fbpx З.Энхболдын жинхэнэ “хайр”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 49 секунд

З.Энхболдын жинхэнэ “хайр”

Саяхаан, өдөр тутмын нэгэн сонинд З.Энхболдыг “энгийн биш, адармаатай улс төрийн үзэгдэл” хэмээн гарчиглан дүгнэж бичжээ.

Тэр энгийн биш, бас адармаатай хүн юм. Гэхдээ улс төрийн үзэгдэл гэдэг нь өнөө цагийн индэр дээрээс харвал жаахан төөрсөн дүгнэлт болжээ. Энэ тухайд дор өгүүлнэ.

З.Энхболд шиг нүүрсэнд “дуртай” Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байгаагүй. Уул уурхай, төмөр зам, тэр дундаа Тавантолгойн ордод их санаа зовж явдаг. Тэрээр АН-ын даргын ахлах зөвлөх болоод нөгөө л “нүүрс”-ээ маш хүчтэй ярьж эхэллээ. З.Энхболд ярихдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ гэдэг хүн ч над дээр орж ирсэн. “Манай компанийг улстөрчид зүгээр байлгахгүй юм. Дахиад 30 хувийг хувьчлах талаар яриад эхэллээ” гээд зарим баримт мэдээллийг өгсөн. Би өмнө нь 2015 онд УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-г 100 жилээр 100 хувь үнэгүй зарах гэж байсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын бүлэглэлийн хуйвалдааныг зогсоож байсан. Тэр үед Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 100 хувь үнэгүй өгөх байсан бол У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар 30 хувийг нь нэг тэрбум ам.доллараар заръя гэж байгаа юм. Гэхдээ мөн чанар нь адилхан. “Эрдэнэс Тавантолгой” бол Монголын ард түмний компани гэсэн.

Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтцийн ажлыг явуулахтай холбоотой зөвлөмж гарсан юм. ҮАБЗ-тэй хамгийн ойр ажилладаг хүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Энэ зөвлөмжийг боловсруулах ажилд оролцсон, хуралд нь суусан хүн. Энэ зөвлөмжийг буруу гэж үзсэн юм бол хоёр жилийн хугацаанд засахгүй яасан юм бэ” гэж мэдэгдсэн.

 

Мөн энэ бүхний дараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг шүүхэд өгчээ. Энэ талаар З.Энхболд “Тавантолгойн талаар Д.Сумъяабазар, Л.Оюун-Эрдэнэ нар туйлын мангар зүйл ярьсан. Д.Сумъяабазар намайг шүүхэд өгсөн байна лээ. Нэхэмжлэлд “Би Тавантолгойн 30 хувийн хувьцааг бирж дээр гаргах гэж байгаа болохоос зарах гээгүй” гэсэн байна лээ. Ийм Уул уурхайн сайдтай Засаг хаашаа явах вэ. МАН-д яагаад ийм сайд байна вэ. Бирж дээр гаргана гэдэг бол хэлбэр, зарах нь агуулга. Агуулга, хэлбэрээ ойлгоогүй хүн байх юм. Л.Оюун-Эрдэнэ намайг улсын нууц задалсан гэсэн. ҮАБЗ дээр Тавантолгойн тухай ярьсан ямар ч улсын нууцыг би задлаагүй” гэж хариу өгсөн байна. Дээр өгүүлсэн хэрүүл уруул, хэл ам бол өнгөн далдлалт байх магадлал өндөр ажээ.

Үүнийг ойлгуулахын тулд сүүлийн жилүүдэд эдийн засагч Л.Наранбаатарын ярьдаг зүйлийг сануулъя. Үүнийг үнэний ортой гэх юм билээ. “Эрдэнэс Тавантолгой” компанид баяжуулах үйлдвэр огт хэрэггүй. Төмөр зам барих ч хэрэггүй. Авто замаа барьчих юм бол илүү олон ажлын байр бий болно” гэж ярьдаг З.Энхболдын төрсөн дүү нь яагаад “Страто” компанийн оффист ажиллаад сууж байдаг юм бэ.

“Страто” компанийн нүүрс баяжуулах үйлдвэр рүү бидний “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар баригдаж буй Зүүнбаянгийн төмөр зам чиглэж байна вэ гэж З.Энхболдоос асуудаг. Хариу аваагүй. Тиймээс тэрээр “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компанид нүүрсийг нь угааж өгнө гэдэг байдлаар ТЭЗҮ-ээ хийсэн байдаг.

 

Өөрөөр хэлбэл, нүүрс угаасан үйлчилгээнээсээ орлого олно гэсэн үг. Түүнээс биш нүүрсний худалдаа хийж орлого олох ТЭЗҮ батлуулаагүй. Хууран мэхлэх замаар ТЭЗҮ-гээ боловсруулж зөвшөөрөл авсан гэсэн үг. “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос нэг тонн нүүрсийг 79.2 ам.доллараар худалдаж авдаг гэсэн атлаа гэрээгээ үзүүлээгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Страто” компанитай хийсэн борлуулалтын гэрээ нь ил байх ёстой. Гэтэл өнөөдөр хаалттай байгаа учраас мэдэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл “Страто” компанийн барилга нь түрүүлж баригдаад хойноос нь ТЭЗҮ нь нөхөгдөөд батлагдчихсан байна. Цаг хугацааны хувьд ингэж харагдаж байна. Би үүнийг нь л хэлсэн. Тэгэхээр энэ компанид том ар тал байна. Магадгүй өнөөдөр миний асуултад хариулахгүй байгаа З.Энхболд дарга юм уу, хэн юм бэ гэдэг асуудал юм.

 

Ингэхээр “Страто” АМНАТ-ын ямар хөнгөлөлт эдэлж байсан бэ. Харин бусад компани АМНАТ-ыг яаж төлж байна вэ. “Страто”-гийн жинхэнэ хувь эзэмшигч хэн бэ. З.Энхболдын яриа ба “Страто”-гийн байр суурь юу вэ. С.Баярмаа гэж хэн бэ. “Страто”-гийн ТЭЗҮ ба өргөтгөл яаж бий болсон бэ гээд эрэн сурвалжлаад гаргавал их сонин зүйл ил болно гэсэн үг.

 

Ерөөс З.Энхболдын “энхрий хайрт” Тавантолгой минь гэсэн халаглал, “тэмцэл”-ийн цаана “Страто”-гийн эрх ашиг нуугдаж байна гэдгийг эдийн засагч мэргэжилтэй, уул уурхайг доторлодог энэ залуугийн яриа, бичвэрээс мэдэж болно.

Эцэст нь дүгнэвэл хэрвээ Тавантолгойн ордод Төрийн бодлого хэрэгжих нь энгийн биш, адармаатай нийгмийн үзэгдэл болох З.Энхболдод хэрэггүй юм. Шуудхан хэлэхэд З.Энхболдод ашиггүй. “Страто”-гийн ашиг байхгүй болно. Дорноговийн нутагт байгаа тэр компанийн нүүрс угаах үйлдвэрийг хэрэглэх шаардлагагүй болно гэсэн үг. Тиймээс л З.Энхболдын жинхэнэ хайр нь Тавантолгойн орд биш түүнийг ашиглах ашиг сонирхол бүхий “Страто” компани гээд байгаа хэрэг юм.

 

Р.Хангал

Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин

Ц.Ганзориг: Нэгдүгээр хавьтлын 26 хүний хариу СӨРӨГ буюу халдваргүй гэж гарлаа
Ц.Ганзориг: Нэгдүгээр хавьтлын 26 хүний хариу СӨРӨГ буюу халдваргүй гэж гарлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​