fbpx Засгийн газар маань ёс суртахуунтай байгаад талархнам
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 51 секунд

Засгийн газар маань ёс суртахуунтай байгаад талархнам

К-Вирусийн цар тахлын аюул дэлхий дахиныг балмагдуулан сандаргаж байгаа ч, энэ халдварын эсрэг дайнд хүн төрөлхтөн ялах нь тов тодорхой. Харин ялалтаа зарлан тунхаглах хүртэл хэр их хохирол амсахыг тооцоолж, хэлэх боломжгүй юм. Өвчинг нам дарж устгах арга, эмчилгээг нээж(вакцин үйлдвэрлэж, хүн дээр туршиж байгаа) үр дүн эхнээсээ гарч байна. Өнөөдрийг хүртэл таван тивийн 191 улсад (гуравдугаар сарын 23-ны байдлаар) тахал тархаж, 336.794мянган хүнд халдварлаж, 97.446 мянган хүн эдгэрч, 14.726 мянган хүн нас бараад байна гэсэн сэтгэл түгшээсэн статистикийг би яг одоо харж сууна. Гэвч мөдхөн энэ тоон үзүүлэлтүүд буурна гэсэнитгэл минь өөдрөг хэвээрээ. Тэр тусмаа Монгол Улс, монгол үндэстэн маань хамгийн хохирол багатайгаар энэ тахлын үеийг даван туулж гарч чадна гэдэгт бат итгэлтэй байна.

Ийм чанд итгэлтэй болох олон шалтгаан үндэслэлийг монголчуудаасаа өдөр бүр би олж харж байна. Монголчууд хамгийн гол нь энэ халдварт тахлыг хамгийн зөв зохион байгуулалттайгаар, хатуу сахилга бат, өндөр хариуцлага, ухамсартай, хүнлэг, бие биенээ гэсэн халуун дотно сэтгэлээрээ нэгдэн сөрж байгаа болохоор сэтгэл минь өег байна.

Яг үнэндээ бидэн шиг хүн хүнээ хайрлаж, санаа тавьж байгаа улс үндэстэн энэ дэлхий дээр алга. Хэдийгээр бүхий л өнгөөр муулж, мияалж шүүмжилж байдаг ч, яг хүнд үед ард түмнээ боддог төр, засагтай байгаадаа өнөөдөр би сэтгэл хангалуун байна. “Үхвэл үх” гэж ард түмэндээ ханддаггүй бас л цорын ганц төр , засагтай улс Монгол маань болохыг бид бүгдээрээ энэ өдрүүдэд харж, онцгой мэдэрч авлаа. Бид шуудайд хийсэн үхрийн эвэр шиг үндэстэн биш юм байна. Монгол Улс шиг дэлхийн өнцөг булан бүрээс иргэдээ татан авч, халамж анхаарал тавьж байгаа нэг ч болов улсыг нэрлэх гээд үз дээ. Чадах нь уу?

Эдийн засгийн боломж бололцоо маань хязгаарлагдмал хэдий ч, хүний мөн чанар, улс үндэстнээ гэсэн бидний итгэл сэтгэлд хязгаар үгүй байгаа нь юутай бахархалтай. Мөнгө санхүү, технологийн хөгжил, зэр зэвсэг биш улс үндэстний нэгдмэл, ямар ч үед бие биенээ гээж мартдаггүй, хаядаггүй ёс суртахуун л хамгийн хүчирхэг хүч байдаг болохыг дэлхий дахин цааш цаашдаа Монголоос харж, суралцах буй за. 

Аль ч улс орны иргэд хүнд хэцүү үед төр, засагтаа хандаж, аврал энэрэл, өмгөөлөл, хамгааллыг хүсэх нь зүйн хэрэг. Гэтэл аварч, энэрэх төр, засаг нь нүүр буруулбал яана. Европын улсууд, нөгөө хүчирхэг АНУ-ыг хар даа. Дээр дооргүй хар амиа хичээн сандарцгааж, “би үхэхээр чи үх” гэсэнөрсөлдөөн, үймээн болж байна шүү дээ.

Дэлгүүрийн лангуунууд тэдгээр улсуудад аль хэдийн хоосорч, тэр ч бүү хэл өөрсдийгөө зэвсэглэж, өвчний халдвараас хамгаалахын тулд тулд өрөөлийг хөнөөх аргыг сонгож байгаа эмгэнэлт дүр байдлыг бид харж байна. 

Бага зэрэг сандарч, бухимдаж байгаа монгол хүн байвал энэ байдлыг өөрсдийн эх орондоо өрнөж буй бүхэнтэй харьцуулж сайн бодоод үзээрэй. Лавтайяа тайвшрах болно.

Айл гэрийн тэргүүн аав, ээжүүд ам бүл, үр хүүхдийнхээ төлөө эрсэлтэй байсан ч, ямар аюулыг үл тоон тэмцдэг шиг гадаад, дотоодод байгаа монгол хүн бүрийн төлөө ялгаварлалгүй зүтгэж байгаа Засгийн газартайдаа бид баярлах ёстой. Магадгүй энэ хүнд үед гаргасан шийдвэр,авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь түүхэнд үлгэр жишээ, бахархал болон сийлэгдэж үлдэх биз ээ. 

