ тавьсан. Тус төлөөллийг энэ шүүх хуралд оролцох эрхтэй эсэхийг дүрмийг нь харж байж шийдвэрлэхээр боллоо. Шүүх хурлын үеэр “Хаппи веритас” лабораторийн захирал эрүүл мэндийн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан тавьж, шүүгч  хүсэлтийг хүлээн авсан юм. Гэхдээ түүний эмнэлгийн магадлагаа “Хаппи веритас” эмнэлгийнх нь байв. 

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗӨРСӨН 20 ГАРУЙ ХҮН ХАНДЖЭЭ

Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл 2015 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар тус байгууллагад 20 гаруй хүн лабораториудын хариу зөрсөн асуудлаар хандсан байна. Тухайлбал, “Хаппи веритас” 2016 онд элэгний С вирусийн халдваргүй залууг халдвартай хэмээн оношилж, эд хөрөнгө болон эрүүл мэндээр нь хохироосон аж. Тухайн үед ЭМДС-гаас хөнгөлөлт үзүүлдэггүй байсан тул залуу гурван сая орчим төгрөгөөр хохирч, эмийн хордлогод оржээ. Тиймээс Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл шүүх хуралд оролцох ёстойгоо онцолсон. Тэдний хамгийн гол зорилго бол ажлаа хийж чадахгүй энэ мэт байгууллагыг эрүүл мэндийн салбарт дахин үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах гэдгийг тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин ярьсан. Тэрбээр “Эрүүл хүн вирусийн эсрэг эм ууна гэдэг хор ууж байгаатай адил. Эрүүл хүнийг хордуулж байна гэсэн үг. Дархлаа муутай хүн энэ эмийг ууснаар үхэх ч магадлалтай” хэмээн ярив.

“ИТГЭЛ” ЛАБОРАТОРИ ДОЛООН ЛАБОРАТОРИД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЖЭЭ

Шалгалтад тэнцээгүй 15 лабораторийн дотор элэгний В, С вирустэй хүнийг эрүүл гэж оношилсон тохиолдол бий гэдгийг эх сурвалж ярилаа. Мөн акт тогтоолгосон “Итгэл” лабораторийн хувьд эмнэлгийн байгууллагад тоног төхөөрөмж нийлүүлдэг гэнэ. Тэдний нийлүүлсэн тоног төхөөрөмжийг авсан долоон лаборатори шалгалтад тэнцээгүй. “Итгэл”-ийн  нийлүүлсэн багаж нь хүчин чадлын хувьд шаардлага хангахгүй, ОХУ-ынх гэсэн мэдээлэл байна. Тэд мөн эрүүл мэндийн салбарыг, хүний эрүүл мэндийг мөнгө угаах хэрэгсэл болгон харж, хамаатан саднаараа лаборатори байгуулсан аж.  Бид энэ талаар дараагийн дугаартаа дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэх болно.

И.ЭНХБАТ: ЛАБОРАТОРИУДЫН ЭРХИЙГ ЦУЦЛАХ НЬ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН АСУУДАЛ БИШ

Шүүх хурлын дараа ЭМДЕГ-ын хяналт, шалгалтын газрын дарга  И.Энхбатаас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор  дараах тайлбарыг авлаа. 

-Энэ 28 лабораторийг ямар шалгуураар сонгосон бэ. Та бүхэн шаардлага хангагүй лабораториудад В, С вирус тоолох зөвшөөрөл олгосноос өнөөдөр олон иргэд эрүүл мэндээрээ хохирсон нөхцөл байдал үүслээ?
-Лабораториудын зөвшөөрлийг ЭМЯ болон Нийслэлийн эрүүл мэндийн газар олгодог. Лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй  газруудаас ЭМДЕГ сонгон шалгаруулалт явуулж, тоног төхөөрөмж, хүний нөөц, сонгон шалгаруулалтад тавьсан нөхцөл шаардлагыг хангасан лабораториудтай гэрээ байгуулж ажилладаг. Тэрнээс лабораторийн тусгай зөвшөөрлийг манайх олгодоггүй.

