fbpx Шингэн сүү нийлүүлдэг компани бий юү… “Сүү” компани гэхэд л 1200 тн хуурай сүү авах хүсэлт гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 44 секунд

Шингэн сүү нийлүүлдэг компани бий юү… “Сүү” компани гэхэд л 1200 тн хуурай сүү авах хүсэлт гаргажээ

Нэгэн жарныг элээж байгаа Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” хувьцаат компани сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх саналыг УИХ-ын даргад тавив. Ганц энэ хүсэлтээс гадна сүүнд урамшуулал олгох, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй задгай сүүний борлуулалтыг хориглохыг сануулаад амжсан.

Малчны хотноос таны гэрт уриатай “Сүү” хувьцаат компанийн сүүг үнээний цэвэр сүү гэж иргэд бид итгэдэг. Хэдийгээр Монгол Улс мал аж ахуйн орон ч орон нутагт сүү бэлтгэлийн тогтолцоо бүрдээгүй, зохистой дадал хэвшээгүй, саалтуур, хөргөх тоног төхөөрөмж дутагдалтай, орон нутагт ажиллах хүний нөөц хүрэлцээгүй, мөн сүүний боловсруулах үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөөр дутмаг гээд асуудал мундахгүй. Нийслэлийн 80 гаруй хувийг сүүгээр хангадаг гэх “Сүү” компани ердөө 2500 айлаас л сүү цуглуулдаг гэж байгаа.

Харин бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 220 гаруй үйлдвэр, цехийн бүтээгдэхүүнийг хойш тавьж үндэсний ууган үйлдвэрийг сонгож хэрэглэх нь дийлэнх. Харамсалтай нь “Сүү” хувьцаат компани хуурай сүүг үндсэн түүхий эдээ болгодог байна. Энэ жил гэхэд манай улс 4000 тонн хуурай сүү импортоор авсны 1200 тонныг нь тус компани авах хүсэлтээ илгээсэн байх жишээтэй. Өмнөх жилүүдэд ч тус компани импортоор орж ирсэн хуурай сүүний дийлэнх хувийг авдаг байжээ.

Улмаар өтгөрүүлэгч, бэхжүүлэгч нэмж байж бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хайрцган савлагаатай экологийн цэвэр сүү гэгчээ үйлдвэрлэдэг аж. Үнээний шингэн сүү 2-3 хоногт, дулааны цагт өдөртөө гашилж, ээддэг. Харин үйлдвэрийн сүү 7 хоноход ч гашилдаггүй. Тиймдээ ч багадаа 7-14 хоног хадгалах горимтой байдаг. Хүйтэн, хуурай, сэрүүн ямар ч нөхцөлд гашилдаггүй, хэвээрээ л байгаад байдаг нь нөгөө л бэхжүүлэгч, химийн бодис хийдэгтэй холбоотой бөгөөд хүнд хэрэгтэй амьд организм байхгүй болсныг харуулдаг. Мөн үнээний шингэн сүүний 100 гр дахь  найрлагад 3.2 хувиас доошгүй тослог, 3.6 гр орчим уураг, 4,7-4,8 гр нүүрс ус, 64-69 ккал илчлэг,  100-125 мг кальци байдаг аж. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэдэг сүүний шошгон дээр  3,2-3,5 хувийн тослогтой гэж дуриаж байдаг билээ.

Үндэсний ууган үйлдвэр болох “Сүү” хувьцаат компанийг хувьцааны хяналтын багц буюу 51 хувийг “Макс” групп 2006 онд худалдан авч, шинэчлэл хийсэн. Улмаар хүчин чадал нь нэмэгдэж, сүүн бүтээгдэхүүнийх нь төрөл ч нэмэгдсэн тухай рекламддаг. Гэвч өдөр тутамдаа шинэчлэгдэхээ больж, бүтээгдэхүүнийх нь үнэ өссөн гээд сөрөг үр дагаврыг нь нэрлэвэл бас л чамлахааргүй.

Уламжлалт аргаар бүрсэн элгэн тараг нь хүртэл хоног өнгөрөх тусам ээдэх битгий хэл өтгөрч, жонхуурна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Сүү” компанийн нэрийн барааны дэлгүүр нь “Макс” супермаркет дотор байрладаг. Ажлын өдрүүдэд өглөө 09-12 цагийн хооронд ажиллаад хаалгаа барина. Хэрэв үйлдвэрийн үнээр нь, дээр нь тухайн өдөр үйлдвэрлэгдсэн шинэхэн бүтээгдэхүүн авья гэвэл энэ хугацаанд л амжиж очих шаардлагатай. Эс бөгөөс дор хаяж 4-5 хоносон, зарим тохиолдолд 10 хоносон бүтээгдэхүүнийг “Макс”-ийн лангуун дээрээс өртөг шингэсэн үнээр нь худалдан авахаас өөр аргагүй.

