fbpx МЭДЭГДЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 1 секунд

МЭДЭГДЭЛ

МОНГОЛЫН ҮР ТАРИА ЭРХЛЭГЧДИЙН ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБООНД

                Шаардлагын хариу хүргүүлэх тухай

            Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо” ТББ нь, 2020 оны 03-р сарын 04-ний өдөр ХХААХҮ-ийн яамны тодорхой үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, албан бичиг бүхий шаардлага ирүүлсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй зохиомол мэдээлэл, илт худал гүтгэлэг байгааг албан ёсоор мэдэгдэж дараах няцаалтыг өгч байна.

 

Шаардлага 1. Стратегийн хүнс, МУ-ын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон улаан буудайг тендер нэрээр гадаадаас өндөр үнэтэй худалдан авч, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг хууль бус ажиллагаа зогсоох:

        Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6.7-д “Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно”, 6.8-д “Хүнсний асуудал эрхэлсэн төрийн Захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан Засгийн газраас баталсан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно” гэж хуульчилсан байна.

         Засгийн газар 2019 оны 329 дүгээр тогтоолоор баталсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмын дагуу ХХААХҮ-ийн яам стратегийн хүнсний экспорт, импортын нэр төрөл, тоо хэмжээг тогтоосон зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан экспортлогч, импортлогчдод олгож байна.

Сонгон шалгаруулалтад оролцож импортлох зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагад нийцсэн улаанбуудайг холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтан доор импортолдог журамтай. ХХААХҮЯам татвар төлөгчдийн мөнгөөр улаанбуудай худалдан авах тендер зарлаагүй болно.

Шаардлага 2. 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128 000 000 000 ( нэг зуун хорин найман тэрбум) төгрөгөөр зах зээлийн ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160.000 тн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй улаан буудай худалдан авах СХЭИЗОСШ- 20200221 дугаартай хууль бус тендерийг хүчингүй болгох.

     СХЭИЗОСШ- 20200221 дугаартай тендер гэдэг нь Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс тогтоосон тоо хэмжээг импортлогч аж ахуй нэгжүүдэд хуваарилах сонгон шалгаруулалт юм. Үүнд улсын төсвийн хөрөнгө болон татвар төлөгчдийн мөнгөөр улаанбуудай худалдаж авах, тэр тусмаа  санхүүжилтийн тоо хэмжээг тодорхойлон заагаагүй, 128 тэрбум гэж огт дурдагдаагүй болохыг ХХААХҮЯамны албан ёсны вэбсайтад тавигдсан мэдээллээс харж болно.

       Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх төвшинд зарласан, вирусын тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөлөл ямар байхыг урьдчилан төсөөлөх боломжгүй байгааг харгалзан хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, стратегийн нөөц бүрдүүлэх, ариутгагч бодис үйлдвэрлэх түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, гурилын үйлдвэрүүдийн санал хүсэлтийг үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2020 онд нийтдээ 160 мянган тонн улаанбуудай импортлох шаардлагатай гэж шийдвэрлэсэн болно.  

      ХХААХҮ-ийн яам “Мэдээллийн ил тод байдлын ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” болон бусад хууль, дүрэм, журмуудын дагуу салбарын бүхий л ажил үйлчилгээг иргэдэд яамны цахим хуудас, холбогдох мэдээллийн хэрэгслээр дамжуулан үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэж, ил тод байдлыг ханган ажиллаж байна. Бодит байдал ийм учраас илт худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тарааж, төрийн бодлого, салбар яамны үйл ажиллагааг мушгин гуйвуулж, ард иргэдийг төөрөгдүүлэн бухимдуулсан энэхүү хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах болно.

      “...Тариаланчид бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно...” гэж мэдэгдэж байгаа нь коронавирусийн халдварын тархалтын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр албан үүргээ хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн байгууллага, төрийн албан хаагчдад дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөхийг оролдсон  хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

                         ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар дасгалжуулагчаа зодож, гэмтээжээ
Шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар дасгалжуулагчаа зодож, гэмтээжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​