-Тэгвэл энэ 28 лаборатори бүгд шаардлага хангасан байсан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. ЭМЯ болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас лабораторийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авч, шаардлага хангаад, манай байгууллагын сонгон шалгаруулалтад тэнцсэн. 

-Шаардлага хангасан гээд байгаа лабораториуд чинь яагаад өнөөдөр тал нь шалгалтад тэнцээгүй юм бэ?
-Лабораториудын чанарын гадаад хяналтыг жилд 2-3 удаа хийдэг. Тэр хүрээнд ЭМДЕГ чанарын гадаад хяналтыг өнгөрсөн зургадугаар сард бүх лабораторид хийсэн. Шалгалтын явцад зарим лабораторийн хүний нөөц учир дутагдалтай, сонгон шалгаруултад оролцохдоо мэдүүлснээс өөр аппарат ашигласан нь тодорхой болсон. Иймээс 15 лабораторийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлж, 13 лаборатори хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Түр түдгэлзүүлсэн зарим лаборатори технологийн шинэчлэл хийж, ЭМДЕГ-т хандаж, гадаад чанарын хяналтад хамрагдсан тохиолдолд бид гэрээгээ сэргээгээд явах боломжтой. 2019 оны арваннэгдүгээр сард технологийн шинэчлэлээ хийж, гадаад чанарын шалгалтдаа хамрагдаж, шаардлага хангасан “Гялс”, “Мед аналитик”, “Протлаб” гурван лабораторийн гэрээг сэргээсэн. Мөн шүүхдэж байгаа гурваас бусад есөн лаборатори технологийн шинэчлэл хийж, эрхээ сэргээх боломжтой. Гурван лаборатори технологийн шинэчлэлээ хийж, гадаад чанарын хяналтдаа хамрагдсан. ЭМДЕГ болон ажлын хэсгийн дүгнэлт гарахаар зөвшөөрлөө авахаар хүлээж байгаа. 

-Технологийн шинэчлэл хийхээс өмнө энэ лабораториудаар үйлчлүүлсэн иргэд яах вэ. Энэ хүмүүс хохироод үлдэх үү. Энэ лабораториудын эрүүл мэндйин салбарт үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалж болдоггүй юм бэ. Үйлчлүүлэгчээ хуурах бол энэ салбарт ажиллах ёс зүйгүй гэдгийг харуулж байгаа хэрэг биш үү?
-Лабораториудын эрхийг цуцлах нь манай байгууллагын асуудал биш. Манайх сонгон шалгаруулалтад тэнцсэн лабораториудаа тодорхой хэмжээний зөрчилтэй бол түдгэлзүүлдэг. Энэ лабораториудад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх нээлттэй. Тэдний шалгалтаас өмнөх шинжилгээний хариуг буруу гэж үнэлэх утгагүй. Чанарын шаардлагаа хангаад хийсэн. Гадаад чанарын хяналт хийх явцад ийм зөрчил илэрсэн учраас лабораториудын эрхийг түр түдгэлзүүлсэн. 

-Гэрээг нь цуцалсан лабораториуд иргэдэд “ЭМДЕГ бүх лабораторитай байгуулсан гэрээгээ цуцалсан. Тиймээс мөнгөө төлөөд үйлчилгээ авч болно” гэж ярьсан байсан. Яагаад тэд хэвийн үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ?
-Үүнийг бид мэдэхгүй. Ер нь даатгалтай иргэн манайтай гэрээтэй аль дуртай лабораториор шинжилгээ хийлгэх эрх нээлттэй. Гэхдээ түр түдгэлзүүлсэн лабораторид бол боломжгүй. 

-Энэ төрлийн нэг ч шинжилгээ хийж байгаагүй лаборатори энд нэр нь явж байгаа нь ямар учиртай вэ?
-Мэдэхгүй байна.

-ЭМЯ-наас энэ шалгалтад манайхаас ороогүй. ЭМДЕГ-аас ийм шалгалт хийх гэж буйгаа зөвшилцөөгүй. Энэ шалгалт бараг хүчин төгөлдөр бус гэх утгатай зүйл ярьсан?
-ЭМЯ-наас наадхыгаа тодруул.