Жишээ нь, “Амтлаг” тараг. Сүүний үйлдвэрийнхээ дэргэд байгаа Макс худалдааны төвийн лангуун дээрх тараг нь л гэхэд хадгалалтын 10 хоногоо дуусгахаас нааш огтхон ч шинэчлэгддэггүй. Зарим тохиолдолд лангуун дээрээ “харлах” шахна. Сүү, сүүн бүтээгдэхүүний гол хэрэглэгчид нь хүүхэд, бага насныхан. Тиймдээ ч хэрэглэгчид огноог нь харж аль болох тухайн өдрийн бүтээгдэхүүн авахыг эрмэлзэнэ. Худалдагчдад бүтээгдэхүүнээ шинэчилж, буцаалт хийх шаардлага тавьбал “Хугацаа нь дуусах болоогүй. Хадгалалтын горим нь урт тул тэр болтол солих шаардлагагүй” хэмээн хээвнэг хариулна. Уг нь ганц үйлдвэрийнхээ хашаан доторх дэлгүүрийнхээ нэрийг барааг ядаж өдөрт нь шинэчлээд байх сэтгэлгүй “Макс”-ийн удирдлагууд хүүхдийн Үдийн цай хөтөлбөрт сүү нийлүүлэгчээр орж ирэх нь аюул биш үү. Хэрэглэгчийн нүдэнд ил байгаа лангуун дээрх бүтээгдэхүүн нь сарын талыг илээж байхад шинэчилдэггүй атлаа хүүхдүүдэд шинэхэн бүтээгдэхүүн өгч чадна гэдэгт хэрхэн итгэх вэ.

Хүний биед шаардлагатай 600 гаруй амин дэмээс ихэнхийг нь сүүнээс нөхөж авах бололцоотой. Гэхдээ үнээний цэвэр шингэн сүүнээс шүү дээ. Түүнээс хуурай сүүний орц найрлагатай органик гэх хуурамч бүтээгдэхүүнээс биш. Монгол хүн өдөрт 0,5 литр сүү хэрэглэх ёстой бөгөөд жилд 138 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэсэн тоо байдаг ч хүн бүр тэгж чаддаггүй нь үнэн. Судалгаагаар 2000 оноос хойш төрсөн хүүхдийн өсөлт бага, цус багадалттай, сульдаатай, яс, шүдний эмгэгтэй болсон нь тогтоогдсон байдаг. Улмаар ясны сийрэгжилт гэх чимээгүй тахал нь кальцийн дутагдлаас болдог бөгөөд кальци их хэмжээгээр агуулагдаж байдаг сүүг байнга хэрэглэвэл уг өвчнөөс сэргийлэх боломжтой төдийгүй өвчлөлийн явцыг удаашруулдаг гэнэ. Сүүний хэрэглээ багассанаас гадна элдэв хольц найрлагатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс болж өвчлөл бий болж байгааг ч мэргэжлийн хүмүүс анхааруулсаар ирснийг дурьдах нь зүйтэй.

/Нийгмийн шуудан сонин-эх сурвалж/

Олимпийн үеэр зочилж болох газрууд
Олимпийн үеэр зочилж болох газрууд
 
Шведийн Хаан Карл XVI Густаф наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Шведийн Хаан Карл XVI Густаф наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Шведийн Хаан Карл XVI Густаф наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Шведийн Хаан Карл XVI Густаф наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Чех Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Чех Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Австри Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Австри Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

БНСУ-ын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

БНСУ-ын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ

Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ

Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?

Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар усархаг аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар усархаг аадар бороо орно

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уяачдын наадмын хөтөлбөр

Уяачдын наадмын хөтөлбөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Загджавын Мэндсайханы хул соёолон түрүүллээ

Загджавын Мэндсайханы хул соёолон түрүүллээ

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.12/

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.12/

Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

У.Хүрэлсүх: Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж хүндэтгэн залсан жил байлаа

У.Хүрэлсүх: Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж хүндэтгэн залсан жил байлаа

У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье

У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.11/

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.11/

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​