fbpx Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 56 секунд

Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхгүй

       Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргалаа. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасны дагуу гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр тогтмол бууруулж байна. 2016-2019 онд 50 хувь бууруулж, энэ хэрээр монгол иргэдээ ажлын байраар хангажээ. Үүнээс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна. Мөн төмөр замын болон дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгаа юм. 

        Хуралдаанаар Шинэ коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар хэлэлцсэн байна. Энэ дагуу улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгахаар тогтов. Мөн хугацаанд их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ажиллахгүй. Сургуулиудын үйл ажиллагааны зардал, сургалтын төлбөр, багш, ажилтны ажлын хөлс зэрэгтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгалаа. Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор ирэх долоо хоногийн бямба гараг буюу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэл, Цагааннуур боомтоор 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл нэвтрүүлсний дараа хаахаар боллоо. Гадаадын улс орнуудад байгаа иргэдээ хэзээ татаж авахыг Улсын онцгой комисс тухай бүр нь хэлэлцэн шийдвэрлэж байх юм.  Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг газарт байгаа иргэдийг 14 хоног тусгаарласны дараа гэрт нь мөн 14 хоног тусгаарлана. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, Сууц өмчлөгчдийн холбоод үүнд хяналт тавих үүрэг хүлээсэн байна. Ирэх 14 хоногт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд орон даяар гадна, дотор орчин, гудамж, талбай, гэр орондоо ариутгал, халдваргүйтгэл хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Д.Сарангэрэл: Ариутгал халдваргүйжүүлэлтийг үндэсний хэмжээнд хийх шийдвэр гаргалаа

Цахим намагт шигдсэн монголчууд
Цахим намагт шигдсэн монголчууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​