fbpx Мэргэжлийн хяналтын байцаагчаас оногдуулсан шийтгэл бүрт итгэж болох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 40 секунд

Мэргэжлийн хяналтын байцаагчаас оногдуулсан шийтгэл бүрт итгэж болох уу?

     НМХГ-аас Нийслэлийн түргэн тусламжийн төвд тендерийн гэрээгээр нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд анхдагч болон хоёрдогч савлагаанд үйлдвэрлэгчийн нэр тодорхойгүй, чанарын баталгаажилтгүй бээлий нийлүүлсэн зөрчил илэрсэн байдаг. Нийлүүлэгч болох “Чоногол трейд” ХХК-д хариуцлага тооцох тухай шийтгэврийг НМХГ-аас гаргасан тухай 2019 оны тавдугаар сард хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байв.

“Чоногол трейд” ХХК нь  Малайз улсын “Топ глови” компаниас нэг удаагийн үзлэгийн бээлийг нийлүүлэхээр тендерт шалгарсан. Гэвч  НМХГ-ын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шалгалтаар 40 хайрцаг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгогүй бүтээгдэхүүн байжээ. Улсын байцаагч уг шийтгэврийг “Чоногол трейд” ХХК-д оногдуулах ёстой ч ажилтанд нь оногдуулж хууль зөрчсөн юм.

                      Байгууллагын гаргасан зөрчлийг ажилтанд нь үүрүүлж шийтгэв

НМХГ-ын Эм био бэлдмэлийн улсын байцаагч Г.Номин нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0141878 тоот шийтгэлийн хуудсаар “Чоногол трейд” ХХК-д хяналт шалгалт хийж илрүүлсэн зөрчилд тухайн аж ахуй нэгжид хариуцлага тооцох байсан ч тус компанийн Эм зүйч Э.Даринчулуунийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгожээ. Гэтэл уг шийтгэлийг Э.Даринчулуун огт мэдээгүй, жирэмсний амралтаа авсан байв. 

                      Улсын байцаагчийн олж тогтоосон зөрчил нь хуульд нийцэж байна уу?

Улсын байцаагч Г.Номин нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийг баримталж шийтгэвэр оногдуулжээ. Уг зүйл заалтад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” гэж байдаг. Үүний 4.1-д ”Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилсэн бол…..зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.  

Зөрчил тооцсон “Чоногол трейд” ХХК-ийн ажилтан өөрийгөө торгуулж шийтгүүлсэнээ ч мэдээгүй, компанийн холбогдох удирдлагууд ажилтандаа бурууг тохож өөрсдөө торгуулийг төлсөн байв.

Үүнийг тус компанийн менежер н.Баяржаргалтай утсаар холбогдтол хэлэв.

               “Чоногол трейд” ХХК хүсэлт гаргаж түүнийг нь УЛСЫН БАЙЦААГЧ ХАНГАСАН

         Улсын байцаагч “Чоногол трейд” ХХК-ийн тендерт нийлүүлсэн барааны зөрчилд эм зүйч Э.Даринчулууныг шийтгэсэн боловч “Чоногол трейд” ХХК-иас уг шийтгэврийн нөхөн олговрын хувь хэмжээг бууруулж өгөхийг хүсч НМХГ-т доорхи хүсэлтийг хаяглажээ. Улсын байцаагч хуульд байхгүй үндэслэлээр хүсэлтийг хангасан байв.

Зөрчлийн хуулиар иргэнд бага, аж ахуй нэгжид түүнээс 10 дахин өндөр торгууль ногдуулдаг. Торгуульж шийтгүүлж байгаа нь ажилтан Э.Даринчулуун байтал компани яагаад хүсэлт гаргав. Мөн шийтгэлийн төлбөрийг ажилтандаа мэдэгдэлгүй төлөх болов.

Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд зааснаар ажлаа хийсэн үү?

  1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д заасны дагуу холбогдогч Э.Даринчулуунаас мэдүүлэг авч тухайн үйл явдлын шалтгаант холбоог тогтоох буюу тухайн бараа бүтээгдэхүүн Э.Даринчулууных мөн эсэхийг нотлох үүрэгтэй байв,
  2. Эрх бүхий албан тушаалтны нотолвол зохих үүрэгт хил, гаалиар бараа бүтээгдэхүүн орж ирэхдээ Э.Даринчулууны нэр дээр орж ирсэн эсэхийг тодруулах,
  3. Нэгэнт зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд зөрчил бүхий бараа бүтээгдэхүүнийг хураан авч улсын орлого болгох,
  4. “Чоногол трейд” ХХК-иас 2019.05.13-ны өдөр зөрчилтэй холбогдон гарах төлбөрийг олсон ашгаар тооцож өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу 2.195.740.11 төгрөгийг хохирлын төлбөрт тооцож шийтгэсэн нь  зөрчлийн тухай хуульд байхгүй үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл Э.Даринчулууны улсад учруулсан хохирлыг тооцохдоо “Чоногол  трейд” ХХК-ийн хүсэлтийн дагуу тэдний тоо хэмжээгээр тогтоосон байна. Улсад учирсан хохирлыг хувь хүнээр төлүүлэхдээ “Чоногол трейт” ХХК-ийн хүсэлтийг үндэслэсэн байгаа нь Улсын байцаагч Г.Номин нь хувийн компанийн эрх ашгийн төлөө ажилласан гэх хардалтыг үүсгэж байна.
  5. Хуулийн этгээдээр улсын тендерт оролцсон гэдгийг мэдсээр байж иргэнийг торгосон эрх бүхий албан тушаалтан нь Эрүүгийн хуулийн 22.1.1 дэх хэсэгт байх “…нийтийн албан тушаалтан нь бусдад болон өөртөө давуу байдал олох зорилгоор….албаны эрх ашиг сонирхлын эсрэг үйлдэл үйлдсэн бол …”гэснийг зөрчсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага ногдуулах зохицуулалттай. 

