fbpx Б.Бахытгүл: Д.Мурат гишүүний бэлэг эрхтэний зураг мөн гэдгийг шалгуулахаар шүүх шинжилгээний байгууллагад хандсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
9 минут 52 секунд

Б.Бахытгүл: Д.Мурат гишүүний бэлэг эрхтэний зураг мөн гэдгийг шалгуулахаар шүүх шинжилгээний байгууллагад хандсан

Ардчилсан намын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Муратын ёс зүйгүй үйлдлийг дэлгэж Казак эмэгтэйн ёс журмыг сахин өөрийн нэр төрийг хамгаалж яваа Б.Бахытгүлтэй ярилцлаа. Тэрээр манай сайтад өөрт байгаа бүхий л баримтаа өгч үнэнийг олон нийтэд дэлгэх итгэл үнэмшлээрээ хандсан юм.  Б.Бахытгүл УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийг нь дарамтлаад байгаа талаар түүний гэр бүлийнхэнд удаа дараа мэдэгдсэн боловч нуун дарагдуулахыг хүсч эхнэр Сетерхан, том хүү нар нь мөнгө өгч тохиролцохыг хүсчээ. Б.Бахытгүлд Д.Мурат гишүүний явуулсан нүцгэн зургуудаас нь гадна Д.Муратын явуулсан нэр бүхий гишүүдийн но-той баримтууд байгаа, шаардлагатай бол дэлгэнэ гэж байлаа.

-Таны манай сайтад хандсан шалтгаан юу вэ? Олон хэвлэл энэ асуудлыг сонирхож байгаа ш дээ.

–Сүүлийн үед Д.Мурат гуай олон хэвлэлээр худал ярьж миний нэр төрд шууд халдаж байна. Би хэд хэдэн хэвлэлд хандсан ч тэд материалыг маань дамжуулан борлуулсан бололтой гаргасангүй. Танайхыг үнэн, зөвөөр гаргаж тавих байх гэж найдаад холбогдсон юм.

-УИХ-ын гишүүн Д.Мурат хэвлэлд өгсөн ярилцлагандаа таныг өөрийн биеэр нэг ч удаа гарч ярилцлага өгөхгүй байгаа талаар дурьдаж байхыг уншсан. Та өөрийн биеэр ярьж болохгүй юу?

-Би одоогоор Баян-Өлгий аймагт байгаа. Ирэх долоо хоногоосУлаанбаатар хотод очиж хэвлэлээр ярилцлага өгч, хэвлэлийн хурал зарлаж өөрт байгаа бүх баримтуудаа дэлгэнэ. Намайг харлуулж, биеэ үнэлэгч мэтээр бусдад ойлгуулах гэсэн түүний ядмаг, худал үгсийн хариуг би чангахан барина гэж төлөвлөж байна. Миний ярьсан, дэлгэсэн бүгд үнэн учир надад айгаад байх зүйл байхгүй. Надад явуулсан бүх нүцгэн зурагнууд болон бусад олон баримт бий. Бүр намынхаа гишүүдийг нэр цохон дэлгэсэн баримтууд ч байгаа. Д.Мурат гуайн үгүйсгэж байгаа бүгд үнэн. Надад явуулсан бүх нүцгэн зураг болон мессэжүүд үнэн. Нотлох газруудад нь ч өгсөн. Эдгээр баримтыг би өөрийн биеэр хэвлэлээр гарч батлах шаардлагатай бол би батална.

-УИХ-ын гишүүн Д.Мурат таныг худал ярьж байгаа гээд байгаа.

-2017.12.04-ны өдөр Д.Мурат гуай намайг “миний нэр төрд халдах гээд байна. Надтай холбоотой мессэж зургийг олон нийтэд цацах гээд байна.. “ гэж намайг ЭЦГ-т гомдол гаргаж дуудуулсан. Түүний гомдол гаргах учир нь би 2017.11.09-ны өдөр хэд хэдэн сайтад хандаж өөрийн биеэр захидал бичсэн. Ёс бус үйлдлүүдийг нь дэлгэхээр болж УИХ-ын Ёс зүйн хороо, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл хариу авч чадаагүй талаараа мэдээллэсэн. Тиймээс бодит байдлыг олон нийтэд хүргэх зорилготойгоо мэдэгдсэн юм.

Би өмгөөлөгчийн хамтаар ЭЦГ-т очихдоо Д.Муратын надруу явуулж байсан мессэж, зураг, бүх нотлох баримтыг авч очиж 6 цагийн турш байцаалт өгсөн. Маргааш өглөө нь 10 цагт тэр Т гэгч ахмад  Д.Мурат гуайг надтай эвлэрч учираа ололцъё гэх саналтай байгаа тухай хэлсэн. Та түүнтэй уулзах уу? гэж асуухад нь би зөвшөөрсөн. Би “уулзана” гэж хэлснийхээ дагуу Д.Мурат гишүүнтэй уулзаж “… жилийн туршид над руу элдэв мессэж, зургууд явуулж намайг дарамталж, миний ээжийг элдвээр хэлж доромжилсныхоо төлөө биднээс уучлалт хүс” гэсэн. Тэрбээр миний хэлсэн шаардлагын дагуу 2017.12.23-нд Баян-Өлгий аймагт очиж надаас болон миний хүү, гэр бүлээс минь уучлалт гуйна гэж тохиролцсон. Би ганцхан үүнийг л хүсэж байсан.

