fbpx Уурхайгаас төрөх ИХ НАЯДТАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 29 секунд

Уурхайгаас төрөх ИХ НАЯДТАН

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Б.Балдоржийн уурхайгаас хүртэх цэвэр ашиг НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ. Ханаж цаддаггүй ШУНАЛТНУУД хамаг орд газар,эрдэнэс баялагт эзэн сууж, дээрэмээ хамгаалахын тулд УИХ-д үе улиран сонгогдож байна. 

... УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Саут гоби коал транс ” компаниараа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууг олборлож эхэлсэн ч олон нийтийн эсэргүүцлээр лиценз нь цуцлагдсан билээ. Гэвч энэ бол түүний уул уурхайн бизнесийн мөсөн уулын дөнгөж ОРОЙ нь байлаа. Тэрээр өөрийн төрсөн дүү Б.Балдоржийн компаниуд дээр зүүн болон говийн аймгуудад НҮҮРС, ТӨМӨР, ЦАЙР-ын хэд хэдэн лиценз эзэмшиж байна. Дулдуйтын Равжаагийн домогт нутаг Хамарын хийд, Энергийн төвийг ухахаар дайрсан “Олон Ихт баян” компани бол Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийнх. Үүнээс гадна Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” , “Нонферрос металл майнинг”...зэрэг хэд хэдэн компани уул уурхайн ЛИЦЕНЗ эзэмшиж байна.

Тэрээр маш богино хугацаанд их ашиг өгөх ордуудад ЭЗЭН суужээ.Б.Балдоржийн зөвхөн 4 лицензийн талбайн ЦЭВЭР АШИГ нэг их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Цэвэр ашиг гэдэг бол тухайн ордод зарцуулсан бүх хөрөнгө оруулалт, зардал,татвараа хасаад эзэнд нь ноогдох АШИГ гэж ойлгож болно. Мэдээж улс төрд яваа хүмүүс өөрийнхөө нэр дээр лиценз авч, хэл аманд өртөхгүйн тулд ах дүү ойр дотныхоо хүмүүсийн нэр дээрхи компаниудаар лиценз эзэмшдэг нь нууц биш. Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж ямар нөөцтэй , аль уурхайгаас, хэдэн төгрөгийн ЦЭВЭР АШИГ хүртэхийг хүргэж байна.


1. Б.Балдоржийн “Олон Ихт баян” компаний Дорноговийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд орших “Худагт”-ын төмрийн уурхай 2,1 сая тн-ий нөөцтэй. Цэвэр ашиг нь 120 ТЭРБУМ
2. Б. Балдоржийн “Си Өү Эй Эл” компаний Дорноговь аймгийн Мандах, Хөвсгөл суманд орших “Айл баян”-гийн уурхайн 2 талбай нийлээд 11 тн нүүрсний нөөцтэй. Цэвэр ашиг нь 750 ТЭРБУМ
3. Б.Балдоржийн “Нонферрос металл майнинг ” компаний Сүхбаатар аймагт орших “Салхитын бор толгой” –н орд 180,000 тн цайрын нөөцтэй . Цэвэр ашиг нь 74,8 ТЭРБУМ .
4. Б.Балдоржийн “Нонферрос металл майнинг ” компаний Сүхбаатар аймаг дахь “Өгөөмөр толгой “-н орд 251.000 тн төмрийн нөөцтэй. Цэвэр ашиг нь 50,6 ТЭРБУМ

Зөвхөн энэ 4 уурхайн цэвэр ашиг НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ болж байна. Б.Балдоржийн компанид дээрхи лицензүүд Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүн болсноос хойш олгогджээ. Өнөөдөр тэд лиценз эзэмшиж буй газрынхаа орон нутгийн удирдлагыг хүртэл гартаа оруулж өөрийн хүнээ тавьжээ. Өмнөговь аймгийн одоогийн засаг дарга Н.Наранбаатар өмнө нь Б.Балдоржийн Дорноговь аймагт байх “Айл баян” уурхайн даргаар ажиллаж байлаа.

Газрын доорхи баялаг гэдэг бол хэн нэгний бүтээн бий болгоогүй учраас нийт ард түмний өмч гэж үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр нийтийн өмч хувь хүнд ЛИЦЕНЗ нэртэй цаасаар шилжүүлснээс болоод орд газруудын баялгийг цөөхөн хэдхэн гэр бүл хүртэж байна. Нэг хүн газрын баялгаас ИХ НАЯД буюу нийт улсын жилийн төсвийнхөө аравны нэгтэй тэнцэх хэмжээний ЦЭВЭР АШИГ хүртэх нь шударга ёс уу!! Нийтийн өмчийг ах дүүсээрээ хувааж идэхийн төлөө УИХ-ын гишүүн , сайд,аймгийн дарга болох гэж улайрдаг шинэ цагийн ФЕОДОЛУУД- аас хэзээ салах вэ?

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарыг МАН-аас нэр дэвшүүлэхгүй байхыг шаардлаа
Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарыг МАН-аас нэр дэвшүүлэхгүй байхыг шаардлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​