fbpx МАН-ын мартсан амлалтуудыг сануулъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 31 секунд

МАН-ын мартсан амлалтуудыг сануулъя

Т.БАТСАЙХАН

2016 оны сонгуулиар МАН  ингэж амлаж эрх баригч нам болж байв.  Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч,

Эдийн засгаа хямралаас гаргаж,

Эх орноо өрнөөс салгаж,

Төрийн дампуурлыг засч,

Тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна гэжээ.  Мөн МАН-ынхан бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна. Мөн шинэ төрлийн татвар нэмэхгүй гэжээ.  Харин тэд эрх баригч нам болсноор амлалтаасаа буцаж, хэлсэн ярьсныхаа эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.  Тухайлбал, Шинэ төрлийн татварыг нэмж, Татварын багц хуулийг батлуулсан.

Иргэдээ ядуурлаас аварна гэжээ. Гэтэл ядуурлыг тоо хумигдах биш улам нэмэгдээр байна. Эх орноо өрнөөс салгана гэжээ.  Гэтэл шинэ бонд гаргаж , бондын төлбөрөө бондоор төлж, хойд  хормойгоо авч урд хормойгоо  нөхөх хэлбэрээр ажилласан.   Саяхан  ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ өөрөө Монгол Улс маш их хэмжээний гадаад өртэй байна. Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийг эргэн төлнө хэмээн мэдэгдсэн байна.

Мөн МАН-ынхан бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна. Мөн шинэ төрлийн татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл он гарсаар  есөн төрлийн татвар нэмэгдэж ард иргэдийн нуруун дээр хамгийн хүн ачааг үүрүүллээ.  Ингэж ажиллана гэж сонгуульд амлаагүй билээ. Тэд мөрийн хөтөлбөрөөсөө халамжийн бодлогыг сугалан авч  “Цалинтай ээж” хөтөлбөрийг нь хэрэгжүүлж эхлээд байна.  Бусад амлалтуудаа  таг мартсан бололтой. Зарим нэгийг нь сануулахад,

 

Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно

– Сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг болгоно,– Сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл суралцах орчин болгож, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, автомашины хурд сааруулагчтай болгоно.

– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна,

– Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид  30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-иудыг холёр ээлжтэй болгоно.

– Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн суралцах боломж бүрдүүлнэ.

– Хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг төрөөс дэмжинэ гэжээ.

 

-Мөн оюутнуудад олгодог Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгож, сурлагын амжилтыг шударгаар үнэлэх боломжийг бий болгох аж.

 

-Үүнээс гадна өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийг ил тод нээлттэй сонгож, суралцагсдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг МАН ирэх дөрвөн жилийн хугацаанд хийхээр амлажээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ БҮХЭЛД НЬ ДЭМЖИНЭ ГЭЖЭЭ

Эрүүл мэндийн салбарыг  цогцоор нь авч үзэх заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэжээ. Ингэснээр хүүхдүүдэд мэдлэг олгож эхэлснээр учирч болох эрсдэлээс  урьдчилан сэргийлнэ гэж тооцсоноос гадна тус салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлснээр эмч эмнэлгийн ажилтнуудын   ажлын байр баталгаатай болно гэж үзжээ.  Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ жилд нэг удаа  бүрэн хамруулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Цаашлаад эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадвараас хамааран цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгохоос гадна нийтийн биеийн тамирыг ч дэмжих заалт  оруулжээ. Тухайлбал, фитенсс, иог, бясалгал, гэх мэт зохистой хөдөлгөөнийг ЭМД-ын сангаас урамшуулна гэж заажээ. Дээрээс нь их спортыг төрийн ивээлд байлгаж, багийн болон оюуны спортыг онцлон хөгжүүлэхийг тусгажээ. Эрүүл мэндийн салбарынхан энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардаарай.

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, ЦАЛИНГ ҮЕ ШАТТАЙГААР ЖИЛ БҮР НЭМЭГДҮҮЛНЭ 

Тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэж МАН амлажээ. Мөн цалинг жил бүр үе шаттай нэмнэ гэжээ. Цаашилбал тэтгэврийн зөрүүг арилгах бодлого хэрэгжүүлэх юм байна. Тэгэхээр ирэх дөрвөн жил тэтгэврийн зээлийн  дарамтгүй цалин нэмэгдэж сайхан амьдрахын тулд амлалтаа хэрэгжүүлэхийг МАН-аас шаардаж болох нь.

Мөн өрхийн сарын дундажд орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, орлого багатай иргэдээ төрөөс тэтгэнэ гэж МАН амлажээ.

 

Ногоон хөгжил, байгаль орчноо хамгаалахад чиглэлээр МАН доорх амлалтыг өгчээ

-Байгалиа хамгаалах, түүний нөөцийг ашиглах, нөхөн сэргээх ажлыг иргэдийн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж, олгох урамгууллыг тодорхой болгоно.

-Ой, байгалийн бусад нөөцийн дагалдах баялгийг ашиглаж, экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

-Бохир усыг цэвэршүүлэн ашигладаг технологийг нэвтрүүлж усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх замаар усны хомсдлоос сэргийлнэ.

-Гол горхи, булаг шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол мөрний болон хур бороо, цас мөсний усыг хуримтлуулах сан байгуулж усан хангамжийг нэмэгдүүлнэ.

-Нийслэл төв суурин газрын ундны усны эх үүсвэрийг хамгаалах арга хэмжээ авна.

-Уул уурхайн хайгуул, олборлотод өртөж, эвдрэлд орсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор бүрэн хийлгэнэ.

-Устгах аюулд орсон болон аж ахуйн гоц ашигт амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлэн сэргээн нутагшуулах, тарьж ургуулах ажлыг хөрөнгө санхүү татварын бодлогоор дэмжинэ.

ГЭР ХОРООЛОЛД ХИЙХ АЖИЛ

Хашаандаа амины орон сууц баривал ипотекийн зээлд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Гэр хорооллын иргэдийн цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, шөнийн тарифыг тэглэнэ гэж МАН амлажээ. МАН-ынхан мөн бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна. Мөн шинэ төрлийн татвар нэмэхгүй гэжээ.  Энэ бүхнийг 2016 онд МАН амлаж, УИХ-д олонхийн санал авч эрх баригч нам болсон.  Тэд өнөөдөр мэдэгдэхдээ мөрийн хөтөлбөрийнхөө 80 гаруй хувийг биелэсэн хэмээн үзээд байгаа юм.  Гэтэл амьдрал дээр МАН-ын мөрийн хөтөлбөр хэр үр дүнгээ өгсөн бол.  Сонгогчид л үүнийг дүгнэж хэлэх байх даа.

Сайжруулсан түлшийг энэ зун автозам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаална
Сайжруулсан түлшийг энэ зун автозам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаална
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​