fbpx “Эрдэнэт”-ийн тендерээс монголчууд мөнгө “цавчиж”, гүйцэтгэлийг нь хятадууд хийдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 44 секунд

“Эрдэнэт”-ийн тендерээс монголчууд мөнгө “цавчиж”, гүйцэтгэлийг нь хятадууд хийдэг

Эх оронч худалдан авалтын тухай манай дарга нар их ярьдаг болсон, энэ хэрээрээ “гоё” харагддаг.  Үнэхээр  үг яриа нь үйл хэрэг болдогсон бол  сайхан байхсан. Үүний үлгэр жишээ болж байх ёстой газрын нэг нь үндэсний хамгийн том худалдан авагч Эрдэнэт үйлдвэр баймаар.  Тийм болхоор энэ үйлдвэрээс эх оронч худалдан авалт эхэлж” үнэртэнэ” гэсэн итгэл үнэмшил ямар нэг хэмжээгээр байдаг.

 Харамсалтай нь  бодит байдал дээр тус үйлдвэрийн удирдлагууд  худалдан авалтаараа монголчуудыг биш Хятадын компаниудыг дэмжиж байгааг бүр оны өмнөөс зарим хэвлэл  мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.  Тухайлбал, ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам ф820мм ган хоолойг угсрах бараг 100 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлын тендерийн урилга нь анхнаасаа хятадын компаниудад зориулсан техникийн нөхцөлтэйгөөр зарлагдсан гэж байв. Тийм ч болхоороо  дөрвөн хятад компани, нэг монгол компани өрсөлджээ. Гэтэл бүр хууль  журам зөрчсөний улмаас  хоёр удаагийн тендерээс хасагдсан  Хятад захиралтай “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-нд урилга өгч шууд гэрээ байгуулсан тухай мэдээлэл явдаг.

Шударга бус шалгаруулалтын цаана хууль бус үйлдэл, ашиг сонирхол нуугдаж байдаг нь тодорхой. 

Гэхдээ энд нэг анзаарх  асуудал бий. Эрдэнэтийн тендерийг Монголын эрх мэдэл, танил талтай хүмүүс авч дундаас нь мөнгө унагаж харин  гүйцэтгэлийг нь хятадуудаар хийлгэдэг болсон гэдгийг үндэсний компанийн төлөөллүүд мэдэгдэж байгаа юм. 

Тэгэхээр Онцгой байдал тогтоосон ч Эрдэнэт  үйлдвэр онцгой байж чадсангүй гэсэн үг. Өнөө ч эрх мэдэлтнүүдийн шахаанд хэвээрээ байгаа  нь тендерийн энэ мэт “гэмгүй”  шалгаруулалтаас анзаарагдана. 

Зөвхөн нэг удаагийн жишээг дурдахад ийм. Тус үйлдвэр жилдээ  том том үнийн дүнтэй хэдэн арван тендер зарладаг.  Тэдгээр тендерийг хэн авч хэрхэн гүйцэтгэв, хэний шахаас захиалга хүсэлтээр шалгаруулав гэдгийг нарийн ширийн судалж үзвэл адармаатай дүр зураг харагдах биз ээ.

Эх оронч худалдан авалтын мөнөөх уриа дуудлага  Эрдэнэт  үйлдвэрт хэр биеллээ олсон бэ гэдэг нь эргэлзээ төрүүлэх шалтгаан энэ мэт. 

Эрдэнэт үйлдвэрийн тендерийг захирал Х.Бадамсүрэнгийн тушаалаар байгуулагдсан Тендерийн хороо шалгаруулдаг. Тендерийн хороог Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Т.Батмөнх удирддаг аж.  “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Хятадын компаниудыг ил цагаан дэмжиж, тендер нэрээр луйвар хийж байна  хэмээн мэдээлж байсан нь нэг бус удаа.

Тус үйлдвэрээс зарлаж байгаа тендер хэр шударга үнэн явагдаж байгаа талаар ийм л таагүй  мэдээлэл түлхүү тааралдаж байна. 

Үүнээс улбаалаад  Эрдэнэт үйлдвэрийн тендерийн хороонд   хятад компаний гар хөл, тендерт ялуулах үүрэг хүлээсэн ашиг сонирхлын зөрчилтэй эрх мэдэлтнүүд байдаг юм биш биз гэсэн хар сэр нийгэмд бий болсон. Олон нийт, тэр дундаа үндэсний компаниудын дунд  ийм ойлголт бий болох шалтгаан юу байв гэдгийг нягталж үзэх хэрэгтэй мэт.

Тэндхийн тендерийг хэн нэг эрх мэдэлтнүүд  хятадын компаниудад авч өгч дундаас нь мөнгө “цавчдаг”  гэж зарим эх сурвалж мэдээлдэг. 

Өөрөөр хэлбэл, хэн тендерт ялах нь хэн нэгний захиалга,  дарга  удирдлагуудад  дам утгаараа хэр өгөөжтэй байхаас хамаардаг болчихсон юм шиг байна. Тухайлбал тендерийн үнийн дүнгийн их багаасаа хамааран  нэг сая хүртэл ам долларын авлига авдаг гэсэн мэдээлэл ч байдаг юм байна.

Монголынхоо ганц том үйлдвэрийн  зарласан тендерт үндэсний компаниуд хуулийнхаа хүрээнд  шударгаар оролцсон ч  Хятадын компаниудын эрх ашгийг илэрхийлсэн албан тушаалтнуудын өмнө хүчин мөхөстөж байгаа нь мөнөөх л дарга нарын далд ашиг сонирхолоос шалтгаалж байна. 

Сүүлийн үеийн нэг жишээ. Эрдэнэтээс зарласан барилга байгууламж барих тендерт “Mongolian investment corporation” гэдэг компанийг  Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүчтэй лоббидож байгаа гэсэн мэдээлэл байна.  Энэ компани нь барилга барих тусгай зөвшөөрөлгүй, зүгээр л нэг гадаад дотоод худалдаа эрхлэх  ажил үүргийн чигтэй гэнэ. 

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр тендерт оролцож байгаа компаниудын чадвар чадавхи, санхүүгийн боломж зэрэг мэдээллийг Тагнуулын Ерөнхий газраар нягталж судлуулдаг аж. Харин тус үйлдвэрийн удирдлагууд  мөнөөх  “Mongolian investment corporation” компанийг ТЕГ-аас эерэг дүгнэлт гаргуулахаар зүтгүүлж байгаа гэжээ.  

Эрдэнэтийг Х.Бадамсүрэн удирдаж байгаа цагт эх оронч худалдан авалт тэндээс лав “үнэртэхгүй” юм байна.

Г.Түшиг

Шуурхай.мн 

Тавантолгойг онилсон З.Энхболдын “нөмөр”-т байдаг гэх “Страто” болон “Хишиг арвин индустриал”-ийн фактууд
Тавантолгойг онилсон З.Энхболдын “нөмөр”-т байдаг гэх “Страто” болон “Хишиг арвин индустриал”-ийн фактууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​