Жир жаргалтай цагт зовлонг мартдаг, байгаа болгоноо үгүйсгэн шүүмжилдэг араншинтайгаас гаднатэр чигээрээ л ухаантай дүр эсгэдэг хүмүүс хаа сайгүй олон байдаг шүү дээ. Гэтэл яг цаг тулаад ирэх бэрх цагт тэдгээр “ухаантан”-ууд л хамгийн түрүүнд хамгийн аймхай хулчгар, хар амиа хичээсэн бэртэгчин болж хувирдгийг энэ өдрүүдэд бид харж ойлгож авч байна. Гадаад улсаас иргэдээ авчрахыг эсэргүүцэн, тэднийг гаргуунд нь гаргах ёстой байсан гэж ярих цөөнгүй хүн, улстөрч, улс төрийн нам байдгийг бид бас мэдэж авлаа. 

Ийм үед л ард түмэн, үндэстнээ хаядаг байх юм болулс төрийн зүтгэлтэн, улс төрийн нам гэж байхынхэрэг байна уу? Ямар ч утгагүй байгаа биз.Түүнчлэн хар амиа бодсон үзэл гаргаж байгаа хүнд үүнээс хойш хэн, хэзээ итгэх бол оо!

Ер нь К-вирусийн аюул хувь хүний мөн чанарыг төдийгүй хүн төрөлхтний ирээдүй, үнэт зүйлс, хөгжлийн тухай ойлголтыг шал өөрөөр харахад хүргэлээ шүү дээ.

“Өөртөө хүсэж байгааг бусдад хүс. Өөртөө хүсээгүйг бусдад бүү хүс” хэмээх ёс суртахууны алтан дүрэм буй. Энэрэнгүй, өгөөмөр байх, өөрийгөө мартан бусдыг энэрэх үзэл, бодь сэтгэлийн тухай өгүүлж буй хэрэг л дээ. Дэлхийн бүх шашнууд “бусдын хэргийг бүтээхийн төлөө сэтгэл зүрхээ зориулах”, “өөртөө ямар нэг ашиг бодолгүйгээр бусдад тус хүргэх”-ийг номлодог. Ялангуяа Буддын шашинд бусдын зовлон бэрхшээлийг өөртөө тохиолдсон мэт ойлгож мэдрэх сэтгэлийн чанарыг эрхэмлэх, бусдын төлөө өөрийгөө зориулах нигүүлсэнгүй сэтгэлийг бодь сэтгэл гэж үздэг. Энэхүү бодь сэтгэл, бусдыг энэрэн нигүүлсэх үзлийг өнөөдөр монголчуудаасаа л олжхарж байна. Энэ чанараараа бид олон мянганы түүхийг бүтээнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. 

Сайн мэдээ дуулдаж байна. Хамгийн их өвчлөл, халдвартай байгаа БНСУ-аас ирсэн иргэдээс халдвар илэрсэнгүй гэж байна. Эмчлүүлж байгаа 10 хүний бие өдөр өдрөөр сайжирч байгаа гэнэ. Цаашдаа энэ мэт сайн мэдээг өдөр бүр улам олон сонсох биз.

Тусгаарлалтад байгаа иргэд маань маш хариуцлагатай байх нь л одоо нэн чухал юм. Улс оронд маань халдварт тахлын голомт байхгүй хойно, гарч болох аюулын эрсдэл гаднаас ирээд тусгаарлалтад орж байгаа иргэдээс хамаарч, шууд шалтгаалах болно оо гэсэн үг. 

Засгийн газар байж болох бүхий л аргаар, шуурхай, эрчимтэй, шийдмэг ажиллаж байгаадталархаж байна. Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн хүүгийн эргэн төлөлтийн хугацааг 90 хоногоор хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа. 

Энэ шийдвэр маш олон хувь хүн, аж ахуйн нэгжид амьсгаа авах бололцоо олголоо шүү дээ. Болж байна. Гэвч энэ бүхний хажуугаар Засгийн газрын шийдвэрийг үгүйсгэн, улстөржүүлж нийгэмд бухимдал үүсгэхийг хичээж буй оролдлого анзаарагдаж байна. Өвчин тахлын аюулаар ингэж улс төр хийж, хувь хүний карьераа өсгөнө гэдэг өөр оронд байж болох ч Монголд бол шал өөр, харин ч үзэн ядагдах болно гэдэгт би хувьдаа бат итгэлтэй болсон хүний нэг билээ. 

Ерөнхий сайдын хэлсэнчлэн монгол хүн болгон Үндсэн хуулиар баталгаажсан эх орондоо хүссэн үедээ ирэх, эрүүл байх эрхтэй юм. Хамгийн гол нь энэ эрхийг маань сануулж, санаж. энэ эрхийнх маань төлөө ажиллаж байгаа төр, засагтай монголчуудад бусад улс үндэстэн атаархаж байгаа нь лавтай. Тэд бидний тухай сонсож л байгаа шүү дээ.

Маш хүнд нөхцөлд ямар ч шалтаг шалтгаан, зовлон үл тоочиж, өчүүхэн ч шантрахгүйгээр, олон сараарнойр, хоолгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд Онцгой болон Мэргэжлийн хяналтын албаныхан, хууль сахиулах байгууллагын олон зуун албан хаагчдад талархахгүй байхын аргагүй. Ийм болохоор бидний монголчууд дэлхийг хамарсан тахлын аюулыг хохирол багатай, амжилттай даван гарна гэдэгт бат итгэлтэй байгаа билээ. Ямар ч хүнд үед ёс суртахуунаа гээгээгүй ард түмэн, төр засаг тулгарсан бэрхшээлийг ялан гарч чаддаг юм.

Даваадорж

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​