fbpx Р.Мэргэн Японы тал уу, Монголын тал уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 55 секунд

Р.Мэргэн Японы тал уу, Монголын тал уу

АТГ-д төрийн ченжүүд шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл олны анхаарлыг татсан. Тухайлбал, чамгүй их хэмжээний мөнгө эргэлддэг 

зам тээврийн салбарын цөөнгүй хүмүүсийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Төмөр зам, агаарын тээвэр, Монгол Улсын бүх л авто замын тээвэр гээд гол мөнгөний эргэлтийг атгаж байдаг тус яамны хувьд тендер болон концессийн гэрээнээс ашиг унагаж, будилаантуулсан гэх чамгүй хэл яриа дэгддэг. Гэвч зарим нэг нь шалгалтын явцад замхрах тохиолдол бий.

Тухайлбал, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж, нэг хэсэг Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Р.Мэргэнийг АТГ өнгөрсөн жилээс шалгаж эхэлсэн ч одоогоор хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхойгүй байна. Р.Мэргэнийг экс спикер М.Энхболдын хүү Э.Анартай үй зайгүй найзууд, М.Энхболдын талын хүн гэдэг. Дашрамд дурдахад М.Энхболд мөн Хөшигийн хөндийн нисэх буудлын ажлыг анх санаачлахад оролцож байсан. Тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын даргын хувьд энэ төсөлд нэлээд идэвх, санаачлагатай хандаж байсан гэдэг.

Харин Р.Мэргэн ЗТХЯ-нд концессийн гэрээ хариуцан ажиллаж байсан. Тэр тусмаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад гэнэт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь анхаарал татам. Тэрбээр гадаадад суралцахаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэж байгаа боловч Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын гүйцэтгэгчээр ажилладаг Японы талын үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үйлдэл нь Р.Мэргэнийг эрх ашгийн сонирхолтойг бэлээхэн гэрчилж байна. Сануулахад, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг эхний төвшний санхүүжилт 540 сая ам.долларыг Японы хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн. Энэ нь эргээд нөгөө л татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх юм шүү дээ. Тус төслийн хамтрагчийн хувьд шинэ нисэх буудлын менежментийн ажлыг Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д концессоор шилжүүлэхээр болсон. Энэхүү “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн 51 хувийг Япон тал, 49 хувийг Монголын тал хамтран эзэмших бөгөөд 15 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, өнгөрсөн жил буюу 2019 оны долдугаар сард ёслолын арга хэмжээ зохион байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл оролцон тууз хайчилцгаасан.

Энэхүү ёслолд Р.Мэргэн албаны хүмүүсийн тэргүүн эгнээнд баяр ёслолын байдалтайгаар оролцсон зураг буй. 

Концессын гэрээгээр бол энэ компани шинэ нисэх буудлын

-Зорчигч терминал

-Газар доорх шугам хоолой

-Гадна авто машины зогсоол

-Үйлчилгээний замууд

-Зогсоолын хураамж авах цэг

-Периметрийн хашаа, хамгаалалт

-Захиргааны барилга

-Дулааны станцын зам

-Харуулын байрууд

-Буулт, хөөрөлтийн зурвас

-Аюулгүй үзлэгээр нэвтрэх цэгүүд

-Гал унтраах барилга

-Цахилгаан станц

-Карго терминал

-Дулааны станц

-Авто машины дулаан зогсоол

-Цэвэр, бохир усны байгууламж

-Аюулгүй үзлэгийн тоног төхөөрөмжүүд

-Аэродромын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн барилга

-Нэвтрэх замууд /Зорчигч терминал/-ыг 15 жилийн турш эзэмшин хариуцан ажиллах ёстой.

Тэгэхээр хэдий хэрийн цараатай, хэчнээн их мөнгө эргэлдэх компани болохыг захын хүн ч ойлгоно. Энэхүү гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн хэлэлцээр, уулзалтын үр дүнд бэлтгэсэн гэсэн албан мэдээлэл буй.

Харин Р.Мэргэнийг Концессийн гэрээнд Монголыг төлөөлж ажилласан  атлаа эх орондоо ашигтай заалтуудыг хассан гэх үндэслэлээр АТГ-д шалгуулах хүсэлт гаргасан гэхээр энд их ээ том будилаан ч нуугдаж байх магадлалтай. АТГ их хэргийн сүүлнээс атгав уу, яав??? Ямартаа ч энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг сануулж, харж, шаардаж байх нь зүйтэй болов уу. Р.Мэргэн гэгч энэ будилааныг зохицуулахын тулд эрх бүхий хүмүүст өөрийгөө буруугүй мэтээр тайлбарлан, тал засч яваа аж. Хуулийн байгууллагынхан түүний толгойг илээд өнгөрөөнө гэж бодоогүй л байгаа даа.

ЭХ СУРВАЛЖ.SHILEN.MN 

Найз бүсгүйгээ цонхоор шидсэн гэх О.Боргилд 5 жил 3 сарын ял оноолоо
Найз бүсгүйгээ цонхоор шидсэн гэх О.Боргилд 5 жил 3 сарын ял оноолоо
 
Цахим намагт шигдсэн монголчууд
Цахим намагт шигдсэн монголчууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​