Дээрхи асуудлын дагуу тодруулахаар Улсын байцаагч Г.Номинтой утсаар холбогдов.

-Сайн байна уу. Г.Номин байцаагч уу?

-Тийм байна.

-Туг.мн мэдээллийн сайтаас сэтгүүлч Б.Ариунтуул холбогдож байна.

-Аан за.

-Бид 2019.05.13-ны өдөр таны бичсэн “Чоногол трейд” ХХК-ийн ажилтан Э.Даринчулуунд оногдуулсан шийтгэх хуудастай холбоотой асуудлаар холбогдож байна. Бид таныг ар гэрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг албаны дарга Д.Цэнд-Аюушаас мэдсэн. Уг асуудлаар хуулийн хэлтсээс лавлахад танийг өнөөдрөөс ажилдаа ирсэн, өөрөөс нь лавла гэв.

-Тийм ээ. Би хуулийн хэлтсээс сонссон. Прокурор, хэлтсийн дарга зэрэг холбогдох хүмүүс шалгаж хянаад хэрэг дууссан. Тиймээс энэ асуудлаар ярилцлага өгмөөргүй байна.

- Тэгэхээр “Чоногол трейд”  ХХК-ийн Эм зүйч Э.Даринчулуун нь тендерт оролцох эрхтэй этгээд биш шүү дээ. Тендерийн тухай хуулиар зөвхөн аж ахуй нэгж л тендерт оролцох боломжтой. Та үүнийг мэдэх байх?

- Тухайн ажилтан ажлын байрныхаа чиг үүргийн хүрээнд тухайн бараа бүтээгдэхүүнийг захиалж, хүлээн авах эрх, үүрэгтэй. Тэгээд ч хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг шалгах ёстойг ажлын байрны тодорхойлолтдоо дурьдсан байсан. Түүний дагуу зөрчлийн хэрэг нээгээд арга хэмжээ авсан.

-Та тендерт нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнээс зөрчил олж тогтоосон. Эм зүйч Э.Даринчулуун нь тендерт бараа нийлүүлэгч биш. Байгууллага дотоод журмаараа дотогш чиглэсэн зохицуулалт хийнэ. Харин та түүнийг нь баримталж ажилтанд арга хэмжээ авсан хэрэг үү? Та байгууллагын нийлүүлсэн бүтээгдэхүүнээс зөрчил үүсгэсэн ш дээ.

-Би тухайн байгууллагын дотоод журам, бусад холбогдох нотлох баримтад тулгуурлан зөрчлийн хэрэг үүсгэсэн. Шийтгэл ногдуулсан зүйл заалтад ганцхан байгууллагыг торгоно гэсэн заалт байхгүй. Үүнийг Хяналтын прокурор хянасан.

-“Чоногол трейд” ХХК-иас НМХГ-т шийтгэх хуудас үйлдэх өдөр “бүтээгдэхүүн хилээр оруулж ирэхдээ татвар болоод бусад татаасыг өгсөн. Тиймээс уг 40 хайрцаг бүтээгдэхүүнээс олох ёстой байсан ашгийн хэмжээтэй дүйцүүлэн шийтгэл оногдуулахыг хүсэж 21419А гэх хүсэлт өгсөн байсан. Та тэдний хүсэлтийг хуулинд огт заагдаагүй үндэслэлээр хангасан юм биш үү?

-Байгууллагын хүсэлтийн дагуу биш. Би холбогдох нотлох баримтаа “Чоногол трейд” ХХК-иас шаардаж авсан.

-Эм зүйч Э.Даринчулуун нь уг бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй этгээд биш шүү дээ. Тэгээд ч Э.Даринчулуун нь таны шийтгэврийг огт мэдээгүй байна. Та торгож байгаа этгээдтэй уулзаагүй юм байна ш дээ.

-Надад “Чоногол трейд” ХХК-д ямар ч ашиг сонирхол байхгүй. Бараг жилийн өмнөх асуудал яригдаж байна.

-Хэргийг хэн гэх прокурор хянав?

-Прокурорын байгууллагаас лавла. Би прокурорын нэр усыг хэлж болох эсэхийг мэдэхгүй байна… гэсээр ярилцлага өндөрлөв. Хэдий бээлийний асуудал яригдаж байгаа ч эм, био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниуд тендерт оролцсон тухайн бүтээгдэхүүнээ бус арай хямд үнээр “дуураймал” бүтээгдэхүүн нийлүүлдэг зөрчил гаргах нь хүний эрүүл мэнд, ам насаар хэмжигдэх төлөөстэй. Тиймээс ч мэргэжлийн хяналтын байгууллагаас хянадаг.  Харин хянах ёстой мэргэжлийн байгууллагууд хянуулж буй этгээдтэй үгсэн хуйвалдаж хуулиа зөрчсөөр байх уу?

Иргэдийн хуулийн мэдлэг дутмагийг ашиглаж байгууллага нь өөрсдөд ногдуулах шийтгэл, асуудлыг ажилтанд тохсон хууль бус үйлдлийн ганцхан жишээ энэ. Хуулиар чиг баримжаа хийж улсын нэрийн өмнөөс хууль сахиулдаг үүрэгтнүүдийн ч бодит жишээ юм.

Бэлтгэсэн: Б.Ариунтуул

Эх сурвалж: tug.mn 

"ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүнтэй 23 ачааны автомашин өнөөдөр ирнэ
"ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүнтэй 23 ачааны автомашин өнөөдөр ирнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​