-Шалгалтын дүн аль эрт гарсан байхад яагаад өнөөг хүртэл иргэдэд мэдээлээгүй, нууцалсан бэ?
-Нууцалсан зүйл байхгүй. Зургадугаар сард ЭМЯ-нд танилцуулсан.

-Өмнө нь лабораториудад хийсэн таван удаагийн шалгалтын дүн ч гэсэн үүнтэй адил гарсан гэсэн. Тэр бүрт та нар лабораториудынхаа толгойг илээд өнгөрдөг байсан юм биш үү?
-Мэдэхгүй гэв.

Шалгалтад тэнцээгүй 15 лабораторийн гурвынх нь эрхийг сэргээсэн байна. Мөн гурвын эрхийг сэргээх асуудал яригдаж байгаа аж. Үйлчлүүлэгчээ хуурч, шаардлага хангаагүй тоног төхөөрөмж ашигласан, мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан лабораториудыг юуны учир өмгөөлөөд байна вэ. ЭМЯ-ны холбогдох мэргэжилтэн “Лабораториуд алдаа гаргасан бол дахин шинжилгээ хийхэд асуудалгүй” гэж мэдэгдсэн. Дахин шинжилгээ хийдэг юм байж, тэгвэл өмнө нь зарцуулсан, одоо зарцуулах тэр их мөнгө хэнд ч хамаагүй гэсэн үг үү. Энэ лабораториудын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлаад өгөх эрх мэдэлтэн алга уу, арай ч дээ. Бид эх орондоо элэг бүтэн, эрүүл саруул амьдрах боломжгүй юм гэж үү.

“ГЯЛС”, “МЕД АНАЛИТИК”, “ПРОТЛАБ” ЛАБОРАТОРИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнээс 28 лабораторид шалгалт хийхэд 15 нь тэнцээгүй. Тэгвэл энэ 15 лабораторийн гурав нь шүүхэд хандсан бол мөн гурав нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, гадаад, дотоод үнэлгээнд хамрагдан эрхээ сэргээлгэжээ. Шалгалтад тэнцсэн болон тэнцээгүй, мөн эрхээ сэргээлгэсэн лабораториудтай танилцана уу. 

Шалгалтад тэнцсэн 13 лаборатори

1. “Сонгдо” эмнэлгийн лаборатори
2. Элэгний төвийн лаборатори
3. “Оношмед” лаборатори
4. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лаборатори
5. Улсын гуравдугаар төв эмнэлгийн лаборатори
6. “Медипас” эмнэлгийн лаборатори
7. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
8. “Бонавита” лаборатори
9. “Грандмед” эмнэлгийн лаборатори
10. “Аллергимед” эмнэлгийн лаборатори
11. Хавдар судлалын үндэсний төвийн лаборатори
12. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори
13. “Интермед” эмнэлгийн лаборатори 

Шалгалтад тэнцээгүй 15 лаборатори

1. “Хаппи веритас” лаборатори 
2. “Ай Ти” лаборатори
3. “Итгэл” лаборатори
4. “Онкоген” лаборатори
5. “Гэгээн ар үр” эмнэлгийн лаборатори
6. “Евростандарт” лаборатори
7. “Мобио” лаборатори
8. “Протлаб” лаборатори
9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори
12. Дермамед “ЮБИ” нэгдсэн лаборатори
13. “Гялс” анагаах ухааны төвийн лаборатори 
14. “Мед аналитик” лаборатори 
15. “Экспресс” оношилгооны төвийн лаборатори

Эрхийг нь сэргээсэн гурван лаборатори 

1. “Протлаб” лаборатори
2. “Мед аналитик” лаборатори 
3. “Гялс” анагаах ухааны төвийн лаборатори 

Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан гурван лаборатори

1. “Хаппи веритас” лаборатори 
2. “Ай Ти” лаборатори
3. “Итгэл” лаборатори

 

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Ноолуурын дөрөв дэх том хэрэглэгч Германд монголчуудыг жигшиж эхэлжээ
Ноолуурын дөрөв дэх том хэрэглэгч Германд монголчуудыг жигшиж эхэлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​