fbpx Нийслэлчүүд дор бүрнээ хичээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 36 секунд

Нийслэлчүүд дор бүрнээ хичээж байна

Дэлхийг цочроосон COVID-19 вирусийн халдварын тархалт өнөөдрийн байдлаар 76 оронд “аюулын харанга” дэлдэж байна. Өөрөөр хэлбэл, эл вирусээр 93095 хүн өвчилж,  3202 хүн нас бараад байгаа юм.

Монгол улсын хувьд одоогоор тус вирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй ч нэгдүгээр сарын 9-нөөс хойш 841 хүнийг тусгаарлан, ажиглалт хийснийг холбогдох албадаас  мэдээлж байна. Харин өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнийг ажиглалтад аваад байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, Монгол төр аюулт өвчнийг сөрсөөр энэ хүрлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг тус вирусээр халдварлагдах хамгийн өндөр эрсдэлтэй орноор зарлаад өдгөө хоёр гаруй сарын нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд жирийн малчнаасаа өндөр дээд албан тушаалтан нь хүртэл эгэл түмнийхээ төлөө сэтгэлийн дэм өргөж, бүгд л эрвийх дэрвийхээрээ чармайж байна.

Тэр дундаа Монгол Улсын хамгийн их хүн ам төвлөрдөг, хөлийн газарт агаар дуслаар халдварладаг олон өвчнийг хязгаарлаж чадаж буй нь холбогдох албаныхны ажлын үр дүн юм. Тэдэнд талархахгүй байхын аргагүй. Үүнд, эмнэлгийн байгууллагын ажилтнуудаас эхлээд нийслэлийн албан хаагчид ч багтаж байна. Өнөөдөр нийслэлийн албан хаагчид амны хаалтнаас өөр зэвсэггүй шахам эгэл түмнийхээ эрүүл мэндийн манаанд унтах нойр, идэх хоолоо умартан ээлжлэн ажиллаж байгаа юм. Тодруулбал, нийслэлийн 6700 гаруй албан хаагч өдөр, шөнийг үл харгалзан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байна. Энэ бүрэлдэхүүнд нийслэлийн харьяа байгууллагын газар хэлтсийн даргаас эхлэн хорооны зохион байгуулагч гээд төрд данстай хэн бүхэн эгэл түмнийхээ төлөө зүтгэж байна.

Тэгэхээр энд ганц зүйлийг онцолход, дэлхийд эдийн засаг, техник технологи, хүн амын тоогоороо дээгүүрт жагсдаг мөнхийн хөрш маань эл аюулын өмнө ийнхүү өвдөг сөхөрч хэдэн мянган хүнээ алдаад байхад манай улс аюулыг хилээрээ оруулахгүй, тэсч байгаа нь төр менежерийн үүргээ сайн гүйцэтгэж буй явдал юм. Наанадаж л, түмэн олон холхих сар шинийн баярыг хязгаарлаж, орон нутгийн иргэдийг хөл хорионд оруулж дөнгөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, цэнгээний газар, саун, фитнесийн үйл ажиллагаагээд жинхэнэ бум бужигнах газруудын үүдийг хаалаа.

Үнэн чанартаа энэ бүх ажиллагааг хязгаарлахад иргэдийн зүгээс багагүй хэл амтай байсан уу гэвэл, тийм. Гэвч Солонгос улсад фитнесс клубээсээ халдвар авсан тохиолдол гарсныг эрх биш дуулсан болов уу. Өөрөөр хэлбэл, хэрэв Нийслэлийн онцгой комисс дээрх шийдвэрийг гаргаагүй байсан бол гар, хөлсөөр дамжин өнөөх аюул халдварлах эрсдэл өндөр байв.

Нийтийн гудамж талбайд нус, цэр, шүлс, хог хаях нь халдварт өвчин тархах үндэслэл болно гэдгийг олон ч жил иргэдэд сануулсан.

Эцэст нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар торгуулийн арга хэмжээ авч эхэлсэнээр дээрх сануулга ажил хэрэг болж, өдгөө цэмцгэр хоттой болоход ойрхон болжээ.

Хотын даргын шийдэмгий үйлдлийн ачаар утаанаасаа салсан улаанбаатарчууд энэ бүхний ачаар томуу, цусан суулгац өвчиний дэгдэлт буурч, эмнэлгийн орны ачаалал 50 хувиар багассан үзүүлэлтэй байгааг Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн.

Гэвч тэнэгийн дотор уужуу гэгчээр Нийслэлийн онцгой комиссийн шийдвэрийг үл даган, баар, цэнгээний газар, цахим тоглоомын газрууд нууцаар үйл ажиллагаа явуулах зөрчил өдөр бүр гарсаар байна. Сар шинийн өдрүүдэд нийслэлээс гарахгүй, оруулахгүй байх төрийн шийдвэрийг үл тоож, хулгайн замаар цагдаа нартай уралдсан хэд хэдэн тохиолдол ч бий. Гэсэн ч хүн амын төвлөрөл ихтэй нийслэлчүүдийнхээ төлөө нийслэлийн гэх харьяалалд багтдаг албан хаагчид унтах нойр, идэх хоолоо умартан ажилласаар байна.

Коронавирусийн халдвар дэлхийн 8 оронд шинээр бүртгэгдэв. Улс орнуудын хувьд өвчлөлөөс сэргийлэх, бууруулахын тулд төрөл бүрийн арга хэмжээг авсаар байна. Тухайлбал, Польшид зургаан сарын хугацаанд мөрдөх шинэ хууль батлахаар болж байгаа бол Арабын Нэгдсэн Эмират улсад өвчлөл цөөн байгаа ч өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хаав.

Европ, Арабын улсууд мэндчилгээний хэлбэрийг өөрчлөх уриалга гаргаж, тэврэлдэх, гар барих, хамраар шөргөлцөхгүй байхыг уриаллаа. Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд хоорондоо мөн нэг метрээс хол зайтай суухыг зөвлөв. Тайланд улсын эрх баригчид Япон, Герман, БНСУ, БНХАУ, Сингапур, Итали, Иран улсыг халдварын голомт гэж үзэн, эдгээр улсаас ирсэн хүмүүсийг 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавив. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон гээд дурдаж болно.

Магадгүй манайд ч хөл хорионы цар хүрээг нэмэгдүүлж, авах арга хэмжээгээ өндөрсгөж мэдэх юм. Тэгж байж энэ аюулыг гэтэлж байвал гэртээ цоожтой хэсэг хугацааг өнгөрүүлсэн ч болохуйц.

Иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгээр ажиллаж байгаа тэдэнд нийслэлийн иргэд талархаж байгаагаа илэрхийлж, халуун аарц, хоол хүргэж өгөхдөө энэ тухай онцолж байсан юм. Хүний, өөрийн хүүгийн ялгаа юу байх уу, хүний л үрс юм хойно, биднийхээ төлөө гэр оронгүй мэт ажиллаж байдаг тэдэндээ талархахаас өөр яах билээ.

ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболдыг цагдан хорьжээ
ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболдыг цагдан хорьжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​