Туркийн олон ангит уран сайхны “Ээж” киноны гол дүр Шуле буюу жүжигчин Гонджа Вуслатери Туркдээ төдийгүй Монголд ч алдартай болсон билээ. Тэрээр 1986 оны 9-р сарын 2-нд Бурса хотод төрсөн. Гонджа Вуслатери есөн настайгаасаа эхлэн жүжигчний чиглэлээр суралцаж "Дот" театрт ажиллаж байжээ. Сэтгэл зүй, хошин шогийн гайхамшигтай мэдрэмжээр тэрээр янз бүрийн төрөлд, тэр дундаа хошин шог, жүжиг зэрэг олон төрлийн дүрүүдийг хүчээр гүйцэтгэсэн. Тэрээр Yalan Dьnya инээдмийн цуврал кинонд хоёр өөр дүрд тоглож, Алтан эрвээхэй шагналын шилдэг инээдмийн жүжигчин шагнал хүртэж байсан. Мөн шилдэг эмэгтэй жүжигчнийг “Ээж” цуврал киноны "Шуле" дүрээр авч байсан юм. Тэрбээр "Маник Серче" яруу найргийн номоо хэвлүүлж байсан бөгөөд модель, жүжигчин, багш гээд олон ажил мэргэжлийг хослуулан амьдардаг нэгэн.
Шуурхай.мн