Уран бүтээлийн гараагаа “Шуранхай” хамтлагаас эхэлж байсан дуучин Г.Эрдэнэчимэг цоо шинэ төрхөөрөө олны анхаарлыг татав. Өнгөрсөн хугацаанд үндэсний хувцас, эгэл даруу төрх түүнийг илэрхийлж байсан бол энэ удаад Европ хэв маягийг, Монгол ахуйтай холбосон шинэлэг, содон уран бүтээлийг бий болгосон нь энэ юм. Дууны үгийг Х.Соёмбо, аяыг М.Болд /Томоо/ нар бичжээ. Дуучин бүсгүй "Бүтээл шинээр төрнө гэдэг яг л шинэ хүн төрөхтэй адил. Түүнийг цаашид олон хүн хайрлах, эс хайрлах, тэр амжилттай явах, үгүй гээд л яг л миний үр хүүхэд шиг догдлон хайрлан бас санаа зовон хүлээдэг билээ" хэмээсэн юм.
Шуурхай.мн