fbpx Туршилтын хороодод үнсийг ангилан ялгаж, тээвэрлэх ажил эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 55 секунд

Туршилтын хороодод үнсийг ангилан ялгаж, тээвэрлэх ажил эхэллээ

Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсийг ангилж ялган, боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах төсөл нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 4 хороонд туршилтаар хэрэгжиж  байгаа билээ.  Төслийн хүрээнд  Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал СХД-ийн 2,3 хороонд ажиллаж, ажлын хэсгийнхэн, хороодын дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус байцаагч, жолооч, ачигч нартай уулзалт хийн, ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх чиглэлээр санал солилцлоо. 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх, гэр байшингаа дулаалах, цахилгаан болон байгальд ээлтэй халаалтад холбох зэрэгт иргэдийн идэвх оролцоог бий болгосноор бид хамтдаа Улаанбаатар хотын утааг 38-45 хувь хүртэл бууруулж, тодорхой амжилтанд хүрч чадлаа. Энэхүү ажилд гар бие оролцсон иргэд, хороо дүүргийн ажилнууд, орон тооны бус ажилтнууд та бүхэнд нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Одоо бид энэ амжилтаа улам цааш ахиулах маш ач холбогдолтой төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байна. Ил задгай үнс хог хаягдал иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Хог хаягдал нь зөвхөн байгаль орчин, нийгмийн асуудал болоод зогсохгүй эдийн засаг, нийслэлийн төсвийн хувьд ч үр ашиггүй зардал, алдагдлыг бий болгож байдаг. Бид энэхүү төслийг хэр сайн үр дүнтэй, хариуцлага, сахилга баттай хэрэгжүүлснээс 220000 айл өрхөд хэрэгжих томоохон төсөл шалтгаална” гэлээ.

Сайжруулсан түлшний галлагаанаас багагүй хэмжээний үнс  гарч байгаа. Өвлийн улиралд төвийн 6 дүүргийн төвлөрсөн хогийн цэгт очиж буй  нийт хог хаягдлын 48,2 хувийг үнс эзэлж байна.  

Сайжруулсан түлшний үнсийг автозамын далангийн дүүргэгч материалд, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүүргэгч материалд, явган хүний зам, замын хашлагад, барилгын материал, дуу тусгаарлагч хавтан, блок үйлдвэрлэлд, гэр хорооллын айл өрхийн гэрийн дулаалгын материал үйлдвэрлэлд, бохир ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн болгож ашиглах зэрэг технологийн туршилтуудыг хийж байгаа юм байна.

Мөн тэрээр хэсгийн ахлагч, орон тооны байцаагч нарт стандартын бус зуух хэрэглэж буй айл өрхүүдэд халаалтын шинэ шийдлүүдийг танилцуулах,  айл өрх бүр хашаандаа мод тарих, хөрсний бохирдлоо саармагжуулах мэдээлэл сурталчилгаа хийж ажиллахыг уриалж, нэг мод тарихад 6 кг СО2-ийг шингээж, агаарын нарийн ширхэглэгт тоосонцор РМ2,5, РМ10 болон хөрсний бохирдлоос үүдэлтэй нян бактериудыг өөртөө шингээж авдаг ач холбогдолтойг ” онцоллоо. 

Хог ачигчаас жолооч болтлоо 15 жил ажиллаж буй СХД-ийн 3-р хорооны жолооч Б.Отгондашаас зарим зүйлийг тодрууллаа.

Нийслэлийн хоёр дүүргийн 4 хороонд хог хаягдал болон сайжруулсан шахмал түлшний үнсийг ялган ангилах туршилтын ажлыг эхлүүлээд байгаа. Энэхүү ажил нь танд хэр санагдаж байна вэ?

-    Миний хувьд энэхүү ажлыг маш сайшаалтайгаар хүлээн авч байгаа. Би 10 жилийн хугацаанд СХД-ийн 3-р хороонд хог ачигчаас машины жолооч болтлоо ажиллаж байна. Ажиллах үед хүндрэлтэй асуудал нь айлууд хог, үнс хоёроо холиод хаячихдаг. Хэрэв хог, үнс хоёроо ялган ангилдаг болчихвол үнэхээр ажил хөнгөрнө. Өмнө нь ачигч байх үетэй харьцуулахад одоо хамаагүй цэгцтэй болж байна. 

-    Ахуйн хог үнсний хог хоёрын аль нь их байдаг вэ?
-    Улирлын чанартай. Хүйтний улиралд галлагаа эхэлсэн үед үнсний хог их гардаг. Дулааны улиралд ахуйн хог хаягдал нь их байдаг. Дөрөвдүгээр сараас эхлэн үнсний хаягдал багасдаг. 

-    Өөрийн санаачлагаар ахуйн хог, үнсээ ялган ангилж хаядаг айл өрхүүд байдаг уу?
-    Хог, үнсээр нь ялгаж хаядаг ажилтай хүмүүс байдаг шүү. 

-    Одоогийн байдлаар ачсан хог хаягдал, үнсээ хаана аваачиж байна вэ?
-    Улаанчулуут хогийн цэг дээр аваачиж хаядаг. Үнсээ бол барилгын материалын үйлдвэр дээр хүргэж байна.

Нийслэлийн 202,000 гэр хорооны өрх жилд 600.000тн түлш хэрэглэж, 174.000тн  үнс гарахаар тооцоолсон байна.  Сайжруулсан шахмал түлшний үнсэнд нарийвчилсан лабораторийн шинжилгээ  хийлгэхэд үнсэн дэх хүнд, хортой элементууд нь олон улсад барилгын материалд ашиглагдаж байгаа дэгдэмхий үнсэнд агуулагдах хязгаараас хэтрээгүй, уурхайн карьер зэрэг байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглахад байгаль орчинд хортой шүүрэл үүсгэхгүй, цацраг идэвхт элементүүдийн идэвхийн хэмжээ нь барилга болон зам талбайд ашиглах МNS стандартын шаардлагыг хангасан байна.

Сайжруулсан түлшний үнсийг шингээгч материал болгон ашиглах Дутуу шатсан нүүрс ихээр агуулж байгаа учраас шатаалтын технологиор үйлдвэрлэдэг тоосгоны үйлдвэр зэрэгт ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Дуучин Selena Gomez гоо сайхны бүтээгдэхүүний салбарт  хүч үзнэ
Дуучин Selena Gomez гоо сайхны бүтээгдэхүүний салбарт  хүч үзнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​