fbpx Б.ЖАВХЛАН: БАНКУУДЫН ЭРСДЭЛ БУУРЧ, ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 7 секунд

Б.ЖАВХЛАН: БАНКУУДЫН ЭРСДЭЛ БУУРЧ, ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарын 10 гишүүний өргөн мэдүулсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, батлах юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлантай цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлан гаргасан. Харин маргааш /өнөөдөр/ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Уг хуульд тусгаж өгсөн гол өөрчлөлт нь юу вэ?

-Анх дээрх хоёр хуулийг 1992 онд батлан гаргасан. Монгол Улсын банк, санхүүгийн хамгийн суурь, үндсэн хоёр хууль гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийнх нь гурав дахь нь юм. Төв банкны тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Харин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш/өнөөдөр/ хэлэлцэнэ.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол үзэл санаа нь Төв банкнаас тавих хяналт, шалгалтыг илүү бие даасан, чанартай, чадамжтай болгож өгсөн явдал. Одоо бол Төв банкны хяналт, шалгалтыг зөвхөн гүйцэтгэл дээр хийж байна. Өөрөөр хэлбэл, үйл явдал болсны дараа нь хяналт, шалгалт хийдэг. Тиймээс урьдчилсан буюу эрсдэлд суурилсан байхаар хуульчилж байна. Нэг үгээр хэлбэл, аливаа банкинд ямар нэгэн эрсдэл учирахаас нь өмнө Төв банк илрүүлж, түүнийг нь таслан зогсоох, цаашлаад хувьцаа эзэмшигч болон татвар төлөгчдийн хөрөнгөд эрсдэл учруулахгүй байх зохицуулалтыг хийх чадамжтай болж байна гэсэн үг. Агуулгын хувьд ийм л эдийн засгийн гол өөрчлөлт орж байгаа гэж ойлгож болно.

-Олон нийтийн дунд янз бүрийн л ойлголт явдаг. Тухайлбал, зээлийн болон хадгаламжийн хүү зэрэг асуудал маргаан дагуулж, хөндөгддөг сэдэв. Энэ бүхнийг хуульд хэрхэн зохицуулж, тусгаж өгсөн юм бэ?

-Энэ удаагийн хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтөд зээлийн хүүтэй холбоотой заалт байхгүй. Харин хуулийг дагаж орж ирсэн хуулийн төсөлд нэг л өгүүлбэр бий. Тэрхүү заалтыг нь Ажлын хэсэг болон УИХ-аас хуулийн төслийг өргөн барьсан нөхдөд нь буцаасан. Харин банкинд орох ёстой өөрчлөлтын том агуулгыг УИХ-аар хэлэлцэж байна.

-Үйл ажиллагаагаа явуулж байсан олон банк хаалгаа барьсан байдаг. Тэгвэл Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, гаргаснаар банк дампуурахгүй байх эрсдэл хэдэн хувиар буурах вэ?

-Өмнө нь аливаа банк татан буугдсан тохиолдолд банкинд байсан олон нийтийн мөнгөн хөрөнгийн ихэнх хувийг төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, хамаг л ачааг татвар төлөгчид үүрдэг байсан. Үүнийг аль болох багасгах, банкны эрсдлийн менежментийг нь сайжруулснаар банкийг дампуурахаас нь өмнө бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлэх, тогтвортой үйл ажиллагааг нь хангах зорилготой хууль юм. Энэ ч утгаараа суурь эрсдэл нь буурна, Ингэснээр зээлийн хүүгээ бууруулах боломж банкиудад бүрдэнэ. Шууд бус замаар зээлийн хүүг бууруулах таатай орчинг бий болгох эцсийн зорилго оршиж байгаа ч гэж хэлж болно.

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь авч үзнэ гэсэн үг үү?

-Зээлийн хүү гэдэг нь юу вэ гэдгийг эхлээд бүтцээр нь ярих хэрэгтэй. Зээлийн хүү гэдэг нь эдийн засгийн өнөөгийн байдлын л тусгал нь юм. Өнөөдөр манай эдийн засгийн тогтворгүй, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай, нөгөөтэйгүүр биднээс хамаардаггүй зүйлүүд эмзэг байна. Эдийн засгийн өртөг, тусгал нь л ийм байна. Тэгэхээр эдийн засгийн өртгийг сууриар нь буулгахын төлөө л ажиллах хэрэгтэ‘й. Эхлээд хадгаламжаа бууруулах шаардлагатай. Ингэж байж дараа нь зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих хэрэгтэй болно.

-Энэхүү хуулийг баталж гаргаснаар арилжааны банкиуд татан буугдах, дампуурах эрсдпээс сална гэж ойлголоо, зөв үү?

-Ер нь, бол дампуурсан хойно нь биш өмнө нь Төв банк эдийн засгийн аюулгүй байдпыг хангах боломжтой болж ирж байгаа юм.

-Аливаа нэг банк хаалгаа барихад хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж, төлдөг байсан. Хэрэв хууль батлагдсан тохиолдолд банк хаалгаа барилаа гэхэд тэр мөнгийг нь, хохирлыг нь хэн төлөх вэ?

-Төрөөс баталгааны тухай хууль гарч байсан. 2013 онд хугацаа нь дууссан. Түүнээс хойш бид хадгаламжийн даатгалын тогтолцоотой болсон. Одоо бол Хадгаламжийн даатгалын карпораци гээд хадгаламжийн системийн гал хамгаалагч нь болж байгаа шинэ тогтолцоотой болсон. Хэрэв цаашид эдийн засгийн таагүй байдлаас болж банкиудад хүндрэл гарч, хаалгаа барихад хүрвэл Хадгаламжийн даатгалын карпораци нийт ард иргэдийнхээ мөнгөн хадгаламжийг даатгасан байгаа болохоор тэндээс мөнгийг бүрэн төлөх боломжтой болж байгаа юм. Үүнийг сайжруулах зорилгоор Засгийн газраас хууль өргөн барьсан байна билээ.

-Танд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад зайлшгүй байх ёстой гэж бодсон заалт байна уу?

-Заавал ярих ёстой чухал асуудал үлдсэн. Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа миний бодож байсан шиг батлагдаж гараагүй. Харин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд тийм зүйл байхгүй. Маш сайн хэлэлцэж байна.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

ТӨРИЙН ХАМГААЛАХ БАЙРАНД ХҮНИЙ ЭРХ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ
ТӨРИЙН ХАМГААЛАХ БАЙРАНД ХҮНИЙ ЭРХ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​