“КОВИД-19” дэлхий дахинд хурдацтай тархаж байна. Сүүлийн 24 цагийн мэдээллээр шинэ коронавирусийн халдвар дэлхийн 77 улсад тархаад байна. Тодруулбал АНУ-д халдвар авагсдын тоо 18-аар нэмэгдэж, есөн хүн нас барсан байна. Сингапурт халдвар авагсдын тоо хоёроор нэмэгдэж 210 болсон бол Итали улсад 79 хүн нас баржээ. Түүнчлэн Иран улсад коронавирусийн тархалт хамгийн хурдацтай явагдаж байгаа бөгөөд халдвар тээгч 2336 болж, 77 нас баралт бүртгэгджээ. Хамгийн ноцтой нь тус улсын парламентийн 23 гишүүн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд төрийн үйл ажиллагаа нь бүрэн зогсход хүрээд байна.
Үндэсний шуудан