Бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт УИХ-д ирээд буй Н.Номтойбаяр гишүүн өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би хууль зөрчөөгүй гэдгээ нотлох хэрэгтэй. Би хууль зөрчөөгүй учраас санаачлагаараа түдгэлзэхгүй. Надаас тайлбар мэдүүлэг авахгүй, шалгахгүй байхаар нь би аргаа бараад нээлттэй мэдээлэл хийсэн. Чуулганаар оруулаад ир ээ гэсэн. Улстөржүүлээд байгаа асуудлыг нээлттэй ярих хэрэгтэй гэсэн” гэв.
Мөн тэрбээр Г.Батхүү агсны асуудлаар “Дүү нь Дорнодод, хүү нь Өвөрхангайд нэр дэвших гээд байгаа юм гэсэн. Улстөр яваа байх, өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр ноцтой олон алдаа гарсан. Тархины цус харвалт гээд тогтоогдчихсон зүйлийг мушгиад байгааг гайхаж байна ” гэсэн юм.