Одоо харин Д.Мурат гуай миний нэр төрд эргээд халдаж эхэллээ. Сүүлийн хэдэн өдөр санаанаасаа зохиосон худал мэдээлэл гаргаж, намайг харлуулж, хөлсний сэтгэгдэл бичигсдийг ажиллуулж доромжлуулж байна. Би ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд 2017.12.06-ны өдөр гомдол гаргасан. Анх намайг гэрт минь ирж зодож, дараа нь цагдаад битгий хандаач гэж гуйж мөнгө өгөхөөр ирсэн асуудлууд бүгд Баян-Өлгий аймгийн газар нутагт болсон учраас хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

-Д.Мурат гишүүн мөнгө өгөхөөр өөрийн биеэр танай гэрт очсон юм уу?

Д.Мурат 3 жилийн өмнө Баян-Өлгий аймагт 48 айлын “ Эрчим” орон сууцыг барьсан. Би энэ орон сууцнаас 20 жилийн хугацаатай 65 сая төгрөгний ипотекийн зээлээр байр авсан. Өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө ээжээрээ банкны батлан даалт хийлгэж зээлд хамрагдсан. Түүнээс Д.Мурат гуайн ярьж байгаа шиг хэн нэгнээс мөнгө авч амьдарч байгаа зүйл огт байхгүй. 

Д.Мурат гуай гэрт минь ирж “.. би чамайг зодсон, үсийг чинь зулгааж чирсэн нь үнэн. Би УИХ-ын гишүүн болоод нэг жил боллоо. Сонгуульд маш их мөнгө цацсан. Тиймээс чи миний дүү, миний нутгийн хүүхэд, намайг ойлгооч дээ… нэг удаа туслаач… гэх зэргээр ятгаж хүчээр мөнгөө өгөх гэхэд нь авахгүй цааргалахад, цүнхтэй мөнгөө орхиод явсан.

2017.08.03-ны өдөр намайг дарамталж дахин гомдол гаргахгүй, миний аав ээж энэ асуудлаар дахин цагдаад хандахгүй гэж надаар бичүүлж авсан. Надруу явуулсан мессэж, үл ойлголцсон асуудлуудаас болж 2017.7.16-ны өдөр өөрийн туслахынхаа нүдэн дээр намайг зодсон .

Д. Мурат гишүүний хувьд Баян-Өлгий аймгийн казак түмний 6 дугаар тойргоос Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, мөнгө тараасан уу, яаж ийж байгаад олны итгэлийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Өөрт олдсон эрх мэдэл, нэр төрөөрөө намайг ардын намын гишүүдийн үр удам, нөхөргүй ганц бие авгай, дарга нартай явалддаг гэж яриад намайг манай аймгийн засаг дарга, хурлын дарга, ажлын холбогдолтой эрэгтэйчүүдтэй нэр дуудан холбож доромжилсон мессэжүүд нь байгаа. Тэр бүү хэл өөрийн Ардчилсан намынхаа гишүүдэд намайг удаа дараа муулсан тухай хүмүүс ирж хэлэхэд би тэвчээд л байсан.

-Таныг тэгээд хаа хамаагүй хүмүүст муулаад явдаг хэрэг үү?

Чи засаг дарга А.Глымхантай явалддаг. Чи ажилд орохдоо бөгсөө худалддаг. Чиний ээж чинь Барилга хот байгуулалтын сайд Х.Бадельхантай эр эмийн харилцаатай байсан байна… гэх зэргээр намайг доромжилж байсныг гэрчлэх хүмүүс олон байгаа. Энэ доромжлолыг олон хүнээс сонсоод аргаа барахдаа Д.Мурат гишүүний туслах Б.Адилбекд очиж дарга нь надруу бэлэг эрхтэнийхээ зургийг явуулдаг талаар хэлэхэд тэр үнэхээр цочирдсон.

Миний ээж тухайн үед Баян-өлгий аймгийн 21 дүгээр авто бааз буюу “Тээврийн удирдах газар”-т Х.Бадельхан гуайтай ажиллаж байсан нь үнэн. Ээж минь 2017.08. 6-нд Д.Мурат руу залгаж “… би чамайг бодит байдлаар чинь нэг ч удаа харж байгаагүй байтал миний охиныг доромжлоод зогсохгүй намайг доромжиллоо… “ гэхэд Д.Мурат ээжид “…за эгчээ. Та ч гэсэн залуу байсан биз дээ. Би танай охинд ер нь бол хайртай. Танай охиныг яваандаа хотруу татаж авах бодолтой байгаа. Яаманд юм уу гадаад харилцааны байгууллагад ажилд оруулж өгье. Танай охиныг зодсон хохирлыг барагдуулъя. Танай охиныг зодсон нь үнэн. Та нар зодсон асуудлаар цагдаад хандсан ч хохирол төлүүлнэ. Тиймээс би бэлнээр өгсөн. Дараа нь харин ажилд оруулж өгмөөр байна… “ гэсэн.

-Таны хэлж байгаа энэ бүгд баримттай юу?

-Миний хэлсэн бүх зүйл баримттай. Би бүгдийг нь Казак хэл дээрээс Монгол хэл рүү орчуулуулж, шалгах газарт нь ч өгсөн. Дэлгэх шаардлагатай бол бүгдийг нь дэлгэнэ. Фэйсбүүк, ви чатад явуулсан зүйлсийг шалгах газар нь бодит эсэхийг нь тогтооно. Цаг хугацаа нь минут секундээр тодорхой байгаа зүйлсийг би хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу: http://tug.mn/?p=22660

Татвар төлөгчдийн холбоо татвар төлөхөөс түтгэлзэхийг уриаллаа
Татвар төлөгчдийн холбоо татвар төлөхөөс түтгэлзэхийг уриаллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​