fbpx Бидний “мөрөөддөг” цэвэрхэн автобус, БРАВО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 3 секунд

Бидний “мөрөөддөг” цэвэрхэн автобус, БРАВО

Дагтаршсан хиртэй суудлын бүрээстэй, бохир заваан нийтийн тээврээр бид үйлчлүүлсээр ирсэн. Харин сүүлийн үед автобус цэвэрхэн байгааг ард түмэн ам нэгтэй сайшаах болов. Гай нь ч бий, гавьяа ч бий гэгчээр COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд автобус ийн цэвэрхэн болов. 

Дэлхийн 72 улсад тархаад буй шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс өвчлөл тархах өндөр эрсдэлтэй нийтийн тээврийн автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түүнд тавих хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг  тогтмол  нийтийн тээврээр зорчиж автобусны ариутгал, цэвэрлэгээнд шалгалт хийж, зөрчил дутагдалыг арилгуулах тал дээр ажиллаж байгаа аж. Мөн иргэдийн санал хүсэлтийг ч цахимаар шуурхай авч ажил болгож байгаа юм билээ. Зорчигчид бүх автобусны суудлын бүрээс цэвэрхэн, гар ариутгагчтай байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Мөн энэ ажлыг зөвхөн COVID-19 халдварын дэгдэлттэй урьдчилан сэргийлэх  үүднээс зохион байгуулаад орхих биш цаашид ч хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө үргэлжлүүлэхийг хүсч цэвэрхэн автобусаар зорчих хүсэлтэй байгаагаа хэлэв. 

Arslan.mn

Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэрт хийгдэж буй  халдваргүйжүүлэлтийг “Орхон-Овоот” ХХК, “Хунт хайрхан” ХХК, “Шинэ-Ариун” ХХК гэсэн тусгай зөвшөөрөлтэй гурван аж ахуй нэгж гүйцэтгэж байгаа аж. Эдгээр компаниуд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуй нэгжтэй хамтран БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Экожит” мананцар үүсгэгч аппаратаар, клорсепт-17 бодисыг 0,02 хувийн уусмал болгон найруулж ариутгалыг 1 минутын хугацаанд цацаж халдваргүйжүүлдэг байна.

Ийнхүү автобусанд 14 хоногийн хугацаанд нэг удаа “бүрэн ариутгал”-г хийж байгаа ч автобусны жолооч, кондуктор, хянагч цаг тутамд ариутгал  хийж, автобусны хаалга бариулыг угааж цэвэрлэж байгаа гэнэ. Мөн тухайн баазын угаагч нар автобусны эх авалт болгонд “Жавелион” бактер, вирус, мөөгөнцөр, савханцарт идэвхитэй нөлөөлж устгах үйлчилгээ үзүүлдэг уусмалаар ариутгал хийж байгаа аж. 

Нийтийн тээвэр бохир, заваан биш цэвэр цэмцгэр байж болдог л юм байна. Цэвэрхэн автобусаар үйлчлүүлэхийг хүссэн бидний олон жилийн “мөрөөдөл” биелэв, БРАВО. Гэхдээ өвчнөөс урьдчилан сэргийлж л автобусаа угаах биш цаашид ч ариутгал, халдваргүйжүүлэлтийг үргэлжлүүлэх хэрэгтэй.

Б.Итгэл

“БҮТЭН АМЬДРАЛ” ОЛОН АНГИТ КИНОНЫ ТУХАЙ ХӨГЖИЛТЭЙ 10 ПОСТ

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай
М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Бүх зам Бээжин хүрнэ

Бүх зам Бээжин хүрнэ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​