Өнгөрсөн онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гоо сайхны бүтээгдэхүүн болох ботоксний талаарх гомдол цөөнгүй ирсэн байна. Тодруулбал БНСУ-ын иргэн ЖОН МИН ЖОН бүртгэлийн загвараас зөрүүтэй Ботокс, Нэтроксин эмийг хууль бусаар оруулсан байна. Тэрээр БГД-ийн 2-р хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын гурван давхарт худалдаалж байсан нь тогтоогджээ.